“ХАЛЗАН БҮРЭГТЭЙ” ДЭХ НОЦТОЙ АСУУДЛУУДЫН ТУХАЙ ЗАРИМ МЭДЭЭЛЭЛ

By: Admin
2024-11-22
0
182

Халзан бүрэгтэйд үйл ажиллагаа явуулж байгаа Монголиан нэшнл рийр ийрт корп ХХК-ны хууль бус луйврын шинжтэй үйл байдлуудын талаар манай редакци өмнө нь 2022, 2023 онд хэд хэдэн цуврал мэдээллийг уншигчдад хүргэсэн. Харин одоо энэхүү дугаарт нийтлэгдсэн Ховд аймгийн Эрдэс баялгийн салбарын хариуцлага ил тод байдал, нийтийн эрхийн өмгөөлөл сэдвээрх тайлан нийтлэлд үүний талаарх гогцоо асуудлуудыг үгүүлснээс гадна манай аймгийн Байгаль орчны газар нь МНРИК ХХК-ны бусармаг асуудлуудыг хамгаалан өөгшүүлж, тус талбай дахь Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэхдээ илт худал дүгнэсэн болохыг тухайн чиглэлээр хяналт хийдэг олон нийтийн (төрийн бус) байгууллага, экспертүүд, судлаачид хөндлөнгийн хяналтаар тогтоон, Байгаль орчин аялал жуулчлалын яаманд өнгөрсөн 4 дүгээр сард мэдүүлсэн болохыг илчлэн, мэдээлж байна. Мөн Монголиан нэшнл рийр ийрт корп ХХК тухайн тусгай зөвшөөрөл бүхий талбайд хийлгэх ёстой цацрагийн болон ус, хөрсний шинжилгээг хуурамчаар хийлгэсэн байх магадлалтай тухай нэгэн баримтыг энд нийтлэж байна. Энэ баримт бол МУИС-ын судлаачдын тухайн компаний хийлгэсэн цацрагийн шинжилгээг хянан магадласан хөндлөнгийн үнэлгээ юм.  

Монголиан нэшнл рийр ийрт корп ХХК-ны Халзан бүрэгтэй дэх хайгуул өрөмдлөгийн ажлын

үед хэрэгжүүлэх менежментийн төлөвлөгөөг дүгнэсэн дүгнэлтийг хөндлөнгөөс

хянан магадласан хяналт мониторингийн тэмдэглэл

2024 оны 4 дүгээр сарын 8-ний өдөр                                                                                               Ховд аймаг

 

Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан зүйлүүд

Авбал зохих оноо

Ажлын хэсгээс өгсөн оноо -1 (9-ийн дундаж)

Ажлын хэсгээс өгсөн оноо -2

(9-ийн дундаж)

Хөндлөнгийн хяналтын багийн оноо (5-ын дундаж) 

Аймгийн Засаг даргын Захирамжаар байгуулагдсан  ажлын хэсгийн дүгнэлтийн тайлбар

ТББ-ын хөндлөнгийн хяналтын тэмдэглэл, тайлбар, нотолгоо  

 

 

 

 

 

 

 

 

1

 

 

 

 

 

 

 

 

Сөрөг нөлөөллийг бууруулах

 

 

 

 

 

 

40

 

 

 

 

 

 

26.1

 

 

 

 

 

 

36

 

 

 

 

 

 

 

10

 

Худгийн эрүүл ахуйн дүрмийг баримтлаж ажиллаагүй, 2 худаг гаргаж, 1-ийг нь битүүмжлээгүй, аюулгүй байдлыг хангаагүй. Ургамлын судалгааны ажлын тайлан мэдээ үр дүнг нэгтгэн гаргаж танилцуулаагүй, хөрс бохирдохоос урьдчилан сэргийлж, тоног төхөөрөмж, засварын талбай байгуулаагүй, төлөвлөгөөнд туссан дуу чимээний талаар төлөвлөсөн арга хэмжээний хэрэгжилтийг тайлагнаагүй. Шимт хөрсийг стандартын дагуу хадгалаагүй.  

Ажлын хэсгийн тайлбарт бичигдсэн дутагдалтай зүйлүүдийг залруулж, сайжруулах ажил хийгээгүй. Мөн менежментийн төлөвлөгөөнд цацрагийн аюулгүйн ажиллагааны дүрмийг боловсруулж батлуулна гэсэн боловч батлуулсан дүрэм байхгүй (тайланд тийм баримт хавсаргаагүй). 2022 оны 11 сарын шалгалтаар тогтоогдсон зөрчлүүдийг арилгаагүй, Цөмийн Энергийн комиссын зөвлөмжийг биелүүлээгүй. Тайланд хавсаргасан “Баялаг ундрах говь” компаниар хийлгэсэн гэх цацрагийн хэмжилтийн дүнгүүд (хэмжилт хийсэн цэгүүдэд илэрсэн цацрагийн тунгийн хэмжээ (чадал) бодит байдлаас зөрж байгаа. Энэ нь 2022 онд шалгалтын үеэр хийгдсэн хэмжилтийн дүн болон бидний 2024 оны 3 сарын 15-нд хийсэн хэмжилтийн үр дүнгээс эрс бага, илт зөрүүтэй байгаа нь хуурамч гэж хардах сэдэл бий болгож байна. 2023 оны менежментийн төлөвлөгөөний 5.4 дэх хэсэгт “... хэмжилтийн ажлыг нээлттэй байдлаар зохион байгуулах бөгөөд орон нутгийн иргэд, ТББ-уудыг оролцуулна” гэсэн ч үүнийгээ огт хэрэгжүүлээгүй. Иргэд, иргэний нийгэм, ТББ-уудаас аль болох зайлсхийх, нуух хаах байдлаар ажилласан.   Нөлөөллийн бүсийн малчин иргэдийн  мал сүрэгт онош мэдэгдэхгүй өвчлөл гарсан, иргэдийн биеээр тууралт гарсан, өвчилсөн зэргийн улмаас гомдол гарсан боловч түүнийг хэрхэн шийдвэрлэсэн тухай тайлагнаагүй. Усны шинижлгээ, дүгнэлтгүйгээр ус ашигласан. Энэ талаар Ариун замналт ахмадууд ТББ гомдол гаргасан нь Ховд аймгийн Цагдаагийн газарт шалгагдаж байгаа.  (баримтуудыг хавсаргав Хавсралт 1, 2, 3) 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

Нөхөн сэргээлтийн төлөвлөгөөний биелэлт (техникийн нөхөн сэргээлт, бииологийн нөхөн сэргээлт)

 

 

 

 

 

 

 

40

 

 

 

 

 

 

 

33.2

 

 

 

 

 

 

 

36

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

10

 

 

 

 

 

Биологийн нөхөн сэргээлтийн ажлыг тохиромжтой хугацаанд үр дүнтэй хийж гүйцэтгэх ёстой. Технологийн замын нөхөн сэргээлт бүрэн хийгдээгүй. Зумпыг булж баримтжуулсан гэсэн боловч баримт байхгүй

Ажлын хэсгийн тайлбарт бичигдсэн дутагдалтай зүйлүүдийг залруулж, сайжруулах ажил хийгээгүй. Технологийн зам гаргах зорилгоор эвдэж сүйтгэсэн газрын гадаргад ямар ч нөхөн сэрргээлт хийгээгүй, эвдэрсэн хөндөгдсөн хэвээрээ байгаа (баримтыг хавсаргав). Гэтэл менежментийн төлөвлөгөөний 5.1 дэх хэсэгт “...өрмийн тавцан хооронд дахин өрөмдлөгийн ажил хийгдэхгүй тохиолдолд технологийн замыг нөхөн сэргээнэ. Технологийн зам булах, нөхөн сэргээх зорилгоор 2023 оны хайгуулын ажлын төлөвлөгөөнд нэмэлтээр 20.0 сая төгрөгийн зардал тусгасан”, мөн 5.6 дахь хэсэгт хайгуулын ажлын явцад эвдэгдсэн технологийн замыг төлөвлөгөөт хайгуулын ажил дуусахад бүрэн нөхөн сэргэнэ” гэсэн байна!   

Тусгай зөвшөөрөлтэй талбай руу очдог хэв сайрын хөрсийг түрэгчээр түрж, шороон овоолгууд үүсгэснээ нөхөн сэргээгээгүй, хэвээр нь орхисон. Кемпийн буурийг сэргээн хэвийн байдалд оруулаагүй, газрын хөрсөнд элдэв төмөр металл төмөр утасыг булж үзүүрийг ил гарган сарайлгаж хаясан нь хүн мал зорчиход аюул эрсдэл үүсгэх, газрын гадарга хөрсийг сүйтгэх нөхцлийг үүсгэсэн бөгөөд үүнийг зайлуулаагүй, нөхөн сэргээгээгүй орхисон. Кемпийн буурины орчим шатах тослох материал асгаснаа арилгаагүй, хэвээр нь орхисон. (Хавсралт 4) 

Энэ нутаг нь ан амьтны бүс нутаг бөгөөд анхны 2022 оны төлөвлөгөөнд ямар ч ан амьтангүй гэж тусгасан байснаа дараа оныход залруулахыг оролдсон боловч ан амьтныг хамгаалах, нөлөөнд өртүүлэхгүй байх талаар арга хэмжээ аваагүйгээс ан амьтан дайжсан.

 

3

 

Түүх, соёлын өвийг хамгаалах арга хэмжээний биелэлт  

 

5

 

3.8

 

5

 

0

Нөлөөллийн бүсэд оршин сууж буй иргэдтэй судалгааны ажлын хэсэг уулзаагүй.

Тайланд түүх соёлын өвийн судалгаа хийлгэсэн гэж бичсэн нь итгэл төрүүлэхгүй байгаа. Учир нь баримт байхгүй. Түүнээс гадна мониторингийн хүрээнд Ховд аймгийн мэргэжлийн судлаачид тухайн газарт 2023 онд судалгаа хийгээд ямар нэг өв, дурсгал байхгүй гэж төлөвлөгөө болон тайланд тусгасан газраас нь түүх соёлын үл хөдлөх дурсгалуудыг илрүүлж, түүх соёлын өвийн бүртгэлд бүртгүүлж, баталгаажуулсан. Энэ ноцтой асуудал !   (баримтыг хавсаргав. Хавсралт 5)

 

 

4

Хог хаягдлын менежментийн төлөвлөгөөний биелэлт

10

9.7

9.2

8

Хог хаягдлыг ангилан ялгасан боловч буцааж дахин нийлүүлээд хогийн цэгт хаясан.

Үүн дээр өрмөнд ашигласан хаягдал бохир усыг горимын дагуу  зайлуулаагүй, газар луу уусгаж шингээж оруулсан. Их хэмжээний цацраг идэвхт бодис болон хүнд металлын агуулга бүхий ус доошоо газрын хөрсөнд шингэж, улмаар хөрсөөр дамжин ургамал, амьтан, мал хүнийг хордуулах эрсдэлтэй !  

 

 

 

 

5

 

Нөлөөллийн бүсийн оршин суугчдад тайлагнах төлөвлөгөөний биелэлт

 

5

 

2.8

 

4

 

0

Орон нутгийн болон нөлөөллийн бүсийн иргэдэд төслийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэх ажил хангалттай хийгдээгүй.

Нөлөөллийн бүсийн ард иргэдэд нөхцөл байдлыг үнэн зөвөөр тайлагнах асуудлыг горимын дагуу явуулах бол тухайн асуудлаар хөндлөнгөөс хяналт тавьж байгаа, ажиглагч, хянагчид, иргэний нийгмийнхэн, мөн экспертүүд, мэргэжлийн байгууллагууд ард иргэдийн сайн дурынхны хяналтан дор хамтран гүйцэтгэх учиртай бөгөөд энэ ажил хийгдээгүйг ажлын хэсэг үнэн зөвөөр дүгнэжээ. Нөлөөллийн бүсийн иргэд үндсэндээ 100 хувь уг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг эсэргүүцсээр байгааг гэрчлэх иргэдийн  санал, гарын үсэг, сумын ИТХ-ын тогтоол үүнийг гэрчлэнэ.  (Хавсралт 6)

 

 

 

6

 

 

Хөдөлмөр хамгаалал

 

 

 

 

 

 

 

Энэ талаар ажлын хэсэг авч үзээгүй!

Ажиллагсдад цацрагаас хамгаалах найдвартай хамгаалалттай хувцас хэрэглэл олгоогүй. Хүдрийн чөмгийг хөрөөдөж дээж авах хөрөөчинд л гэхэд гэхэд зөвхөн нүдний шил, нүүрний хаалт, маск, чихний бөглөө олгосон төдийгөөр аргацаасан. Энэ нь цацрагийн тунгийн шарлагаас хамгаалах бүрэн хамгаалалт болохгүй. (Цацрагийн тунг биедээ авснаас үүсэх сөрөг нөлөө эрсдлүүд нэг хоёр жилийн дотор илрэхгүй олон жилийн хойно илэрч гарч ирэх бөгөөд, ургаар, үр удамд дамждаг, тэр нь мэдэгддэггүй учраас маш аюултай !)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

7

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Онцгойлон авч үзэх ноцтой асуудлууд !  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

- 50

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1. МНРИК ХХК нь БОАЖЯ-аар батлуулсан 2023 оны Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөөний 3.4 дэх хэсэгт “2022 онд хийсэн Цөмийн энергийн комиссын ажлын албаны дүгнэлтээр хайгуулын ажлаас үүдэлтэй хүн амд сөрөг нөлөөлөл үүсэхгүй болохыг тодорхойлсон” гэж тусгасан нь Монгол Улсын Цөмийн Энергийн Комиссын  дүгнэлтийг мушгин гуйвуулж улаан цайм гүтгэсэн “гэмт үйлдэл” мөн бөгөөд энэ нь Цөмийн энергийн комиссын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1/877 дугаар дүгнэлт, Цөмийн Энергийн Комиссоос МНРИК ХХК-ыг санаатайгаар худлаа мэдээлэл тарааж байгааг илчлэн, таслан зогсоохыг шаардсан 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 1/45 тоот албан шаардлага (МНРИК ХХК-ний захирал С.Батчимэгт болон Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаад хүргүүлсэн), Мөн Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлсэн мэдэгдлүүдээр (2023 оны 1 сарын 11-ны 1/24 дугаар) бүрэн няцаагдана!     

 

2. 2023 оны менежментийн төлөвлөгөөний 26 дахь нүүрийн хүснэгт 7-ын 5 дугаар нүдний 5 дахь багананд “Хайгуулын бүсэд байгаа талбайг малмын бэлчээрийн зориулалтаар ашигладаг. Талбайд хайгуулын ажлын дараа мал бэлчээрлэхэд хүндрэл гарахгүй” гэсэн нь үндэслэлгүйн дээр маш ноцтой “хорлонтой” гэж үзэж болохоор зүйл юм. Мөн хайгуул судалгааы ажил нь ан амьтанд онцгой нөлөө үзүүлэхгүй, ямар нэг хорт хий болон тоос ялгарахгүй” гэж хүснэгтийн 7, 8 дугаар нүдний 5 дахь багананд бичсэн зүйл нь үндэслэлгүй.

 

3. Хүснэгтийн 14 дэх нүдний 5 дахь багананд буй “Өмнөх судалгаагаар түүх соёлын олдвор илрээгүй...” гэсэн нь илт худал зүйл болохыг бид баримтаар нотлож байна !

 

 

Нийт оноо

100

75.88

90

-22

 

 

ХЯНАЛТ МОНИТОРИНГ ХИЙСЭН АЖЛЫН БАГИЙНХАН 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
2 + 10 =

Create Account



Log In Your Account