Баруун бүсийн төлөөллийн байгууллагынхан зөвлөлдөв

By: Admin
2024-12-21
0
1599

9 дүгээр сарын 13-14-ны өдрүүдэд Ховд аймагт баруун таван аймгийн төлөөллийн байгууллагынхны (Иргэдийн төлөөлөгчдийн хурал) цугларалт, сургалт зөвлөгөөн явагдав. Монгол Улсын Их хурал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд энэ үйл ажиллагааг жил тутам явуулах болсон нь өдгөө Ховд аймагт тохиож буй юм.

Цугларалтанд Ховд, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий, Завхан аймгуудын ИТХ-ын тэргүүлэгчид, төлөөлөгчид, ажлын албаныханы төлөөлөл болох 80-аад хүн мөн УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төлөөллүүд оролцсон ба ажил хэргийн зөвлөгөөнөөс гадна спорт, урлагийн арга хэмжээ явагдсан юм.   

13-ны өдөр төлөөлөгчид харилцан туршлага солилцож, “Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн явц, үр дүнгийн талаар дүгнэн ярилцсан бол маргааш нь төлөөлөгчдийн бүрэлдэхүүнүүд хоорондоо спорт, урлагийн арга хэмжээ зохион явуулсан.   

Зөвлөгөөнд оролцсон Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди “Ховд аймаг эдийн засгийн өсөлт, хүний хөгжлөөр тэргүүлэхийг зорьж байгаа” хэмээн онцолсон бол Засаг дарга Д.Дүгэржав түүнийг тодотгож, “тийнхүү хөгжлөөр тэргүүлэхийн тулд эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, өсвөр үе, залуусын сурч боловсрох боломжийг сайжруулах явдал чухал байна” хэмээсэн юм.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
6 + 9 =

Create Account



Log In Your Account