АБНУ-ын ХАҮТ-ийн төлөөлөгчид Монголд "Фитопам"-ын бүтээгдэхүүнийг танилцуулав

By: Admin
2024-12-23
0
1886

ОХУ-ын АБНУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Андрей Архипов, дэд дарга Андрей Жуков нар Баян-Өлгий аймагт хүрэлцэн ирж, тус аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимтай харилцан өгөөжтэй хамтын ажиллагаа тогтоов.  

Тэд Баян-Өлгий аймгийн ХАҮТ-ийн дарга Мураттай уулзаж, 5 дугаар сард хийхээр төлөвлөж байгаа бүс нутгийн үйлдвэрлэл, бизнесийн долоо хоног аянд оролцох боломжийн талаар санал солилцсон. Мөн Андрей Жуков Горний Алтайн “Фитопам” фирмийн бүтээгдэхүүнийдийн тухай танилцуулга хйисэн юм.  Фитопамын бальзам нь (бие эрхтний үйл ажиллагааг дэмжигч бүтээгдэхүүн) ямар нэг алкоголийн төрлийн хольцгүй, олон зүйл байгалийн ургамын гаралтай, орчин үеийн савалгаа, боодол бүхий бүтээгдэхүүн юм. Баян-Өлгий аймгийн худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Урманхан Мурат, менежер Айгул Менетер нар тэдгээрийн тухай орос, англи хэл дээрх танилцуулах материалуудтай нарийвчлан танилцаж, судалсны дараа өөрсийн аймагт нийлүүлэлт хийхийг санал болгосон.  Сүүлийн жилүүдэд ОХУ-ын хил орчмын бүс нутгаас хөрш оронд Монголын зах зээлд нийлүүлэгдэх болсон бальзам болон фито-цай нь хангалттай эрэлттэй байгаа бүтээгдэхүүний нэг бөгөөд, орон нутгийн иргэд хэдий чинээ сонирхон хэрэглэж байгаа шиг жуулчидад ч мөн төдий чинээ эрэлттэй байх нь лавтай юм.

Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд Баян-Өлгий аймаг дэлхийн 18 улс орноос зуун мянга гаруй жуулчид хүлээн авчээ. Тэдний дотор Оросын жуулчид ч цөөнгүй байгаа юм. Жуулчид Горно-Алтайн бальзамыг ёстой л ам булаалдан ярьцгааж байсан аж. Андрей Жуков Баян-Өлгий аймаг дахь хамтран ажиллагсаддаа бальзам болон фитодамын бүтээгдэхүүнүүдээс аль төрлийнхийг, ямар үнээр нийлүүлж болох талаар тодорхой судалгаа хийж өгөхийг санал болгосон. Дараа нь мөн Горний Алтайгаас тэндэхийн хөрсөнд тарьсан төмс, зам барилгын бетонон хийц, хотыг өнгө үзэмжтэй болгоход шаардалагатай төрөл бүрийн таримлыг нийлүүлэх боломжтойг дуулгасан. Эхний ээлжинд гэхэд Хил орчмын хамтын нийгэмлэгийн харъяа “Биосфер”-ын дарга Андрей Абакумов хөрш улсад  модлог ургамлын үрслүүр, цэцгийн бут, мөн Монголд ургадаггүй ургамлын үр үндсийг худалдан борлуулахад бэлэн байгаа гэдгийг мэдэгдсэн. АБНУ-ын бизнес эрхлэгчдийн хувьд хөрш улсын зах зээлд гарахад бэлэн байгаа, харин Монголын хил орчмын аймгийн жижиг дунд бинес эрхлэгчид Горний Алтайд болох бүс нутгийн бизнесийн долоо хоног арга хэмжээнд оролцох боломж нь нээлттэй аж. Хэрвээ тэнд очвол Монголын бүтээгдэхүүнээс юуны өмнө даавуун болон ноосон оймс ихээхэн хэрэгцээтэй байх агаад мөнхүү арьсан болон ноосон эдлэл хивсэн нэхмэл, мөн эдгээр төрлийн бөсөөр хийсэн гутал, хувцас, бэлэг дурсгалын зүйл, сав суулгыг багагүй сонирхдог юм байна.

Ийнхүү АБНУ болон Баян-Өлгий аймгийн ХАҮТ-ийн хоорондын харилцаа хамтын ажиллагааны эхлэл амжилттай тавигдсан юм.         


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
2 + 10 =

Create Account



Log In Your Account