Улаанбаатар хотод байгаа Ховд аймгийн иргэдийг ирэх долоо хоногт татаж авна

By: Admin
2024-12-23
0
2152

           Дэлхий нийтэд тархаад байгаа “COVID-19” цар тахлын дотоодын халдвар бүртгэгдсэнээс хойш Нийслэл Улаанбаатар хотод саатаад байсан Ховд аймгийн 4000 гаруй иргэдийг татан авах ажлыг оны өмнө зохих журмын дагуу зохион байгуулсан. Тэрчлэн одоо ч ажил, амьдралын шаардлагаар ирж буй иргэдийг хүлээж авсаар байгаа юм байна. Зарим иргэд хуурамч бичиг баримт бүрдүүлэх, хулгайн замаар орон нутаг руу зорчин ирж байгаа нь ямар нэгэн эрсдэл үүсгэж болзошгүй байгаа учраас аймгийн Ховд аймгийн Засаг дарга, аймгийн онцгой комиссын дарга Б.Дүгэржав шийдвэр гарган, улсын болон нийслэлийн Онцгой комисст хүсэлт уламжилж Улаанбаатар хотод байгаа иргэдийг бүртгэн, нэгдсэн журмаар Ховд аймаг руу татаж авах ажлыг "НЭГ УДАА" зохион байгуулахаар болжээ.
           Үүний дагуу Улаанбаатар хотоос ирэх иргэд /оюутанууд/ аймгийн Онцгой комиссын дэргэдэх “ШУУРХАЙ ШТАБ”-ын 7043-3801 дугаарын утсанд холбогдож,  https://www.facebook.com/www.khoa.nema.gov.mn,  baruunbus.shtb@gmail.com  гэсэн цахим хаягаар, заасан хугацаанд амжиж бүртгүүлэх хэрэгтэй ажээ ! Бүртгэлийг 2021 оны 01 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд /23-ны ням гариг хүртэл/, өдөр бүр 08-23 цаг хүртэл явуулах бөгөөд бүртгэл дууссаны дараа нэгдсэн тоо гаргаж, татах ажлыг ирэх 7 хоногт буюу 24-ээс хойш, мэргэжлийн байгуулагуудтай хамтран зохион байгуулна, хугацааг жич зарлана” хэмээн мэдэгджээ


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
5 + 5 =

Create Account



Log In Your Account