Ховд аймгийн төв дахь коронавирусын халдвар авсан хүний тоо 46 боллоо

By: Admin
2024-12-23
0
2524

Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 02-ны 08:00 цагаас 04 дүгээр сарын 03-ны 08:00 цагийн хооронд /сүүлийн 24 цагт/ 238 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Шинжилгээний үр дүнд Ховд амйгийн төвд коронавирусын халдвар 13-аар нэмэгдэж, өнөөдөр /2021.04.03-ны 09:00 цаг/-ийн байдлаар батлагдсан тохиолдол 46 боллоо. Үүнээс 2 нь Улаанбаатар хотоос хүнс тээвэрлэн ирж байсан жолоочоос илэрсэн бол бусад нь БОЭТ-ийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн ойрын хавьтлаас илэрсэн байна. 

БОЭТ-өөс өгсөн мэдээллээр 2 өвчтөний биеийн байдал хүнд, бусад нь хөнгөн байна.
Өнөөдрийн /2021.04.03-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд 166 иргэн тусгаарлан ажиглах байранд, 354 иргэн гэрийн тусгаарлалтад байна гэж мэдээлэв.


Иргэн бүр халдвараас сэргийлж:


-ГЭР ГЭРТЭЭ БАЙ!!!

-ХҮН ХООРОНДЫН ЗАЙ БАРЬ!!!

-АМНЫ ХААЛТАА ТОГТМОЛ ЗҮҮ!!! 

-ГАРАА ТОГТМОЛ АРИУТГА!!!
 

"ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
4 + 3 =

Create Account



Log In Your Account