ОХУ-ын сайн дурынхны баг Ховд аймагт ажиллав

By: Admin
2024-11-16
0
833

МУИС-ийн Ховд дахь салбар сургууль болон  “Оросын ертөнц” байгууллагын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд Монгол сургуулиудын орос хэлний сургалтанд туслах ажлыг өрнүүлж буй сайн дурынхны хэсэг Ховд аймагт ажиллав. Сайн дурын багийн охид Горный Алтайн Улсын их сургуулийн багш Анатолый Иванович Кольцовын удирдлага дор Монголын оюутан, сурагчдад орос хэлийг гүнзгийрүүлсэн хөтөлбөрөөр сурахад туслах зорилготой сургалтыг Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулиуд дээр явуулав. 

s 1

s2Үйл ажиллагааны хүрээнд хоёр сэдвээр уулзалт зохион байгуулсан нь нэгд Монголын сургуулиудад орос хэл сурахад тусалсан Оросын сайн дурынхны ажлын үр дүнг хэлэлцэх, хоёр дахь нь “Орос, Монголын түүхэн ой санамжийн асуудал” сэдэвтэй байсан юм. Уулзалтанд оролцогсод сайн дурынхны ажлын үнэлгээ сайн байгааг зөвшөөн таалсан бол хоёр дахь сэдвийн хүрээнд ХХ зууны хэлмэгдүүлэлтийн хүнд хэцүү он жилүүдийн тухай, Орос, Монгол улсууд 30-аад онд олон авьяастнуудаа алдсан харуусалт үйл явдлыг хөндөн ярилцсан юм. Түүхэнд тохиолдсон гашуун сургамж дэлхийн хаа сайгүй байдаг. “Хэлмэгдүүлэлтийн сүүдэр Орос, Монголын ард түмнийг дайран өнгөрсний сургамжийг сайтар санаж, хэлэлцэж, давтагдахаас сэрэмжилж байх ёстой. Гэвч түүхийг шүүнэ гэдэг их адармаатай хэрэг юм” хэмээн   ОХУ-ын гавьяат сэтгүүлч Алексей Ивашкин уулзалтын үеэр хэлсэн үгэндээ онцолсон. Тэрчлэн сэтгүүлч А.С Ивашкин урьд нь Монголд ажиллаж байсан ОХУ-ын АБНУ-ын нэрт цэцэрлэгч, сургагч багш Ю.Д. Бурын тухай бичсэн  шинэ номынхоо талаар танилцуулсан юм.  

s5

s4   


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
7 + 4 =

Create Account



Log In Your Account