Ховд аймагт тендерийг ил тод нээлттэй болгох шинэ журам хэрэгжүүлнэ

By: Admin
2024-12-21
0
1909

2021 оны 01 сарын 28-нд Ховд аймгийн НУО-ны хуралдааны их танхимд энэхүү журмыг танилцуулах, 2021 оны анхны тендерийн үнэлгээний хороог журмын дагуу ил тодоор сонгон бүрдүүлэх үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус мөн бизнесийн байгууллагын сонирхож буй төлөөллүүд иргэд олон нийтийг урьж байна.

Ховд аймагт тендерийг /төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаа/ урьд, урьдынхаас илүү ил тод, нээлттэй болгохын тулд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас дотоод журам боловсруулан баталжээ. Журмын гол зорилго нь “бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, тайлагнах үйл явцыг ил тод, шудрага, шуурхай, үр ашигтай зохион байгуулж, олон нийтийн зүгээс хяналт тавих, үнэлгээ өгөх боломжийг бүрдүүлэх явдал” хэмээн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболд танилцуулж байна.  

Ингэхийн тулд юуны өмнө захиалагчийн зүгээс үнэлгээний хороог байгуулахдаа үнэлгээний хороонд ажиллах эрх бүхий төрийн албаны удирдах болон мэргэжлийн албан хаагчид, мөн эрх бүхий E3 сертификаттай төрийн бус байгууллагын төлөөллүүдээс сугалаагаар шодож, олон нийтэд ил тод байдлаар сонгох, үнэлгээний хорооны санал сонгон шалгаруулах үйл ажиллагааг мөн олон нийтэд нээлттэй байдлаар явуулахаар зохицуулсан байна.

2021 оны 01 дүгээр 28-ны 10 цагаас Ховд аймгийн НУО-ны хуралдааны их танхимд үнэлгээний хороонд ажиллах сертификаттай хүмүүс болон сонирхсон бизнесийн болон иргэний нийгмийнхэн, иргэд олон нийтийг оролцуулж энэ журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээлэл өгөх, 2021 оны төлөвлөгөөнд батлагдсан 3 худалдан авах ажиллагааны үнэлгээний хорооны гишүүдийг энэ журмын дагуу сонгон шалгаруулах үйл ажиллагаа явагдах тул төрийн болон төрийн бус мөн бизнесийн байгууллагын сонирхож буй төлөөллүүд иргэд олон нийтийг урьж байна.

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
9 + 4 =

Create Account



Log In Your Account