Хөшөөтийн гэрээтэй холбоотой асуудлаар нийтийн сонсгол явуулах зар

By: Admin
2024-12-22
0
1969

“Ховдын толь” сонин төрийн бус байгууллагаас “Хөшөөтийн гэрээний хариуцлагыг шинжлэх нь”  хяналт, шинжилгээний ажилтай холбогдуулан, Нийтийн сонсголын тухай хууль, Нийтийн сонсгол зохион байгуулж явуулах тухай журмын дагуу, нийтийн сонсгол /цахимаар/ зохион байгуулах тухай хүсэлт ирүүлснийг үндэслэн, аймгийн ИТХ-ын ажлын алба хариуцаж, Ховд аймаг МоЭнКо ХХК хоорондын хамтран ажиллах гэрээний хэрэгжилт, хариуцлагын талаар нийтийн сонсгол зохион байгуулна.

Нийтийн сонсголын сэдэв: “Хөшөөтийн гэрээний хариуцлага, гэрээг шинэчлэн байгуулахад зайлшгүй анхаарах зүйлс”  

Зохион байгуулах хугацаа: 2021 оны 01 дүгээр сарын 06-ны 10.00 цаг

Нийтийн сонсгол явуулах газар: Ховд аймгийн Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхим. Жич: Сонсголыг цахимаар явуулах бөгөөд танхимд сонсгол зохион байгуулж буй аймгийн ИТХ-ын ажлын албанаас тогтоосон тооны оролцогчдыг суулган, бусад оролцогчдыг зайнаас цахимаар оролцох боломжийг хангах замаар зохион байгуулна.

Сонсголд оролцогчдыг бүртгэх: Энэхүү нийтийн сонсголд оролцож санал хэлэх, ажиглагчаар оролцох хүсэлтэй байгууллага, иргэн, хуулийн этгээдийн төлөөллүүд 12 дугаар сарын 30-ны 16.00 цагаас өмнө аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн ажлын албанд 70435120 дугаарын утас мөн khovd.khural.ws@gmail.com цахим шуудангийн хаягаар, Ховдын толь сонин төрийн бус байгууллагад 70432041 дугаарын утас болон khovdiintoli@gmail.com цахим шуудангийн хаягаар хаягаар хандаж бүртгүүлнэ үү.   

 

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
5 + 1 =

Create Account



Log In Your Account