Ардын хувьсгалын 101 жилийн ойн баяр наадмаар Ховд аймагт түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүд

By: Admin
2024-05-02
0
1035

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101, Ховд аймаг байгуулагдсаны 90, 91 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар Ховд аймагт болсон нас насны хурдан хүлгүүдээс түрүүлж, айрагдсан морьдын тухай мэдээллийг хүргэж байна. Үүнд: Дааган насанд Жаргалант сумын аймгийн алдарт уяач Гантогтохын Эрдэнэзаяагийн цавьдар хүрэн түрүүлж, Дарви сумын уяач, Монгол улсын хөдөлмөрийн баатар малчин Лхагвын хүү Алтанжаргалын хонгор хоёрт, Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын уяач Янжингийн Пүрвээгийн хонгор гуравт, Буянт сумын уяач Баттулгын Гүрсэдийн хүрэн дөрөвт, Цэцэг сумын уяач Даваасүрэнгийн Ган-Эрдэнийн хул халзан тавд давхилаа.

mori

Үрээ морьдын уралдаанд Зэрэг сумын уяач Баатарбилэгийн Хонгорзулын хээр үрээ түрүүлж, Үенч сумын Гончигийн Эрдэнэбаатарын хүрэн хоёрт, Зэрэг сумын Бөхчулууны Баатариблэгийн хээр үрээ гуравт, Увс аймгийн Өлгий сумын Шагдаржавын улаан дөрөвт, Зэрэг сумын Цогбадрахын халтар алаг тавд хурдлав.   

Жороо морьдын уралдаанд Чандмань сумын Баасандоржийн Энхбатын хээр түрүүлж, Булган сумын Адьяасүрэнгийн халтар хоёрт, Эрдэнэбүрэн сумын Насан-Очирын Ганболдын шар хээр гуравт, Булган сумын Нямдаваагийн хээр дөрөвт, Чандмань сумын Бямбаагийн халтар тавд ирсэн байна.   

Хязаалан насны морьдын уралдаанд Дарви сумын аймгийн алдарт уяач Гомбодоржийн Сүхбаатарын бор хязаалан түрүүлж, Мөст сумын уяач Т.Цэн-Аюушийн буурал хоёрт, Жаргалант сумын аймгийн алдарт уяач Пүрэвжавын Эрдэнэбулганы бор гуравт, Дарви сумын аймгийн алдарт уяач Шонхорын Совдын хүрэн дөрөвт, Үенч сумын уяач Батмөнхийн Балжиннямын Монгол халзан тавд давхижээ.

hurd 1

Соёолон насны морьдын уралдаанд Дуут сумын аймгийн алдарт уяач Батмөнхийн Ганцоожийн хүрэн соёолон түрүүлж, мөн Дуут сумын уугуул Жаргалант сумын аймгийн алдарт уяач Пүрэвжавын Эрдэнэбулганы “булган” бор хоёрт, Буянт сумын уяач Энх-Амгалангийн Азбаярын “далиу” халзан гуравт, Цэцэг сумын уяач Нямдоржийн Даваасүрэнгийн халтар дөрөвт, Чандмань сумын уяач Батцагааны Тэмүүжиний “хийморь” халзан тавд хурдлав.

Их насны моьдын уралдаанд Мөст сумын аймгийн алдарт уяач Бямбасүрэнгийн Галбаатарын хээр халзан түрүүлж, Дарви сумын уяач Авирмэдийн Отгонбаярын “туулай” буурал хоёрт, Жаргалант сумын уяач Төмөр-Очирын Баярсайханы хар гуравт, Зэрэг сумын уяач Хавчигийн Азбаярын халтар дөрөвт, Дарви сумын уяач Базарын Хайдавын хар морь тавд давхив.

hurd 2

Азарганы уралдаанд Жаргалант сумын аймгийн алдарт уяач Г.Эрдэнэбаатарын “мөнгөн” хээр түрүүлж, Зэрэг сумын аймгийн алдарт уяач Догмидын Зулбадрахын хонгор азарга хоёрт, Цэцэг сумын уяач Батбилэгийн Алтаншагайгийн загал гуравт, Жаргалант суман уяач Энх-Амгалангийн Олзбаярын “хараацай” хүрэн дөрөвт, Үенч сумын уяач Цоодолын Машбатын “хайдав” хар тавд хурдаллаа.    

hurd 3


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
4 + 4 =

Create Account



Log In Your Account