Галын аюулаас сэрэмжилцгээе !

By: Admin
2024-12-23
0
2180

Аймгийн Онцгой комиссын дарга, Засаг дарга Д.Галсандондог, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, хошууч Б.Алтанбадралт нар 2018 оны 01 сарын 04-ний өдөр Жаргалант сумын Бугат багийн иргэн Б.Ариунболд болон түүний гэр бүлийнхэнтэй уулзаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж аймгийн Аймгийн Онцгой комиссын дарга, Засаг дарга Д.Галсандондогийн шийдвэрээр тус айлд 1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ.

2017 оны 12 сарын 30-ний өдөр Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48-р ангид байшин шатаж байна гэсэн дуудлагын ирсний дагуу алба хаагчид цаг алдалгүй очиж гал түймрийг унтраан, хүүхдийн амь нас, айл өрхийн эд хөрөнгийг галын аюулаас аварч чадсан юм.

Өвлийн энэ хүйтэнд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд бага насны хүүхдүүдээ ямар нэгэн байдлаар хараа хяналтгүй, гэртээ үлдээхгүй байхыг Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын зүгээс анхааруулж байна.

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
5 + 8 =

Create Account



Log In Your Account