Буянт голын “лагер” ГАМШИГ болж хувирчээ !

By: Admin
2025-08-22
1
197

Сэрүүлэг

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүлэгч агентлаг Усны газраас Ховд аймгийн Жаргалант сум буюу Ховд хотын Захирагчид Буянт голын бохирдлыг бууруулах талаар шийдвэртэй арга хэмжээ авах, голын татам, хамгаалалтын бүс дагуу айлууд буулгахыг хориглох тухай зөвлөмж хүргүүлжээ. Энэхүү зөвлөмж нь судалгааны байгууллагын хөрс, усны бохирдлыг шинжилсэн шинжилгээний тайлан дүгнэлтэнд үндэслэсэн бөгөөд тус тайланд дурьдсанаар Буянт голын эрэг, Ховд хотын суурьшлын бүс орчмын 59 цэгээс дээж авч шинжилэхэд хөрсний 93 хувьд нь нян илэрч, 63 хуьд нь гэдэсний эмгэг таригч, бичил биетэн илэрсэн, Буянт голын усны чанар бохирдлын дээд түвшинд хүрсэн, бохирдлын эх үүсвэр нь стандартын бус нүхэн жорлон, ил задгай ялгадас, элдэв хог хаягдал зэргээс үүдэлтэй гэж шинжээчид дүгнэснийг онцолжээ.

Тиймээс нутгийн Захиргааны байгууллага ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас хамгаалж шийдвэртэй арга хэмжээ авах нь чухал гэдгийг онцгойлон сануулсан байна.

Судалгааны байгууллага гэлтгүйгээр учрыг гадарладаг иргэд олон нийт үүнд хэдийнээс санаа зовсоор, Буянт голын сав,  татам дагуу зусланд гаргахгүй байх нь зүйтэй гэдэг саналыг ярилцсаар манай редакцийн хувьд урьд жилүүдэд энэхүү саналыг дэвшүүлсэн нийтлэл, уриалгыг нийтлэж байсан ч эрх мэдэл бүхий нөхөд үл ойшоосоор ирсэн. Хараажийн ойлгомжтой, мэдээжийн асуудалтай зүйлсийг ярьж хэлж сануулж байгаа иргэд олон нийтийн санаа бодлыг, үгийг үл тоомсорлодог, басамжилдаг хандлага амь бөхтэй оршиж байгаагийн нэгээхэн жишээ энэ гэдгийг сэрэмж болгож үгүүлэх нь зүйтэй.

Усны газрын зөвлөмжийн дагуу яаралтай, шийдвэртэй арга хэмжээ авахын зэрэгцээ үүнтэй төстэй дээр үгүүлсэн асуудлуудад эс мэдээч болж бусдын үгийг үл ойшоодогоо ухаарах ёстой бас нэгэн сануулгыг хамтатгах нь зүй.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
9 + 3 =

Create Account



Log In Your Account