Ховд аймгийн баяр наадам болов

By: Admin
2024-12-21
0
1709

Тулгар төрийн 2228, эх дэлхийд түүхээрээ гайхуулсан Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадам Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн хүрээний жагсаал, төрийн далбааг өргөн мандуулснаар эхэллээ. 
Аймгийн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит Хөгжимт драмын театрын уран бүтээлчид Баруун монгол түмний урлагийн өв болсон бүтээлүүдээр хурсан наадамчдын сонорыг мялаасан юм. Наадмын зүлэг ногоон дэвжээнээ Домгийн хаан догшин Жангар, баруун Монголчуудын тэмээн жин, Сүхбаатар жанжин анд нөхөдтэйгээ, Халхын голын байлдаанд бахархам гавьяа байгуулсан Ц.Олзвой баатар амилж, морин хуурын аялгуу, бий биелгээ үндэсний өв соёл, уламжлал шингэсэн урлагийн үзүүлбэрүүдээрээ наадамчин олноо баясгалаа. 
Нээлтийн ёслолын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын хурлын дарга Г.Пүрэвганди тэргүүтэй аймгийн удирдлагууд оролцлоо.

 

Гэрэл зургийг Ховд аймгийн ЗДТГ


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
5 + 9 =

Create Account



Log In Your Account