Уншигч зохиолчдын уулзалт болов

By: Admin
2024-12-26
0
1113

Ховд аймгийн Нийтийн номын сан, Монголын зохиолчдын эвлэлийн тус аймаг дахь Алтай салбар хамтран, аймагт зохиогдох соёлын өдрүүдийг угтаж, уншигч зохиолчдын уулзалтыг 2022 оны тадвугаар сарын 16-ны өдөр зохион байгуулав. Уулзалтанд оролцсон уншигчид ихэнхдээ дунд сургуулийн сурагчид байсан нь нэг талаасаа чамлалттай  мэт боловч нөгөө талаасаа харин ч чухал ач холбогдолтой хэмээн зохиолчид болон зохион байгуулагчид нь үзэж байна.

Тус уулзалтанд МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Г.Төрмөнх, Утга зохиол судлаач, доктор В.Янжиндулам, МЗЭ-ийн гишүүн зохиолч А.Жаргалсайхан нар оролцсон бөгөөд зохиолчид болон сурагчдын хооронд утга уран зохиол, номын соёл нь соёлын салбарын хамгийн чухал тэргүүлэх төрөл зүйл болох талаар, тэрчлэн номын соёл, номын ертөнц гэдэг нь оюуны хөгжлийг хөтлөх хамгийн үр өгөөжтэй хүчин зүйл болох тухайд сонирхолтой яриа өрнөсөн байна. Зохион байгуулагч байгууллагууд Оюунтүлхүүр хөтөлбөрийн хүрээнд цаашид ийм арга хэмжээг шат дараатай зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.       

       


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
4 + 7 =

Create Account



Log In Your Account