Орон нутагт гарч буй уул уурхайтай холбоотой зөрчлийн талаар бидэнд мэдээлнэ үү !

By: Admin
2024-04-20
0
849

Олон улсын ТАН эвслийн гишүүн “Ховдын толь сонин” ТББ, “Шинэ эвлэл ОНСХ” ТББ хамтран, Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Орон нутаг дахь эрдэс баялгийн салбарын хариуцлага, ил тод байдал, стратегийн өмгөөлөл” хөтөлбөрийн хүрээнд орон нутагт гарч буй уул уурхайтай холбоотой зөрчлүүдийн талаар ард иргэд, ажил хариуцсан хүмүүс, ажиглагсдаас мэдээлэл авах, зөрчлүүдийг бүртгэх, хянан баталгаажуулж, улмаар Эрдэс баялгийн салбарын хариуцлага, ил тод байдлын асуудлаар ажилладаг олон улсын ТАН /Төлсөн авснаа нийтэл/ эвслийн эрхлэн ажиллуулдаг www.miningwatch.mn цахим сайт дахь зөрчил мэдээлэх цэсд байршуулах, зөрчлүүдийг арилгах шат дараатай үйл ажиллагааг хэрэгжүүлэх, стратегийн өмгөөлөл явуулах зэргээр ажиллаж байна.

Тиймээс уншигч та бүхэн өөрийн сум, багийн нутаг дэвсгэрт гарч буй эрдэс баялаг, уул уурхайн асуудалтай холбоотой, баримт  нотолгоотой зөрчлүүдийн талаар khovdiintoli@gmail.com, khovdlocal.community@gmail.com цахим шуудангаар болон 70432041 утсанд мэдээлэл ирүүлэх боломжтой юм.   

Хөтөлбөрийн багт одоогийн байдлаар бүртгэгдээд буй зарим зүйлүүдийн талаар  мэдээллийг толилуулж байна.

Ховд аймгийн нутаг дэвсгэрт гарч буй эрдэс баялаг, уул уурхайн салбарын зөрчил бүртгэх журнал

д/д

Гарсан зөрчил

Зөрчил үүссэн цаг хугацаа

Хамаарах нутаг дэвсгэр

Хууль ёсны хариуцагч

Зөрчил үргэлжилсэн хугацаа

Шийдэгдсэн эсэх

Шийдсэн бол хэрхэн шийдсэн

Нэмэлт тайлбар

1

Цагаан эргийн гянт болдын орд газрын хууль бус олборлолт, байгал орчны сүйтгэл

2010 оноос

Ховд аймгийн Цэцэг сумын Цагаан эрэг

Эрүүгийн хэргийн хариуцагчаар татагдсан нэр бүхий 32 этгээд

Нийт 8 жил

 

Үгүй. Мөрдөн байцаалтанд байгаа  

 

Мөрдөн байцаалтанд байгаа  

 

Стратегийн өмгөөллийн ажил явагдаж байгаа.

2

Хөшөөтийн уурхайд нүүрс тээвэрлэгч жолооч нарын эрх зөрчигдсөн асуудал  

2020 оноос

Ховд аймаг Дарви, Цэцэг сум. Нүүрс тээврийн авто замын туршид

МоЭнКо ХХК болон гэрээлэн гүйцэтгэгч нүүрс тээврийн компаниуд

 

2 жил

 

Тодорхой түвшинд  

Тээврийн жолооч нарын хөдөлмөрийн үнэлэмжийн асуудлаар ерөнхийдөө тохиролцоонд хүрсэн.   

 

Цаашид асуудал үүсэхийг үгүйсгэх боломжгүй

3

 

Хөшөөтийн уурхайд бохир зайлуулах үйлчилгээний машин барьж байсан жолооч хордож, хүндээр өвчилсөн  

 

2019 оны 11. сар

 

Ховд аймаг-Хөшөөтийн уурхай

 

 

“МоЭнКо” ХХК

 

 

3 жил

Шүүхээр хэлэлцэгдэж Иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хохирогчийн нэхэмжлэлийг хангахаар гарсан.  

 

Гэвч шүүхийн шийдвэр хэрэгжээгүй

 

 

 

4

 

 

“Талст Молор” ХХК-ны Алтай сумын “Оцог хад” гэх газарт олборлолт явуулж буй талбай нь Мөнххайрханы тусгай хамгаалалттай газар нутгийн хилтэй давхцаж буй асуудал, мөн Алтай сумтай байгуулах ХАГ нь маргаан дагуулж буй асуудал   

 

 

2020 оноос

 

Ховд аймгийн Алтай сум.

 

 

“Талст Молор” ХХК

 

3 жил

Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Журмын дагуу дэд зөвлөлд гэрээг ирүүлэхийг зөвлөсөн. Уг гэрээтэй танилцаж судлах шаардлагатай. Мөн тусгай хамгаалалтай газар нутагтай холбоотой асуудлыг судлах шаардлагатай.

 

Төслийн багаас санаачлан энэхүү зөрчлийг судлаж шийдвэрлэх асуудлыг ОҮИТБС-гийн Ховд аймаг дахь дэд зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгуулан батлуулж байна.  

 

 

 

 

 

 

5

Халзан бүрэгтэйн газрын Ховор элементийн орд газартай холбоотой зөрчлүүд /А лицензийг авсан процесс нь хууль бус, Мөн уран, торийн агууламж, цацраг, радиацын хэмжилтийн дүнгүүд хоорондоо зөрүүтэй, эрсдэлтэй гэж үзэхээс аргагүй байгаа. Лиценз эзэмшигч компани нь БОНҮ хийлгэсэн компанитайгаа хамтран нутгийн иргэдийг хахуулдаж, хүнс, эд зүйл тарааж өгч, хуурмаг ухуулга явуулан үнэлгээгээ хялбар аргаар зөвшөөрүүлэх арга хэрэглэсэн/

 

 

2012 оноос эхэлсэн. 2014 оноос намжмал байсан бол 2021 оноос дахин идэвхжсэн.

 

 

Ховд аймгийн Мянгад сум. Гахайт, Цагаан булан, Баянбулаг багийн нутаг

 

 

“Монголиан нэшнл рийр  ийрт корп” ХХК

 

 

 

 

4 жил орчим

 

 

Шийдэгдээгүй маргаантай

Хууль бусаар авсан ашиглалтын лицензийг цуцлуулах тухай 2012 онд МХ-ын улсын байцаагчийн дүгнэлт гарсан. 2012 онд Ховд аймгийн Засаг даргын албан хүсэлтүүд АМГТГ, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл, БОНХЯ-уудад хүргэгдсэн. Нутгийн нийт иргэдийн албан хүсэлт 2013 онд Улсын их хуралд хүргэгдсэн   

 

Эдгээр зөрчлүүдийг арилгах асуудлаар Орон нутаг дахь Эрдэс баялаг уул уурхайн салбарын хариуцлага, ил тод байдал төслийн хүрээнд стратегийн өмгөөлөл явуулахаар төлөвлөгдсөн

6

Хөшөөтийн уурхайн замын эзэмшлийн асуудал, Хүрээлэн байгаа орчны бохирдлын асуудал  

Өнөөгийн нөхцөлд

Ховд аймгийн Цэцэг, Дарви сумын нутаг дэвсгэр

 

МоЭнКо ХХК

 

Одоо үргэлжилж буй

 

Судлаж шийдвэрлэх амлалт авсан

 

 

 

 

7

Хөшөөтийн уурхайгаас Алтай, Үенч, Булган сумууд руу татаж буй өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамыг Мянган угалзатын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бүсэд хамаарах газар нутгаар дайруулан татаж буй асуудал  

 

2021 оноос

 

Ховд аймгийн Дарви, Цэцэг, Мөст, Алтай, Үенч сумдын нутаг хамаарна

 

 

Алтайн зам ХХК

 

Одоо үргэлжилж буй

 

Судлах шаардлагатай байгаа.

 

 

 

Судлах шаардлагатай байгаа.

Бүртгэл хөтөлсөн:  

“Орон нутаг дахь Эрдэс баялаг уул уурхайн салбарын хариуцлага, ил тод байдал” хөтөлбөрийн ажлын баг

uuuu

  


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
9 + 8 =

Create Account



Log In Your Account