Олон улсын уулын өдөрт зориулсан явган аялал
Аймгийн төвөөс 7 км-т орших Рашаантын улаан уулын зүг явганаар аялан, уулын оргил хэсэгт товолсон цэгт хүрч, буцаж ирэх /аяллын замын туршид зураг авалт/
Аяллын зорилго: Уулын өдөрт зориулан, явган аяллыг сурталчилах, уулын тухай танин мэдүүлэх, оюутан сурагчид, залуус, аялагчдын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх
Аяллын бүрэлдэхүүн: “Хан Алтайн бүргэдүүд” уулчдын клубын төлөөлөл, Ховд их сургуулийн БШТС-ын сургуулийн багш оюутны төлөөлөл, ТВ-ийн болон гэрэл зургийн клубын төлөөлөл, бусад сонирхогч аялагчид
Хугацаа: 2019 оны 12 сарын 14 өдөр Бямба гарагт
Хөдлөх цаг: 2019 оны 12 сарын 14-ны 8.30 цаг.
Уулын оргил хэсэгт товолсон хэсэгт хүрэх: 11:30-12.00 цаг
Явган аяллын маршрутын төгсгөлд ирэх 16.00 цаг
Аялалын үеийн цаг агаарын төлөв: Багавтар үүлтэй, -7-14 хэм хүйтэн
Маршрут- Аялал, алхалтын хөтөлбөр
Аймгийн төв, Ховд их сургуулийн дэргэдээс замд гарна. /Хэрвээ машинаар хөдлөх бол уулын бэлд явганаар аялах замын үзүүрт автомашинаа орхино/
Явганаар алхах замын үзүүрт аяллын (алхалтын) зам, маршрут дэг, зохион байгуулалтын талаар таниулга зааварчилга өгнө. Уулын алхалт ойролцоогоор 5-6 цаг үргэлжилнэ. Алхалтын маршрутын туршид зураг авалтууд хийгдэнэ.
Аялал, алхалтын явцад аялагчид, оролцогчид уг аяллын зорилго, учир холбогдол, уулархаг нутаг, өндөр уулын бүс дэх байгаль газар зүйн онцлог байдлын тухай болон уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой сүүлийн үеийн нөхцөл байдал, ирээдүйд угтаж буй төлөв байдлын тухай, мөн уулын бүсийн аялал жуулчлал, уулын аялал, авиралтуудын талаар хоорондоо мэдээлэл солилцож, цаашдын шийдлүүдийн талаар ярилцана.
ШААРДЛАГАТАЙ ЗҮЙЛС /Хүн бүр дараах бэлтгэлтэй оролцоно/
Явган аялалд тохиромжтой байдлаар дулаан хувцаслах
Уул хаданд явахад тохиромжтой гуталтай байх
Жижиг оврын үүргэвч, өдрийн хүнс /бэлэн зэхсэн/
Гар чийдэн, эсвэл, духны гэрэл
Бусад шаардлагатай зүйлс
Шаардлагатай бол явган аяллын ба уулын таяг