“Цахим шилжилт-Бодлого оролцоо” сэдэвт дугуй ширээний уулзалт болов

By: Admin
2025-12-02
0
349

Dshu 4

Цахим харилцаа холбоо инновацийн яам, Олон улсын “People in need” байгууллага, мөн Фаро Паундэйшн ТББ-аас хамтран хэрэгжүүлж буй “Цахим шилжилт” төслийн хүрээнд Ховд аймагт Бүсийн сургалт, судалгаа, мэдээллийн “Нийгмийн захиалга” НҮТББ болон “Ховдын толь сонин” НҮТББ-ууд цахим шилжилтийг орон нутгийн түвшинд зохицуулан нутагшуулах, мөн нийгэм, төр, олон нийтийн эрх зүйт харилцааны төлөв байдлыг судлаж, бодлого нөлөөллийн үйл ажиллагаа явуулахад чиглэгдсэн дэд төслүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. “Бүсийн сургалт судалгаа мэдээллийн Нийгмийн захиалга” НҮТББ нь “Орон нутгийн цахим шилжилт ба иргэний нийгмийн түншлэл” төслийг хэрэгжүүлж байгаа бол “Ховдын толь сонин” НҮТББ “Бодлого-Оролцоо-Мэдэх эрх” гэсэн бодлого нөлөөллийн ажлыг явуулж байгаа юм.

Dshu1

Ийнхүү нийгэм, төр, иргэн, олон нийтийн харилцаа, уялдааны төлөв байдлыг судлаж, асуудлуудыг илрүүлэн тавихад чиглэгдсэн дээрх ажлуудын хүрээнд өнөөдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Ховд аймгийн төвд олон талуудын оролцоот дугуй ширээний уулзалт, хэлэлцүүлгийг дээрх байгууллагууд санаачлан зохион байгуулав.

Уулзалт хэлэлцүүлэгт Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Энхбаяр, ББОЭТ-ийн захирал, ИТХ-ын төлөөлөгч Т.Баяртогтох, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Баярт, Ховд аймгийн Цахим харилцаа холбоо инновацийн газрын ахлах мэргэжилтэн Ц.Ганданповрон, аймгийн СУАЖЗ-ын газрын дарга М.Пүрэвхүү, Биеийн тамир спортын газрын дарга Б.Бямбажав, Эрүүл мэндийн газрын дарга Б.Сүхнаран, ХБГХ-ын газрын дарга Түнжээ нарын албаныхан, ЗДТГ-ын зарим мэргэжилтэн, Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг 20 орчим олон нийтийн байгууллагын төлөөллүүд, иргэд, зарим мэргэжлийн холбоодынхон, хэвлэл мэдээллийнхэн оролцлоо.

Уулзалтанд Ховд аймгийн Цахим харилцаа холбоо инновацийн газрын ахлах мэргэжилтэн Ц.Ганданповрон “Орон нутагт цахим шилжилтийн чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа” сэдвээр, МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн багш, Доктор Ph.D, Дэд профессор Д.Өнөрнасан “Дижитал иргэний боловсрол: Сорилт ба шийдэл” сэдвээр, “Ховдын толь сонин” НҮТББ-ын тэргүүн Г.Төрмөнх “Захиргааны шийдвэр - Та бид - Олон нийт” сэдвээр, “БССМ-ийн Нийгмийн захиалга” НҮТББ-ын тэргүүн С.Өлзийжаргал “Төрийн бус байгууллагуудын нэгдэл, үйл ажиллагаа” сэдвээр, “Ховдын толь сонин” НҮТББ-ын ажилтан, сэтгүүлч Г.Энхжаргал “Үйл ажиллагааны хөтөлбөр-Оролцоо, хяналт, мэдэх эрх” сэдвээр, “Жавхлант гэрэлт ирээдүй” ТББ-ын тэргүүн Ж.Саруул “Төсвийн хөрөнгө оруулалтад хийсэн зарим хяналт үнэлгээ” сэдвээр тус тус илтгэл мэдээлэл хэлэлцүүлж, тодорхой асуудлуудыг дэвшүүлэн тавилаа. 

Dshu 2Dshu 3

Илтгэл мэдээллүүдийн дараа өргөн хэлэлцүүлэг өрнөж талууд санал бодлоо чөлөөтэй солилцож, зохих шийдлүүдэд хүрсэн бөгөөд эндээс гаргасан санаачилга шийдлүүдийг ажил хэрэг болгохын тулд 2026 оны 1 дүгээр сард аймгийн ЗДТГ-аас хариуцан, II шатны дугуй ширээний уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулна хэмээн амаллаа.  

Цахим шилжилтийн хүрээнд өрнөж буй дээрх ажлууд цаашид үргэлжлэн хэрэгжих юм.   

Dshu 5Жич: “Иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулах замаар цахим оролцоог нэмэгдүүлэх нь (DICE)” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй “Бодлого, оролцоо, мэдэх эрх” дэд төслийн хүрээнд боловсруулж, нийтлэв”


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
7 + 6 =

Create Account



Log In Your Account