ИДЭРЧҮҮДИЙН БАРИЛДААНД ЦАСТ-АЛТАЙ ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН СУРАГЧ Ө.ЗОЛБОО ТҮРҮҮЛЭВ

By: Admin
2024-04-23
0
1753

Энэ сарын 11,12 ны өдрүүдэд төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан аймгийн баяр наадмын "Өсвөрийн бөхийн барилдаан"-ыг Үндэсний бөхийн салбар хорооноос амжилттай зохион байгууллаа.

Өсвөрийн бөхийн барилдаанд 32 бөх барилдаж хурд хүч, авхаалж самбаа, уран мэхээ уралдуулан барилдсан юм.

Үүнээс Эрдэнэбүрэн сумын харьяат, Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагч Ө.Золбоо түрүүлж, Мөнххайрхан сумын харьяат, Жаргалант сумын 1-р сургуулийн сурагч Н.Нямзарилаг үзүүрлэлээ.

Харин Манхан сумын ЕБС-ийн сурагч Л.Сүхболд, Үенч сумын сургуулийн сурагч Б.Ариунболд нар шөвгөрсөн юм.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
7 + 2 =

Create Account



Log In Your Account