Чөлөөлөх дайны ялалтын 80 жил ба залуу үе

By: Admin
2025-09-03
0
83

Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуудлан Ховд аймгийн цэргийн штабаас өсвөр хойч үеийнхэнд уг үйл явдлын учир шалтгаан, нөлөө, ач холбогдлыг танин мэдүүлэхэд чиглэгдсэн лекц таниулгыг ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнханд 9 дүгээр сарын 1-ний өдөр явуулсан бол 9 дүгээр сарын 3-ны өглөө “Шинэ эвлэл” орон нутгийн сэтгүүлчдийн холбоо ТББ, Ховд аймгийн цэргийн штаб, МУИС-ийн Ховд аймаг дахь баруун бүсийн салбар сургууль, Монголын Зохиолдын эвлэлийн Ховд аймаг дахь салбар, “Ховдын толь” сонин хамтран МУИС-ийн баруун бүсийн салбар сургуулийн оюутнуудын дунд тухайн сэдвээр танин мэдүүлэх семинар, чөлөөт уулзалт зохион байгуулав. 

Z 1

Уг семинар, уулзалтанд Ховд аймгийн Цэргийн штабын орон нутгийн бэлтгэл сургалт хариуцсан офицер, хошууч Тамир, Сэтгүүлч, Зохиолч Г.Төрмөнх, МУИС-ын түүхийн багш доктор, профессор Ч.Мөнхбаяр нар товч таниулга, лекцүүд толилуулж, оюутнууд сонирхсон асуултаа асууж, харилцан ярилцах хэлбэрээр явагдсан нь сонирхолтой болсон юм.

Семинар уулзалтаар Зөвлөлт холбоот Улс, Бүгд найрамдах Монгол Ард Улсын цэргийн хамтарсан хүчин зүүн хойт Хятад болон Солонгос улсыг Японы булаан эзлэгчдээс чөлөөлсөн энэхүү цэрэг дайны ажиллагааны үүтэл шалтгаан, гол учир зорилго, дайны болон ялалтын үйл явц, түүнийг тойрсон тухайн үеийн олон улсын геополитик, улс төрийн нөхцөл байдал, түүхэн нөлөө, ач холбогдол, өнөөгийн түвшинд анхаарвал зохих чухал асуудлуудыг бүхэлд нь дэс дараатайгаар хөндөж, таниулан, харилцан ярилцсанаараа үр өгөөжтэй байв.

Тэрчлэн тухайн үйл явдал нь Монгол Улс, тухайн үеийн БНМАУ-ийн тусгаар тогтнолын асуудалтай ямар холбоотой болох, Зүүн хойт Хятад болон Солонгосыг чөлөөлснөөр дэлхий дахины энх тайван тогтнолд ямар чухал хувь нэмэр үзүүлсэн, чөлөөлөх дайн нь дэлхийн II дайнд цэг тавьсан түүхэн ач холбогдолтой үйл хэрэг болох тухай, өнөөгийн нөхцөлд дэлхий дахинаа өрнөж буй мэдээллийн дайн, үзэл суртлын сөргөлдөөн, түүх гуйвуулах асуудлыг хэрхэн бодитоор таньж ойлговол зохих тухай зохион байгуулагчид тодорхой таниулсан нь оюутан залууст сонирхолтой агаад ач нөлөөтэй байсныг тэдгээр оюутнууд бас илэрхийлсэн юм. Энэ үйл явдлыг дурсан үгүүлэхэд эх орон, улс түмнээр зогсохгүй, олон улс, дэлхийн хүн ардаа төлөө байгуулсан өвөг дээдсийнхээ баатарлаг гавъяа, бахархам үйлсийг хүндэтгэн дурсахгүй байхын аргагүй гэдгийг зохион байгуулагчид нэн чухалчилж байв.  

Уулзалт семинарт тухайн сургуулийн 100 гаруй оюутан оролцжээ.     

Z 2

Z 3

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
9 + 7 =

Create Account



Log In Your Account