“Мөсний баяр” уламжлалт наадам

By: Admin
2024-12-23
0
675

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан  “Мөнгөлөг шагшуурга 2023” наадмыг нэгдүгээр сарын 21-22-ны өдрүүдэд Хар ус нуурын мандал дээр өрнүүлэв.  Наадмын үеэр олон угсаатны баярын жагсаал, соёл, уран сайхны үзүүлбэр, монгол туургатны мөсөн сурын харваа, мөсөн шагайн харваа, мөсний барилдаан, морин чарганы үйлчилгээ, морь тэмээ унах, зураг авахуулах үйлчилгээ, бүргэдийн үзүүлбэр, тэшүүрийн үйлчилгээ, дөрвөн дугуйт мотоциклийн үйлчилгээ зэрэг сонирхолтой үзвэр үйлчилгээнүүд явагдсан юм.  Наадмын энэ удаагийн зорилго нь Баруун монгол түмний угсаатны соёлын онцлогийг таниулж, үндэсний өв соёлоороо бахархах, үзэсгэлэнт байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх явдал ажээ. Мөн “Олон угсаатны өвлийн гоёл” уралдаан зохиож, “сайхан морьтой, сайхан  тэмээтэй ганган хос”, “сайхан хувцасласан хос”, “дээлтэй монгол хүүхэд” гэсэн төрлүүдээр шалгаруулалт явуулж, мөсөн сур, мөсөн шагайн харваа, мөсний барилдаан гэсэн тэмцээнүүд өрнөсөн юм.

Тэрчлэн уг наадмын хүрээнд зохион байгуулагдсан "Шилдэг соёлын төв" шалгаруулах уралдааны тэргүүн байранд Ж.Баярмаа даргатай Мянгад сумын соёлын төв,  2-р байранд Д.Одонтуяа даргатай Дуут сумын соёлын төв, 3-р байранд Б.Бурмаа даргатай Үенч сумын соёлын төв, тусгай байранд С.Дэжид даргатай Дөргөн сумын соёлын төв, Ө.Батцэцэг даргатай Дарви сумын соёлын төвүүд тус тус шалгарсан байна.

“Ховд экспо” үзэсгэлэн худалдаанд

80 гаруй оролцогч хамрагдав

 “Invest Khovd” хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын хүрээнд “Ховд экспо” бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдааг аймгийн Спортын төв ордонд зохион байгуулсан. Уг арга хэмжээнд 80 гаруй бизнес эрхлэгч, ААН, байгууллага оролцжээ.

Үзэсгэлэн худалдаанд банк, санхүү, үүрэн телефон, уул уурхай, барилга, дэд бүтэц, худалдааны салбарын бизнесүүд үйл ажиллагаагаа танилцуулсан бөгөөд  орон нутагт хөрөнгө оруулалт хийх, үйл ажиллагаагаа өргөтгөх сонирхолтой аж ахуй нэгжүүд мөн оролцож байгаа тухай зохион байгуулагчид нь ярьж байв. Үзэсгэлэн худалдаа 2023 оны 1 сарын 19-25-ны өдрүүдэд явагдсан юм.

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
7 + 9 =

Create Account



Log In Your Account