Авто машинуудыг дуудлагаар худалдана

By: Admin
2025-04-02
0
62

Төриин өмчиин бодлого, зохицуулалтын газрын 2025 оны “Дуудлага худалдааг дахин зохион байгуулах зөвшөөрөл олгох тухай” 17 дугаар тогтоолын дагуу Суудлын Ланд крузер 80, Хагас ачааны фемер УАЗ автомашинуудыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.

  1. Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл

Дуудлагын худалдааны хэлбэр

Нээлттэй

 

Гэрээний зүйл

1. Япон улсад 1995 онд үйлдвэрлэсэн 2011 онд Монголд орж ирсэн 12 жил ашигласан Ланд крузер-80 маркийн 12-24 ХОҮ улсын дугаартай ногоон өнгийн суудлын автомашин

2. ОХУ-д 2010 онд үйлдвэрлэсэн 2011 онд Монголд орж ирсэн  12 жил  ашигласан  УАЗ  390942-018   маркийн    55-04ХОА улсын дугаартай бор ногоон хагас ачааны автомашин

Дуудлагын худалдаа болох хугацаа

 

2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 1000 цагт Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын байрны 1 давхрын 101 тоот өрөөнд эхлэнэ.  

 

Худалдах доод үнэ

Дуудлаг       Худалдах хөрөнгийн нэр, худалдах доод үнэ:  

1. Ланд крузер-80 маркийн автомашин 4,250,000 төгрөг /Дөрвөн сая хоёр зуун тавин мянган/  

2. УАЗ 390942-018 маркийн автомашин 1,750,000 төгрөг /Нэг сая долоон зуун тавин мянган/

 

Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ

1. Ланд крузер-80 маркийн автомашин худалдах доод үнийн 10 хувь буюу 425,000 /Дөрвөн зуун хорин таван мянган/ төгрөг

2. УАЗ 390942-018 маркийн автомашин худалдах доод үнийн 10 хувь буюу 175,000 /Нэг зуун далан таван мянган/ төгрөг

Ялсан этгээдийг тогтоох журам

 

Үнэ хаялцан ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд байна.

 

Худалдах, худалдан авах гэрээний еренхий нехцөл

Гэрээг ажлын 3 хоногийн дотор байгуулна Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

Дэнчинг байршуулах данс

Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын Нэмэлт санхүүжилтийн 100160019405 дансанд байршуулна.

 

  1. Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх, оролцогчийг бүртгэх:

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг зөв, цэвэр бөглөж, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбарын хамт 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 1700 цаг хүртэл Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын байрны 305 тоот өрөөнд хүлээн авна.

Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авч бүртгэх, үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулах боломжгүйг анхаарна уу.

  1. Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах:

Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын хаягаар очиж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг 94102626 дугаарын утсаар авна уу.

                                                                                        -оОо-


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
5 + 1 =

Create Account



Log In Your Account