6 НАСНЫ 270 ОРЧИМ ХУРДАН ХҮЛЭГ ТООСОО ӨРГӨЛӨӨ

By: Admin
2024-04-16
0
1725

Ховд аймгийн баяр наадмын хурдан морины уралдаан энэ сарын 11, 12-нд “Бөөр харын урд” хэмээх газар боллоо. Энэ жилийн наадмаар даага 58, шүдлэн 40, хязаалан 39, соёолон 33, их нас 57, азарга 31, жороо 10, нийт 270 орчим хурдан хүлэг уралдсан юм.

“Даага”-ны уралдаанд:

Түрүү магнай Жаргалант сумын уяач М.Ганзориг – хул
Аман хүзүү Мянгад сумын уяач н.Бат-Эрдэнэ - хүрэн
Айргийн гуравт Дөргөн сумын уяач Б.Батхуяг – сарт хүрэн
Айргийн дөрөвт Мөст сумын уяач Б.Галбаатар – хээр буурал
Айргийн тавд Мөст сумын уяач Д.Дэлгэрсайхан – хүрэн халзан

“Шүдлэн” насны морины уралдаанд:
Түрүү магнай Алтай сумын уяач М.Ганцогт - хүрэн
Аман хүзүү Дөргөн сумын уяач Д.Алтансүх – чандмань хул
Айргийн гуравт Зэрэг сумын уяач Г.Цогбадрах - хээр
Айргийн дөрөвт Мянгад сумын уяач Д.Амгалантогтох – далиу халзан
Айргийн тавд Жаргалант сумын уяач Ж.Энхтүвшин - хээр

“Хязаалан” насны морины уралдаанд:
Түрүү магнай Зэрэг сумын уяач Б.Баатарбилэг - хээр
Аман хүзүү Дарви сумын уяач Л.Бүрэнтогтох – шарга халзан
Айргийн гуравт Жаргалант сумын уяач Д.Энхсайхан – хээр
Айргийн дөрөвт Чандмань сумын уяач Б.Зоригтбаатар - шарга
Айргийн тавд Зэрэг сумын уяач Х.Азбаяр - хээр

“Соёолон” насны морины уралдаанд:
Түрүү магнай Үенч сумын уяач Ш.Мөнхзаяа – шарга
Аман хүзүү Дарви сумын уяач Г.Сүхбаатар – буурал
Айргийн гуравт Манхан сумын уяач Н.Буяннэмэх - гоё халиун
Айргийн дөрөвт Зэрэг сумын уяач Д.Ганболд - хүрэн
Айргийн тавд Мөст сумын уяач Ш.Батсуурь - хээр

“Их нас”-ны морины уралдаанд:
Түрүү магнай Мөст сумын уяач Т.Алтангэрэл - бага хонгор
Аман хүзүү Буянт сумын уяач Э.Азбаяр - далай халзан
Айргийн гуравт Булган сумын уяач Б.Мөнхтөр – хүрэн
Айргийн дөрөвт Мянгад сумын уяач Б.Дүгэржав - хүрэн
Айргийн тавд Буянт сумын уяач Э.Азбаяр – хул

“Азарга”-ны уралдаанд:
Түрүү магнай Мянгад сумын уяач Б.Дүгэржав - халтар халзан
Аман хүзүү Зэрэг сумын уяач Г.Отгонбаяр - хар
Айргийн гуравт Дөргөн сумын уяач Г.Батхуяг - од хүрэн
Айргийн дөрөвт Чандмань сумын уяач Н.Батцагаан - монгол хээр
Айргийн тавд Эрдэнэбүрэн сумын уяач Б.Гантулга - хээр

“Жороо” морины уралдаанд:
Түрүү магнай Булган сумын уяач н.Далантай - халтар
Аман хүзүү Чандмань сумын уяач Б.Мөнхбат - хээр
Айргийн гуравт Зэрэг сумын уяач Г.Эрдэнэбат - хээр
Айргийн дөрөвт Эрдэнэбүрэн сумын уяач Н.Ганболд – шар хээр
Айргийн тавд Цэцэг сумын уяач н.Дашчимэд - хээр морь тус тус хурдаллаа.

Мөншагнал гаруулан үйл ажиллагааны үеэр аймгийн удирдлагууд ахмад уяачдын төлөөлөл 10 гаруй хүнд хүндэтгэл үзүүллээ.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
7 + 4 =

Create Account



Log In Your Account