Зөвлөх үйлчилгээний зарлал

By: Admin
2024-11-22
0
1824

Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны алба  нь Үйлдвэр технологийн паркын ерөнхий төлөвлөгөө, дэд бүтцийн зураг төсөл ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй эрх бүхий иргэн, хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

  1. Энэхүү зөвлөх үйлчилгээний захиалагч нь Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны алба бөгөөд иж бүрдэл нь: Ажлын даалгавар байна.
  2. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх  иргэн, хуулийн этгээд нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль” - ийн 14–16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох дараах материалыг баталгаажуулж ирүүлнэ.
    • Иргэн, Байгууллагын ерөнхий танилцуулга, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар \ нотариатаар батлуулсан байх\
    • Сүүлийн 2 жилийн ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл
    • байгууллагын Зөвлөх хуулийн этгээдийн ажиллах боловсон хүчний чадавхын талаарх мэдээлэл /голлох инженер техникийн ажилчдын ур чадварын мэдээлэл, туршлага, мэргэжлийн дипломын хуулбар/
    • Барилга, хот байгуулалтын яамны тусгай зөвшөөрөл “барилга байгууламжийн зураг төсвийн ажлын даалгаварт заасан тусгай зөвшөөрөлтэй байна.
    • Зөвлөх иргэн,  хуулийн этгээдийн санхүүгийн чадавхын мэдээлэл  2019, 2020 онуудын санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт ирүүлэх, татварын тодорхойлолтыг  tender.gov.mn цахим хаягаар татаж харах тул ирүүлэх шаардлагагүй.
    • Чадварыг нэмэгдүүлж, сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
  3. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 07 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2021 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн орон нутгийн цагаар 10:00 цагаас/  УБ-ын цагаар 11 цаг/-аас өмнө  tender.gov.mn цахим хаягаар   ирүүлнэ үү. Мэдүүлгийг монгол хэл дээр ирүүлнэ.

 

Ховд аймаг, Жаргалант сум,
Цамбагарав баг Ард Аюушын талбай
Аймгийн ЗДТГ-ын байр 4 давхар 415 тоот
Утас: 70434401, 99699771 вэб:www.tender.gov.mn

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
6 + 5 =

Create Account



Log In Your Account