Монгол хэл бичгийн сургалтын чанарыг дээшлүүлье

By: Admin
2024-04-20
0
1737

Ховд аймгийн МХУЗ-ын багш, бага ангийн багш, менежерүүдийн “Монгол хэл бичгийн сургалтын чанарыг дээшлүүлэх” уулзалт хэлэлцүүлэг боллоо. Энэхүү сургалт нь Монгол хэл бичиг, ЭЕШ-ын чанарыг дээшлүүлэх хүрээнд бага анги МХУЗ-ын багш нарын хамтын оролцоонд түшиглэн чанарын үнэлгээ, ололт амжилт алдаа дутагдлыг хэлэлцэн цаашид Монгол хэл бичгийн сургалтыг сайжруулах зорилготой юм. Мөн сургалтын төгсгөлд Зөв бичих дүрэм, тайлбар толийн талаар хэлэлцүүлэг хийж сургалтанд оролцогчдоос санал хүсэлтийг нь авлаа. Уг сургалтыг Ховд аймгийн ЗДТГ, БСУГ, Хэл бичгийн үндэсний зөвлөлийн Ажлын алба болон ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн хамтран зохион байгууллаа. 

Үүнээс гадна Ховд аймгийн соёлын биет бус өв тээгч нартай уулзаж баруун бүс нутаг тэр дундаа Ховд аймгийн иргэдийн соёлын өвийн асуудлуудаар өв тээгч нарын санал хүсэлтийг сонслоо.

 Үргэлжлүүлээд аймгийн төвийн албан байгууллага, аж ахуй нэгжүүдийн хаягжуулалт Монгол хэлний тухай хуулийн дагуу хийгдэж байгаа эсэх болон стандарт шаардлагыг хангаж байгаа тал дээр зөвлөгөө өгөв. Манай аймгийн хувьд хаягжуулалтын стандартын хувьд 40 гаруй хувьтай байна гэж мэргэжлийн хүмүүсийн зүгээс дүгнээд байна. Өөрөөр  хэлбэл, аливаа албан байгууллагын хаяг босоо монгол бичиг болон крилл үсгээр хослосон байдлаар хамт бичигдэх ёстой юм. Тиймээс энэхүү хаягжуулалтыг стандартын дагуу хийж гүйцэтгэх нь хуулийн дагуу энэ он дуустал хийгдэх юм байна. 

Түүнчлэн Ховд их сургуулийн багш, оюутнуудтай уулзаж Монгол үсгийн дүрмийн журамласан толийг ашиглах заавар, арга зүйн талаар мэдээлэл өглөө.

Уулзалтын  төгсгөлд аймгийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан орлогч дарга Ч.Уранчимэг сургалт зохион байгуулж байгаа судлаач, эрдэмтэдтэй уулзаж аймгийн нийгмийн салбар тэр дундаа хэл соёлын салбарын талаар санал солилцсон юм.

 Ж.Саруул 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
6 + 9 =

Create Account



Log In Your Account