8 сарын 9-өөс 8 сарын 22 хүртэлх хугацаанд коронавирусний халдвар авсан шалгуулагчид 9 сарын 2-ноос 5-ны хооронд зохион байгуулагдах ЭЕШ-д оролцоно

By: Admin
2024-11-22
0
1848

 Ховд аймгийн хэмжээнд нийт 986 хүүхэд ЭЕШ өгөх бөгөөд 288 нь өмнөх оны хүүхэд байна. ЭЕШ өгөх шалгуулагчидаас PCR шинжилгээний хариу шаардахгүй, зөвхөн иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бүртгэлийн дугаар болон суудлын хуваарь гэсэн дөрвөн бичиг баримтыг авч ирэх ёстой. Мөн шалгалтад хэрэглэгдэх харандаа баллуур үзүүрлэгчийг шалгалтын комиссоос нэг удаа олгох бөгөөд шалгалтуудаа өгч дуустал авч ирэх шаардлагатай.


8-р сарын 9-өөс 8-р сарын 22 хүртэлх хугацаанд коронавирусний халдвар аваад батлагдсан шалгуулагчид 8 сарын шалгалтад хамрагдахгүй харин 9-р сарын 2-оос 5-ны хооронд зохион байгуулагдах ЭЕШ-д оролцоно. Харин шалгалтын хугацаанаас хоцорсон, бусад шалтгаанаар оролцож чадаагүй шалгуулагчид дахин хамрагдах боломжгүй. 9-р сард болох 2 дахь удаагийн ЭЕШ-д материал өөрчлөгдөж ирэх болно. Хэрэв шалгуулагч халуунтай байвал тусгай өрөөнд шалгалт авахаар зохицуулсан.

Шинэчилсэн суудлын хуваариа сайтар харж, шалгалт Улаанбаатар хотын цагаар эхлэхийг анхаарч нэг цагийн өмнө гэж тооцохоос гадна, шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө ирэх ёстой байдаг учир суудлын хуваарь дээр тавигдсан цагаас хоёр цагийн өмнө ирсэн байх ёстой.

Ховд аймагт ЭЕШ-ыг зохион байгуулахаар боловсролын үнэлгээний төвийн таван мэргэжилтэн, 20-иод зохион байгуулагч,   78 хянагч багш нар ажиллаж байна. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор шалгалтын 2 байр болох 1 дүгээр болон 2 дугаар сургуулийг бэлдэж, нэг ангид багтах шалгуулагчдын тоог 15-аас хэтрэхгүй байхаар зохицуулж, хүн хоорондын зай, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн зохион байгуулж байна. Шууд засалт 2 дугаар сургууль дээр төвлөрч зохион байгуулагдана. Шалгалтын дүн оноог лайв хэлбэрээр live.eec.mn цахим хаягаар хүргэхээс гадна хэвлэж шалгалтын байрны гадаа байршуулна.

Г.Мичидмаа


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
3 + 2 =

Create Account



Log In Your Account