9 сарын 15-ны ИТХ-ын хуралдаанаар 2020 оны аймгийн төсвийг тодотгоно

By: Admin
2024-12-22
0
1343

Дэлхий нийтийг хамарсан коронавирус буюу цар тахалтай холбоотойгоор хаа сайгүй эдийн засаг, төсөв санхүүгийн нөхцөл байдал хүндэрч, аливаа үйл ажиллагаанд зориулагдах санхүүжилтүүд тасалдсан, хойшлогдож хугацаа нь сунжирсан асуудлууд зонхилсоор буй. Монгол улсын их хурал ээлжит бус чуулганаараа 2020 оны улсын төсөвт тодотгол хийсэн. Гэвч тэвчиж болох зарим ү ашиггүй зардалуудаас хасаж таналгүйгээр, төсвийг дахин 4,8 их наядын алдагдалтайгаар тодотгож баталсан нь шүүмжлэл дагуулсаар байгаа билээ. Ховд аймгийн хувьд 9 дүгээр сарын 15-нд аймгийн ИТХ-ыг хуралдуулж, төсвийн тодотголыг авч хэлэлцэх гэнэ. Эдгээртэй холбоотойгоор аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Багдалаас аймгийн санхүү төсвийн өнөөгийн нөхцөл байдлыг талаар тодруулахад “төсвийн санхүүжилт ялангуяа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудад зориулагдан батлагдсан санхүүжилтүүд хугацаацандаа хийгдэх боломжгүй болж их төлөв нэг хоёр сараар зарим нь түүнээс ч урт хугацаагаар хойшлогдон сунжирч байгаа нь бодит асуудал. Сангийн яамнаас төсвийн санхүүжилтийн зарцуулалтан дээр тодорхой хэмжээгээр хязгаарлалт тавьсааар байна. Гэхдээ хөрөнгө оруулалтууд зохих хэмжээгээрээ хийгдэж, нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай ажлууд хугацаа хоцорч байгааг эс тооцвол үргэлжилж байгаа гэж ойлгож болно. Орон нутгийн төсвийн орлогын биелэлт боломжийн түвшинд байгаа. Ер нь сар тутам 90 хүртэл хувийн биелэлтэй гэж хэлж болохоор байна. Гагцхүү дээрээс сангийн яамнаас дахин хуриарлагдаж орж ирдэг төсвийн санхүүжилтэнд хориг хязгаар ихтэй байгаагаас хөрөнгө оруулат, төсөл хөтөлбөрийн санхүүжилт хомсдолтой зарим төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилт огт хийгдэхгүй нь байна. Төсвийн тодотголоор цар тахалтай холбоотойгоор хязгаардалагдаж үйл ажиллагаа явагдаагүй төрийн үйлчилгээний зарим салбарын батлагдсан төсвөөс хэмнэлт гаргаж, өөр зориулалт шилжүүлэх гэх мэтийн боломж бас бий. Тухайлбал спорт, урлагийн үйл ажиллагаануудын зардал нэлээд хэмнэгдсэн. Одоо бол тодорхой тоо баримтууд хэлэх боломжгүй байна. Яагаад гэвэл төсвийн тодотголын бэлтгэл ажил явагдаж, тооцоо судалгаа, саналуудыг нягталж үзэх шатандаа яваа учир тоон мэдээллүүд өөрчлөгдөх, нааш, цааш гүйх гэх мэт хөдөлгөөн ихтэй байна. Төсвийн тодотгол батлагдсаны дараа дахин тодорхой мэдээлэл өгье гэж бодож байна хэмээв

. 

Ховд аймаг 2020 оны төсөвтөө, төсвийн нийт орлогыг 9,113,206,6 төгрөгөөр,   аймгийн төсөвт улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэгийг 11,004,216,1 төгрөгөөр, аймгийн төсөвт улсын төсвөөс олгох тусгай зориулалтын шилжүүлгийг 51,508,055,4, аймгийн орон нутгийн хөгжлийн санд улсын төсвөөс олгох шилжүүлгийг 10,090,561,5 төгрөгөөр эрүүл мэндийн даатгалын сангаас аймгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийг 438,658,3 төгрөгөөөр, Хөшөөт хөгжил сангийн санхүүжилтийг 1697,264,4 төгрөгөөр, ОНХС-гийн урьд оны шилжих хөрөнгө оруулалтыг 359100,0 төгрөгөөр, Замын сангийн шилжих хөрөнгө оруулалтыг 300,000,0 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын техник хяналтын зардлыг 120,000,0 төгрөгөөр тус тус баталсан байна.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
7 + 1 =

Create Account



Log In Your Account