“Алтын” компаний байгалийн увидаст хосгүй бүтээгдэхүүнүүдийг санал болгож байна

By: Admin
2024-04-20
0
2102

Худалдааны санал

Хүндэт түншлэгчидээ ! “АЛТЫН” компаний зүгээс та бүхний үйл ажиллагаа цэцэглэн хөгжихийг хүсэн ерөөж, мэндчилье.

 Манай компани нь байгалийн зэрлэг ургамлаас гарган авсан цай, маалинган үрүүл буюу хөөснөг, байгалийн гаралтай саван, байгалийн гаралт гар нүүрийн, беийн савангууд, байгалийн гаралт тоснууд, эфирийн тос, банн болон сауны угаах хэрэгсэл, эдгээрээс бүтсэн бэлгийн багцыг үйлдвэрлэж худалдаалдаг. Бид зуун хувь, зөвхөн байгалийн ургамлын орц найрлагаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж худалдаалдаг гэдгийг дахин тодотгоход таатай байна.

ЦЭВЭР УРГАМЛЫН ЦАЙ: Бид цайны ургамлуудаа Горный Алтайн уулнаас болон Телецкийн тайгаас гараар түүж авдаг. Үйлдвэрлэж буй бүх төрлийн цайны техникийн нөхцөл нь тодорхойлогдсон, эрүүл мэндэд бүрнээ нийцтэй, чанартай бүтээгдэхүүн гэдэгт та итгэж болно.

      altiinbai 2

Цайны савлалт, боодлын онцлог: Манай үйлдвэрийн цай нь 100 граммаар, гар аргаар битүүмжлэлтэй савлагдсан. Энэхүү савлагаа нь нарны гэрэл нэвтрэхээс хамгаалагдсан. Жижиглэсэн ширхэг бүрийг ургамлын чанар алдагдахгүйгээр битүүмжилж лацадсан бөгөөд үүгээрээ хэрэглэгчдийн сэтгэл ханнамжид нийцэж, хэрэглээний үнэ цэнийг бий болгодог хамгийн амтлаг, чанартай цай болно. 

МАНАЙ ҮЙЛДВЭРИЙН МААЛИНГАН ҮРҮҮЛ (хөөснөг, бие угаах үрүүл): Энэ бол гоо сайхны массажны, ариун цэврийн хосолмол хийгээд гайхалтай хэрэгсэл болно. Маалинган үрүүл нь өөртэй байгалийн саван, эфирийн тос, сибирийн эрүүл мэндийн гоо сайхны бэлдмэл агуулсан хийгээд биеийн бүрэн зохирлыг хангаж, мэдрэлийн эсүүдийг сэргээн, сэтгэл санааг сайхан болгодог. Мөнхүү өөртэй байгалийн зандан, зөгийн бал, хушны тос, чацаргана, нарс, арц, жодоо модны тос агуулна. Таны арьсыг залуужуулж, илүүдэл өөх тос, үрэвсэл, тууралт батга зэрэг арьсны асуудалтай бол тэдгээрийг үүсгэгчдийг сорж гадагшлуулна. Арьсанд тэжээл өгч, зайлшгүй шаарддагддаг нэхэгддэг бодисууд болон витаминуудаар арьсыг баяжуулж, чийглэг болгоно. 

Mochalka 1  

МАНАЙ ҮЙЛДВЭРИЙН ЭФИРИЙН ТОС: нь маш олон зүйлд онцгой ашиг тустай байгалийн бүтээгдэхүүн.

  • Эфирийн тосыг ваннанд халуун усанд нэмж хэрэглэхэд маш чанартай массажны тос болно. Мөнхүү тасалгаанд цацах шүрших утах замаар хэрэглэхэд ханиад томуунаас салгах, хамгаалах үйлчилгээтэй.
  • Тайвшруулах, цэнгэгшүүлэх, сэргээн тамиржуулах, цэвэршүүлэх, арьсыг дахин сэргээж, уян хатан чанарыг нь сайжруулах, түүнчилэн элдэв төрлийн өвчин намдаах, дархлаа сайжруулах үйлчилгээтэй.
  • Ядарсан болон зовиур, түгшүүртэй үед үнэрлэхэд амьсгал тохируулж зовиур, ядаргааг арилгах, хүч чадал сэлбэх, эд эсийг нөхөн төлжүүлэх, үс уналтаас сэргийлэх, тэрчлэн арьсны асуудлуудад хэрэглэхэд тохиромжтой.
  • Эфирийн тос нь физик, химийн идэвхжүүлэх үйлчилгээнээс дутахгүйгээр биологийн идэвхжилийг сэргээх үйлчилгээ бүхий байгалийн бүтээгдэхүүн болно.

Epiriin tos

ГАРЫН САВАН: Цэвэр байгалийн түүхий эдээр хийсэн.Арьсанд онцгой ээлтэй, сайн чанарын бүтээгдэхүүн. Онцгой хөөсөрч, хирийг гарамгай арилгана. Ямар нэг харшил үүсгэхгүй, тааламжтай үнэртэй хийгээд хүүхэд өсвөр үеийнхэн хэрэглэхэд тохиромжтой. Арьсанд сайн үйлчилгээтэй болгохын тулд бид найрлаганд нь эфирийн тос нэмж оруулсан. Арьсыг чийгшүүлэх, үрэвслээс болон арьс үхжихээс хамгаалах, арьсны эд эсийг сэргээн төлжүүлэх, түүнчилэн үрчлээнээс хамгаалах, үрчлээ арилгах үйлчилгээтэй. Гадны ямар нэг нөлөөнөөс хамгаалах, түүнчлэн анхилуун үнэрийг нь хадгалах, бас хэлбэр дизайны зохимжтой байдлыг бодож, бид саван нэг бүрийг жуутан уутаар бүрж, мөн жуутан утсаар томголон боодог бөгөөд энэ нь бүтээгдэхүүний үйлдвэрээс гарсан чанарыг тэр хэвээр нь хадгалан хэрэглэгчдэд хүргэхэд  тустай.

savan 1

МАНАЙ ҮЙЛДВЭРИЙН БАЙГАЛИЙН ТОС: Энэ бол цэвэр байгалийн гарал үүсэл бүхий шидэт цуглуулга. “Тайгын гоо сайхан” хэмээн нэрлэсэн энэхүү бүтээгдэхүүнийг хушны самар, байгалийн хольцгүй нэмэлтүүдийг гүний цэвэр устай хольж гаргаж авсан. Арьсанд тэжээл өгөх, чийгшүүлэх, цэвэршүүлэх, нарны гэрлээс хамгаалах, түүнчилэн үрэвслийн болон бактерийн эсрэг, эд эсийн нөхөн төлжилтийг сэргээх, хурдасгах, арьсны гадаргуу дээрх толбо, нөсөөг арилгах, арьсыг уян хатан болгох байгалийн үйлчилгээ бүхий цэвэр байгалийн зүйлээс бүрдэж бий болсон бүтээгдэхүүн. Энэ нь орчин цагт зөвхөн хэлбэр загвар талаасаа биш зайлшгүй шаардагдаж буй үр нөлөө, жинхэнэ чанар гэдэг талаасаа гойд нийцтэй бүтээгдэхүүн гэж бид зүй ёсоор үздэг.  

kosmetik 1   

ФИТОЗАПАРКИ:  Хүүдийнд савласан энэхүү ургамлын цуглуулга нь нэн хосгүй хийгээд таны арьсыг залуужуулж, зан байдлыг саруулсган, урам зориг бадраана. Эдгээр ургамал нь хоромхон зуур анагаах чанар агуулсан бодисуудыг өөртэй агуулна. Гэрийн нөхцөлд ялангуяа бананд орох үедээ хэрэглэхэд тохиромжтой. Вананд орох үедээ тухайн ургамлаар жин тавих буюу биеэ хөнгөхөн шавдах маягаар хэрэглэж болно. Ургамлын үнэр нь танд давтагдашгүй мэдрэмж, тав тухыг бий болгоно. Бананд болон баннаас гарсны дараа халуун ууранд шингэж тархсан, биологийн онцгой идэвхжил бүхий уг ургамлын хачин гайхалтай үнэр нь танд хосгүй мэдрэмж, сэтгэл ханамжийг хүртээнэ. Бананд болон ууранд орох үедээ “фитозапарк”-аар бэлтгэсэн хандыг толгойн хэсэг рүүгээ шүрших болон бие сайтар арчиж хэрэглэхэд таны арьс болон бүх эд эсүүд тань төгс ханамж авна. Мөнхүү фитозапаркыг хэрэглэснээр хорт зүйлсийг болон түүний шаарыг биеэс гадагшлуулж, арьсыг болон үсийг зөөлрүүлж, уян торгон болгоно. Халуун навчит ургамал мөн өвсөөр биеийг шүргэн, шавдахад харьцуулшгүй төгс сайхан мэдрэмжийг өгч, биеийг цэвэршүүлнэ. Хүний биеийг нарын болон эх газрын эрчим, байгалийн ургамлын амин шидээр тэжээн тэнхрүүлнэ.

pitozaparka 1

КОМПАНИЙ ОНЦЛОГ ЗҮЙЛС

  • Бүх бүтээгдэхүүн 100 хувь гар аргаар үйлдвэрлэгдсэн
  • Манай бүтээгдэхүүнүүд баяр ёслолын болон бусад шаардлагатай үед хайртай хүмүүстээ бэлэглэхэд маш тохиромжтой.
  • 100 хувь байгалийн цэвэр үнэр
  • Үнийн тохиромжтой сонголт
  • Бүтээгдэхүүнүүд нь хүний сэтгэл, зан байдлыг сэргээх эфирийн тос зэрэг чухал найрлагаар баялаг
  • 24 сарын турш, хэвийн температурт хадгалах боломжтой.

МАНАЙ КОМПАНИ ГОЛ ТӨЛӨВ

  • Ихэнх бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлэдэг
  • Үйлдвэрлэл худалдааны аль ч нөхцөлд түүхий эд, бүтээгдэхүүний бүхий л төрөл зүйлийг яг таг бэлэн байлгадаг. Томоохон бөөний захиалгыг шуурхай хүлээн авч, хэлэлцэж шийдвэрлэх боломжтой.
  • Хувийн нөхцлөөр хэлэлцээр үүсгэх, захиалах, худалдаа хийхэд тохиромжтой.
  • Бүх түншүүдтэйгээ үнийн саналыг тухай бүрд нь шуурхай тохирох бэлтгэлтэй.
  • Бүх бүтээгдэхүүн маань манай компаний өөрийн өвөрмөц, ховор, баталгаатай жороор үйлдвэрлэгдсэн.

САНАЛ БОЛГОХ БОЛОМЖИТ НӨХЦЛҮҮД

  • Таны худалдан авах бараа бүтээгдэхүүнийг Новосибирск хотын агуулахаас, таны хүсэж буй аятай нөхцлөөр шууд тээвэрлэн хүргэх боломжтой.
  • 5000 рублээс дээш үнийн дүн бүхий ямар ч нэр төрлийн барааг бөөний худалдааны горимоор, захиалагчийн хүссэн тоо, хэмжээгээр нийлүүлэх боломжтой.
  • Бараа бүтээгдэхүүнийг хэзээ ч ачуулахад бэлэн байдаг бөгөөд, төлбөр тооцоог тухайн өдөртөө, эсвэл дараагийн ажлын өдөрт багтаан, бэлэн болон бэлэн бус аль ч хэлбэрээр хийж болно.

100 хувь гар аргаар гарган авсан манай бүтээгдэхүүнүүдийн чанар, үр ашиг, найдвартай байдалд та бүрэн итгэж болно. Дүүрэн итгэлтэй, өөдрөг тэмүүлэлтэй хүмүүс бидэнтэй хамтран ажиллахдаа байнга дуртай байх болно !

ХАЯГ: ООО «Алтын»

649151, Россия, Республика Алтай,

Турочакский район, с. Верх-Бийск,

ул. Боровая 30-1.

Тел. +7 909 531 7887

+7 913 227 2310

алтынбай.рф

altyn-bai_nsk@mail.ru


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
10 + 1 =

Create Account



Log In Your Account