Бие бүрэлдэхүүний хичээлийн шинэ жилийн нээлт

By: Admin
2024-12-24
0
1866

Ховд аймгийн Онцгой байдлын газар Онцгой байдлын ерөнхий газрын даргын болон газрын даргын тушаалаар 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр бие бүрэлдэхүүний 2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг зохион байгуулав. Энэ арга хэмжээний үеэр жагсаалын үзлэг хийж, тангаргаа давтах үйл ажиллагаа АХА тэмцээн зэргийг явуулсан байна. Алба хаагчдын дунд зохион байгуулсан танин мэдэхүйн АХА тэмцээнд амжилттай оролцож нэгдүгээр байр эзэлсэн Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн Гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Д.Батбаярын сарын үндсэн цалинг 1 сарын хугацаатай 15 хувиар, хоёрдугаар байр эзэлсэн Аврагч гал сөнөөгч, ахлагч Г.Амармэндийн сарын үндсэн цалинг 1 сарын хугацаатай 10 хувиар, гуравдугаар байр эзэлсэн Аврагч гал сөнөөгч, дэд ахлагч Б.Лхагвабаярын сарын үндсэн цалинг 1 сарын хугацаатай 5 хувиар тус тус нэмж сайшаалаа гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
10 + 3 =

Create Account



Log In Your Account