Асуудал-Олон улс
Олон Улсын “Нөөцийн шудрага ёс” эвслийн Евроазийн бүсийн зөвлөлдөх уулзалт 2025 оны 12 дугаар сарын 9-ны өдөр цахимаар зохион байгуулагдсан бөгөөд Киргиз, Тажик, Монгол, Азербайжан, Казакстан, Украйн зэрэг улсуудын эвслийн төлөөлөгчид оролцож, олборлох салбарын ил тод байдлын санаачлагын олон улсын шинэчлэгдсэн стандартыг улс орнуудад хэрэгжүүлж буй байдал, эрчим хүчний эх үүсвэрийн асуудлаарх шилжилтийн тунхаглал, бодлого үйл ажиллагаатай холбоотой тулгамдаж буй асуудлуудын талаар зөвлөлдөж санал солилцов.
Монголоос энэхүү уулзалтанд Олон Улсын эвслийн гишүүн, Хүний эрх хөгжил төвийн тэргүүн Уранцоож, Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг, “Ховдын толь сонин” НҮТББ-ын тэргүүн Г.Төрмөнх нар оролцов. Монгол Улсын тухайд эдгээр асуудлуудтай холбогдох олон улсын конвенцүүдэд (Олборлох салбарын ил тод байдлын санаачлага, Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын тунхаглал) нэгдсэн хийгээд НҮБ-ийн зөвлөмжийн дагуу Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажилагааны төлөвлөгөө (2023-2027) гэх мэт баримт бичгүүдийг баталсан байдаг ч амьдрал дээр түүний хэрэгжилт сайн биш, Засгийн газраас явуулж буй бодлого нь өөрийн баталсан мөнөөх баримт бичгүүдийнхээ зарим асуудалтай зөрчилдсөн гэх мэт нягтлаж, хянаж, засварлах шаардлагатай зүйлүүд нэг биш байгаа, Олборлох салбарын ил тод байдлын санаачлагын Үндэсний зөвлөл, ажлын алба ажиллаж, иргэний нийгмийн оролцоо хангагдсан ч Засгийн газрын дэмжлэг төдийлөн хангалттай биш байгаа гэх мэт асуудлуудад анхаарах шаардлагатайг онцлосон юм.
Олон Улсын нөөцийн шудрага ёс эвсэл 2026 онд илүү шургуу ажиллаж, шинэчлэгдсэн стандарт, дүрэм журмуудыг хэрэгжүүлэхийн төлөөх гишүүн орнуудын чармайлт, нэгдэл нягтралыг эрчимжүүлнэ гэдгийг тус эвслийн гүйцэтгэх захирал Ке, Дэлхийн зөвлөлийн дарга Карлос, Дэлхийн зөвлөлийн Евроазийн төлөөлөгч Назик нар мэдэгдсэн юм.
