“Урвагч гурвал”-ын улаан цайм нүгэл

By: Admin
2024-12-23
0
789

Өнөө үеийн хуурамч явдал

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины ОХУ-ын Холбооны Хуралд илгээсэн илгээлтийн талаар Төв Азийн Бүгд Найрамдах Улсуудаар зогсохгүй Монгол, Хятад болон бусад улс орнуудад ч нэлээд өргөн хүрээнд яригдаж буй энэ үед мөнөөх хориг арга хэмжээний бодлого хэрэгжүүлэгчид маань тодорхой шалтгаанаар уучлалт гуйж буй зарим нэг хүмүүсийг онилж, зүгээр ч үгүй тун увайгүй алхам хийхээр шийдсэн бололтой. Юу гэвэл  Алтайн Бүгд Найрамдах Улсаас гаралтай өөрийгөө "үндэсний эх оронч" хэмээн цоллогч этгээдүүдийг хатган хөөргөх, улмаар тэднийг ашиглан,  Алтай нутаг хийгээд Алтайчуудын тухай төсөөлөлгүй, уг нутаг усны тухай, ард түмнийх нь баялаг түүх, уламжлалын тухай ер мэдэхгүй хүмүүст зориулсан бусармаг суртал нэвтрүүлгийг бэлтгэн түгээх болов.  Ийнхүү гар, хөл бологчдын нэг төлөөлөл нь одоо Австри улсад амьдарч буй улс төрийн цагаач гэгддэг Айдар Кудирмеков юм. Айдар Кудирмеков нь Алтайн бүс нутагт илгээсэн хүмүүнлэгийн тусламжийн зүйлийг зувчуулан хулгайлсан гэмт этгээдүүдийн нэг гэдгээрээ  Бүгд Найрамдах Алтайн уугуул иргэдэд зартай нөхөр. Тэр тухайд нь үгүүлбэл "USDA-PAS" гэсэн хаяг, шошго бүхий хайрцагтай зүйлсийг иргэдэд түгээсэн мэтээр  гэрэл зургийг нь  авч, цацдаг боловч, тэдгээр нь очих эзэндээ огт очоогүй, усанд хаясан чулуу шиг алга болдог байв. Энэхүү заль мэхний талаар орон нутгийн хэвлэлд нэг бус удаа мэдээлэгдэж байсан. Мэдээжийн хэрэг өндөр шан харамжийн төлөө л ард олноо ийнхүү бачлан мэхэлж, нуруунд нь хүйтэн жин тавьж байсан байх. Улмаар гадаад дахь ивээгчдийнх нь сунгаж далласан уурга хүзүүнд нь лав орохын хэрээр санаа бодлын хувьд “төрөл арилжахаас” аргагүй нөхцөлтэй тулгарсан нь ойлгомжтой.

Гэтэл одоо Оросын зэвсэгт хүчин нацистуудын санаархлыг дорвитойхон сулруулав. Энэ бүхний ард гарч үнэн мөн ялгарах үед фронтод  эх орноо хамгаалан тулалдаж, ялалт байгуулсан баатруудын нэрний цаана нуугдан сүнсээ хоохойлох урвагчдын нэрийг ч илчлэн шүүх хэрэгтэй болох нь мэдээж.  Дайны дүйвээн дундуур гадагшаа дүрвэн гарсан өөрсдийгөө  “үндэсний эх оронч” болгон цоллогч урвагч хоёр нүүртэн нөхөд хоргодон буй харь газраасаа “салан тусгаарлагчдын уриа лоозон” хашгирах нь үзэшгүй инээдэмтэй.

 Айдар Кудирмеков гэгчийн мэдэгдсэн "Австрийн Алтай"-н Умард цэргийн тойрогт уугуул иргэдийг албадан дайчлах тухай мэдэгдэл нь үнэндээ хүмүүст итгэл төрүүлэхгүйн зэрэгцээ Украинаас “малтсан суваг-ийг санамсаргүйгээр илчилчихэж байгаагаарай, чухамхүү хошин үзэгдэл болов. Тэр барууны шинэ эзэддээ ашигтайгаар баримтыг мушгин гуйвуулж, аль болох уярам сайхнаар ярихыг оролддог хийгээд үндэстний эвсэг харилцааг ганхуулахыг санаархаж буй царай нь тэр юм.

ТВ сувгаар сөргөлдөгчийн байр сууринаас нэвтрүүлэг хийж буй залуу охин санаагаа даруухан хэр нь будлингуй илэрхийлэх аж. Энэ бол Алтайн хөгжмийн зохиолч Баяру Такшина юм. Гамбургийн Хөгжим, Театрын Их Сургуулийн оюутан бөгөөд орчин үеийн хөгжмийн найруулгын арга техникийг судалдаг.  Академик хийгээд электроакустик хөгжим, дууны дизайн, видео урлагийн холимог хэлбэрийг эзэмшиж буй уран бүтээлч. Гэвч хөөрхий түүхийн хичээлдээ тун сайнгүй байсан бололтой. “Автономит муж, бүгд найрамдах улсыг уугуул үндэстэн нь удирдаж, захирч байсан түүхгүй, албан тушаалтнуудыг Москвагаас л илгээдэг жамтай” хэмээн мэдэмхийрэв. Тэгвэл Чет Кыдрашев, Михаил Карамаев, бүгд найрамдах улсын анхны тэргүүн Валерий Чаптынов гэж ямар хүмүүс байсан бэ? Бүгд Найрамдах Алтайн нэвтэрхий толь бичгийн нэгдүгээр ботийг үзэх хэрэгтэй. Хатан хаан Елизавета Петровнагийн удирдлага дор Оросын колоничлогчид Алтайн нурууг эзлэн авч, бүх Алтайчуудыг хэрхэн устгасан тухай гардаг  "зохиомол дуурь" л түүнд ийм ойлголт өгсөн бололтой.  Түүний санаа нь магадгүй Алтай нутагт сайн сайхныг хүссэндээ байх л дээ. Гэвч учир мэдэхгүйн харгайгаар буруу санаатны идэш болж, балаг тарих гэж буй нь тоогүй гэдгийг хэлэх хэрэгтэй!

Тэр уугуул ард түмнийхээ эрт, хождын түүхийг ер судлаагүй нь илт, “Эх орончдын үндэсний музей”-д тийм ойлголт төрүүлэхүйц зүйл баймгүйсэн? Алтайн Бүгд Найрамдах Улс, Алтайн хязгаарынхан маань ОХУ-аас салан тусгаарлахыг уриалагч энэ мэт шинээр гарч ирсэн улстөрчдийн түүхийн мэдлэг, бичиг үсгийн чадварт эргэлзэх,  тэр ч атугай шоолон инээхээс аргагүй болж байгаа хэрэг. Нэрт зураач, олон нийтийн зүтгэлтэн  Чорос-Гуркиний хувь заяаны талаар үзүүлсэн нэвтрүүлгийг саная л даа. Тэр нэвтрүүлэгт Гуркиныг “большевик дэглэм”-ийн золиос болсон хэмээн тайлбарлаж  Горно-Алтайск хот дахь түүнд зориулан босгосон хөшөөний дүрсийг бичлэгтэй ашиглсан нь бас л инээдтэй.  Эдгээр нь өнөөдрийн Украйнд өрнөж буй үзэгдэл болох Зөвлөлтийн "колоничлолын" өнгөрсөн үеийн дурсгалуудыг сүйтгэж буй балмад явдлын нөлөө сүүдэр болох нь ойлгомжтой ч үнэн хэрэгтээ ийнхүү бурангуйн золиос болох ямар ч учир зүй үгүй билээ. Амир Чейнин, улс төрийн идэвхтэн. (үнэндээ бол түүнд “улс төрийн цагаач” гэх нэр илүү тохирох юм) “умард цэргийн тойрогт уугуул иргэдэд оноосон тусгай квот байсан, фронтод амиа алдсан Алтайчуудын тоо Оросуудаас илүү байсан” гэж ярьдаг. Чейнин энэ талаар  ядаж албан ёсны статистикийг судалж үзэх ёстой л доо.

“Алтайчууд Оросоос хамаарах ёсгүй. Оросын төрөөс салж, өөрсдийн тусгаар тогтнолыг бий болгох ёстой”  хэмээн уриалсан нэвтрүүлэг бас гарсан бөгөөд үүнийг захиалагч нь Зеленскийн дэглэмийг сурталчлагч “гурвал”, тэр гурвын нэг нь  өөрийгөө "Европ дахь үл үзэгдэгч хүн" гэж өгдөөн нэрлэдэг Латвийн сэтгүүлч Геннадий Куркин юм. Төрөлх Латвидаа амьдрах ярвигтай байсан бололтой Украин руу нүүсэн. Тэнд сэтгүүлчийн мэргэжлээрээ ахиж дэвшихийг горилсон юм байх.  Ингээд "уугуул ард түмний ухамсарлахуйг устгах"-д чиглэгдсэн хэт үндсэрхэг үзлээр зэвсэглэсэн нэвтрүүлгүүд хийж, түүгээрээ  Оросын үзэгчдийг өдөөхөд хүчин зүтгэсэн хэрэг. Горный Алтайд энэхүү гайхал "гурвал"-ыг мэддэг хүн бараг үгүй.  Гэвч тэд өнөөдөр улс төрийн шинжээчийн дүр эсгэж,  дайсагнагч дэглэмийн захиалгаар хагас албажсан гэхээр нэвтрүүлэг хийж, цацаж буй нь осолтой зүйл. Эднийг ийнхүү захиалгаа гүйцэтгэж байхад эх орон нэгтнүүд нь НАТО-гийн буудлагад өртөн амиа алдаж, бэртэж гэмтэж, Орос орныг болон өөрийн уугуул нутаг орноо  хамгаалан тулалдаж байна.

Дашрамд үгүүлэхэд мөнөөх шинээр гарч ирсэн “улс төрчид маань зөвхөн түүхийн төдийгүй газарзүйн хичээлдээ туйлын тааруу оюутнууд байжээ. Жишээ нь тэд Алтайн Бүгд Найрамдах Улсыг сайн мэддэг юм бол яагаад эх орноо зэргэлдээх Алтайн хязгаартай, бүр бусад бүс нутагтай андуурсан юм бэ гэдэг нь хачирхалтай? (нэвтрүүлэгтээ  ийнхүү будлиу тайлбар хийсэн) Магадгүй мэддэггүйдээ ч бус, баримтыг мушгин гуйвуулах замаар, зориудаар үзэгчдэд буруу ойлголт төрүүлж, тэрхүү төөрөлдүүлэгтээ ач холбогдол өгөхийн тулд тэгсэн байх.

Арга ч үгүй, "үндэсний урвагчид"-ын энэхүү бүлэглэл нь хуулийн хэллэгээр бол Оросын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулахыг хичээх, Оросын армийн нэр хүндийг зориудаар гутаах зорилготой. Гэвч энэ бол эрүүгийн гэмт хэрэг гэдгийг бид мэдэж байгаа. Унаган нутгаасаа дүрвэж харьд гарсан “зайгуул”-ууд өнөөдөр өөрсдийг нь цэцэрлэгт хөтлөн оруулж, дунд сургууль, техникум, их дээд сургуульд сургаж, боловсрол эзэмшүүлэн  амьдралын замд дагуулсан эгэл олны өлгий эх орон руугаа төрөлх нутаг, харъяалах Орос орон руугаа нохой шиг боргож, шавар шавхай цацаж байгаа ч амьдрал хар цагааныг ялгадаг гэдгийг тэдэнд дамжуулахыг хүснэ. Өмнөх үеийнхээ ачыг мартсан нь тоогүй.  Тэр ч байтугай тэд (урвагчдын гурвал) Геннадий Куркиний санал болгосноор Алтай нутгийг “шорон”, Алтайчууд, Алтайн ард түмнийг “гетто” гэж доршаан нэрлэдэг аж. “Барууны хүүхэлдэйнүүд” хуурамч эздийнхээ таашаалд нийцэхийн тулд жинхэнэ түүхэн баримтуудыг бүдүүлгээр гуйвуулж, бодит байдлыг албадлагын уран зөгнөлтэй хольж бантагнуулдаг ба энэ нь тэдэнл “ногоон мөнгө”-өөр тэжээгдэх хялбар арга зам нь юм.

Тэднийг удирдан чиглүүлэгч нь Украины депутат Олег Дунда гэдгийг мэдэж ядах зүйлгүй. Бас Түрэгийн соёл судлаач Нурлан Салтаев тэдэнтэй ганзага нийлүүлдэг агаад  “ХҮIII зууны Оросын байлдан дагуулагчид рэкет хийж, хөлгийг нь дээрэмдэж, Алтайчуудыг устгаж, улмаар Алтайг ерөнхийд нь эзлэн колоничилсон” гэж ярьдаг. Тэр бас “Колончлогчид”-ийг магтахаа мартаагүй бөгөөд “Оросууд Алтайд байшин барилга, зам, гүүр барьж, Бия болон Катун мөрний хоорондох газар нутгийг Чин гүрний байлдан дагуулагчдаас эргүүлэн авсан тухай” үгүүлсэн байдаг ! Төв Азийн бүс нутгийн бүгд найрамдах улсуудын сөрөг хүчнийхэн ч бас өнөөдөр яг ийм байдлаар маргацгаадаг: “Зөвлөлт засгийн үед тэд бидэнд төмөр зам, усан цахилгаан станц, уурхай, үйлдвэрүүдийг барьж байгуулж өгч, атрын аян өрнүүлж, суваг татаж, далан барьж, бас боловсролын суурийг тавьж, хөгжүүлж өгсөн” гэж зөвшөөн хэлэлцдэг.

Үгүүлж буй асуудалдаа эргэн орвол өнөөдөр ийм “үндэсний урвагчид” зөвхөн Алтайн БНУ-аар зогсохгүй, Төв Азийн бүс нутгийн цөөн бус улсад үзэгдэх шинжтэй. Тухайлбал хөрш Казахстаны уугуул, эх орноосоо оргон зайлсан олигархи Мухтар Аблязов гэгч Казакстанд байх үеэсээ өөрийн ард түмнээс 10 тэрбум доллар луйвардаж, дараа нь Франц руу оргон зайлж, улмаар 2022 оны нэгдүгээр сарын үйл явдлын үеэр төрөлх Казахстаны хотуудад үймээн самууныг санхүүжүүлж байсныг дурдахад хангалттай. Түүний оролцсон балагт үймээний харгайгаар үй олон нутаг нэгтнүүд нь амиа алдсан. Тийм байтал тэр нөхөр одоо ч өөртэй "ардчилал, шударга ёсны төлөө тэмцэгч" гэсэн нэр хөдөргөн, төрөлх бүгд найрамдах улсдаа хагарал самуун үүсгэхийг оролдож байгаа. Киргизэд гарсан “өнгөт хувьсгал”-ын үеэр тус улсад мөн л “үндэсний урвагчид” гай тарьж байсны нэг нь барууны төрийн бус байгууллагуудтай хэлхэлдэн, тэднээс санхүүжиж, хүүхэлдэй нь болж байсан, улмаар Их Британи руу дүрвэсэн Киргизийн экс ерөнхийлөгч Курманбек Бакиев бөгөөд тус улсын өнөөгийн эрх баригчид одоо ч түүнийг баривчлан шүүхээр оролдож байгаа. Гэвч урвагч Бакиев  эздээсээ нэг тэрбум гаруй доллараар санхүүжсэний хүчинд, өөрийгөө хамгаалуулахаар барахгүй Киргиз улсын доторх үндэстэн хоорондын эв зохисыг сарниулан бутаргах гэсэн явуургүй санаархалаа үргэлжлүүлсээр байна.

  Ямар ч гэр бүлд хүнд хэцүү үед нь гарч ирж гай тарьдаг “галзуучууд” мундахгүй нь харамсалтай.  Алтайн Бүгд Найрамдах Улсаас “гарч ирсэн” эдгээр Кудирмеков, Чейнин, Такшин нар болон тэдний дагалдан далдагнагсад нь өдөөн турхирагч эздийнхээ цаад санаа зорилгыг далдлан нууж чадахгүй нь “тоогүй”.  Төрөлх нутгаа үүрд орхин тонилох юм шиг  барууны улстөрийнхны гар хөл болсон ”галзуучууд” төрөлх нутаг ус, ард түмэн рүүгээ шороо цацаж, эх орныхоо аюулгүй байдлыг дотроос нь алдагдуулж, хуваан бутаргахыг санаархаж байгааг бүгд анзаарч сэрэмжилвэл зохино.

Тэдний энэ арчаагүй санаа, олиггүй явуулгыг “Бид мартахгүй, бас уучлахгүй...” Алтай нутаг, Алтайчууд маань  “ногоон чөтгөр”- сүнсээ худалдсан урвагчдын явуулгад хэзээ ч автахгүй нь магад билээ.

Айжана ТАРБАНАЕВА

Орчуулсан Г.ТӨРМӨНХ

 

 

 

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
1 + 3 =

Create Account



Log In Your Account