Гурван талт уулзалтын үеэр хийсэн чухал хэлэлцээрүүд

By: Admin
2024-12-22
0
661

2022 оны Дорнын эдийн засгийн 7-р чуулга уулзалтын нээлтийн өмнөхөн Орос, Хятад, Монгол гурван талын ээлжит уулзалтыг амжилттай эхлүүлснийг БНХАУ-ын ГХЯ-ны дэд сайд Ма Жаошюй сайшаан тэмдэглэв. Хятадын ГХЯ-ны мэдээлснээр, улс төр, эдийн засаг, худалдаа, тахал өвчинтэй тэмцэх хүчин чармайлт, тэрчлэн хүмүүнлэг, олон улсын хамтын ажиллагаа болон бусад салбарт ахиц дэвшил гарсан байна.

Хятад, Орос, Монгол гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны замын зураглалыг бий болгох зорилтод ахиц дэвшил гарч байгаагаас гадна, зөвшилцөн тохиролцсон зүйлүүд, эдийн засгийн коридорын төслийг хэрэгжүүлэх нь чухал. Мөнхүү Хятад, Монгол, Оросын хамтарсан бүтээн байгуулалтыг ахиулах ёстой гэж тэр бас тэмдэглэв.

Гурван тал мөн хамтын ажиллагааны гурвалжин загварт тулгуурласан өсөлтийн шинэ нөхцлийг бий болгох боломжуудыг судалж хөгжүүлж, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэг дэх зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, хамтын хөгжлийг эрэлхийлэх ёстой гэдэгт санал нэгдэв. Гурван талт хамтын ажиллагааны сүүлийн жилүүдийн эерэг үр дүнг Орос, Монгол хоёр улс бүрэн хүлээн зөвшөөрч, цаашид уялдаа холбоогоо эрчимжүүлэхийн чухлыг тэмдэглэхийн зэрэгцээ дараагийн шатны хамтын ажиллагааны гол чиглэлүүдийн талаар санал солилцсон юм.

Ден Жак Ун..

Орос хэлнээс хөрвүүлсэн Г.Төрмөнх  

3 talt

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
6 + 9 =

Create Account



Log In Your Account