Түүхэн нөхөрлөл - чухал дурсамж
2025 оны 12 дугаар сарын 9-нд Горно-Алтайн Улсын Их Сургуулийн төв байрны үүдний танхимд Монгол, Оросын ард түмний найрамдалд зориулсан аяллын үзэсгэлэнгийн нээлтийн ёслол боллоо. Энэ нь 1945 оны 9-р сард Ази, Номхон далайн бүс нутгийг түрэмгийлэн эзлэгчдээс чөлөөлсөн их ялалт, Дэлхийн хоёрдугаар дайны агуу ялалтын 80 жилийн ойн хүрээнд болж буй үйл ажиллагааны нэг юм.
Улаанбаатараас ирсэн Монголын зочид 1942-1944 онд нацистуудтай тулалдаж байсан улаан армийн цэргүүдэд Монголын нүүдэлчдийн үзүүлсэн хүмүүнлэгийн тусламжийн талаар дэлгэрэнгүй харуулсан олон сонирхолтой үзмэрүүдийг авчирсан нь нэн чухал байв. Ялангуяа тухайн үед 19 настай залуу хөвгүүн байсан Борондонгийн Лувсангийн удирдсан тэмээн жингийн цуваа Монголын баруун хязгаараас мянган км замыг туулан Бийскт хүрсэн аяллыг харуулсан үзмэрүүдийг энд онцловол зохино. Гурван сар гаруй хугацаанд туулсан тэрхүү аяллын зам амаргүй, эрсдэл ихтэй байсныг хэлэх хэрэгтэй. 1200 гаруй тэмээнд Монгол малын арьсан дээл, бээлий, эсгий гутал, хонины болон сарлагийн хатаасан мах ачсан байжээ. Монголчуудын тэрхүү хүмүүнлэгийн тусламж фронтод нэн их хэрэгтэй байсныг дурьдах нь илүүц. Түүний ачаар улаан армийн бүхэл бүтэн дивизийг монгол малын арьсан (нэхий дээл) дээлээр хувцаслан, Сталинград руу илгээж, тэдгээр дайчин эрс маань маршал Паулусын удирдсан хээрийн зургаадугаар армийн бүслэлтийг сэтлэн, улмаар ялан дийлсэн байдаг. Цаашилбал, Монголын ард түмэн дундаасаа хөрөнгө босгож, Зөвлөлтийн армид нийлүүлэх танкийн цуваа, байлдааны нисэх онцгоцны эскадрилийг бүрдүүлэн, фронт руу илгээжээ. Мөн Монголын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хэлснээр улаан армийн таван цэрэг тутмын нэг нь монгол малын ноосоор хийсэн дулаан дээлийг өмсөж тулалдаж байсан гэдэг.
Алтайн Бүгд Найрамдах Улсад зочилсон Монголын төлөөлөгчдийг "Итгэлт нөхөд" төрийн бус байгууллагын тэргүүн Нацагдоржийн Ганболд ахалж, бүрэлдэхүүнд нь Улаанбаатар хот дахь Маршал Жуковын музейн захирал, Монголын армийн дэд хурандаа Доржсүрэнгийн Амартайван нарын эрхэмүүд багтаж байлаа. Тэрээр тус үзэсгэлэн нь “Ойротын өөртөө засах орон” (одоогийн Алтайн Бүгд Найрамдах Улс)-ын нутаг дэвсгэрээр аялж, тусламж хүргэсэн 1942 оны тэмээн жингийн түүхэн дурсгалуудыг нэг цогц болгосон үзэсгэлэн болсноороо онцлог гэдгийг тэд чухалчилсан юм. Тэрбэээр нарийн ширийн зүйлүүд нь бүүр ч чухал байв.
Дашрамд дурьдахад 2014 онд алдарт жинчин, БНМАУ-ын хөдөлмөрийн баатар 93 настай Б.Лувсаны гэрт зочилж, уулзаж, түүнтэй ярилцлага хийсэн Алтайн Бүгд Найрамдах Улсын гавьяат сэтгүүлч Алексей Ивашкины бичиж хэвлүүлсэн "Монголын халуун наран дор" зургаан цуврал номыг Улаанбаатарын зочид ихэд үнэлэв. Алексей Ивашкин Зөвлөлт-Монголын арми 1945 оны 9 дүгээр сард Японы милитаризмыг ялсан ялалтын тухай өгүүлсэн тав дахь номоо Маршал Жуковын музейд хандивлалаа. Зочид санал солилцох үеэр 2026 онд зохион байгуулахаар төлөвлөж буй Манжерок тосгонд 1966 онд Зөвлөлт-Монголын залуучуудын анхдугаар наадам болж, БНМАУ-аас зуу гаруй зочид төлөөлөгчид оролцож байсан мартагдашгүй өдрүүдийн 60 жилийн ойн арга хэмжээний талаар ярилцаж, Монголын зочдыг түүнд оролцохыг санал болгов. Уг үйл явдлуудын гэрчүүд Орос, Монгол улсад одоо ч амьд сэрүүн байгаа хийгээд яг тэр мөчид зориулан зохиогдсон "Манжерок гэдэг юуны учрыг манай найзад хэлж өгөөч...” гэсэн үгтэй алдарт дууг бид дуулсаар байдаг.
Монголоос ирсэн зочид эндээсээ Бийск хот руу жолоо залсан бөгөөд В.М.Шукшиний нэрэмжит Боловсролын Академид дахин хоёр өдөр үзэсгэлэнгээ үргэлжлүүлнэ. Тэрчлэн Монголын төлөөлөгчид Горний Алтайн их сургууль болон Бийскийн Боловсролын Акедемийн түүхчидтэй уулзаж, санал солилцох ажээ.
Анна АЛЕКСЕЕНКО