"Ковид - 19" -ийн халдвараас хамгаалцгаая!

By: Admin
2024-12-23
0
1858

Манай дэлхий дээр анх 2019 оны 12 сараас эхлэн тархаж эхэлсэн корона вирус буюу ковид -19 –ийн халдвар өдрөөс, өдөрт шинэ, шинэ улс орнуудад нэвтэрсээр, ДЭМ-аас “пандемик” буюу цар тахлын онцгой нөхцлийг зарлаад байгаа. Иймийн тулд хүн болгон уг халдвараас цаг мөч тутамд сэрэмжлэн хамгаалах нь нэн чухал хийгээд урьдчилан сэргийлж, эрүүл ахуйн дэглэмийг хэрхэн сахих, болзошгүй эрсдэлээс хамгаалах, түүнчлэн шинж тэмдэг яаж илэрдэг, тийн мэдрэгдсэн тохиолдолд хэрхэх тухай зэрэг Эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагуудаас зөвөлсөн баталгаатай мэдээлэл, зөвлөмжийг уншигчдад хүргэж байна.

Урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл ахуйн зөв дэглэмийг сахь

Өвчлөл бүртгэгдсэн улс оронд зорчихгүй байх

Гараа байнга савандаж угаах,

Савангүй тохиолдолд спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэх,

Гараа угаагаагүй үедээ нүд хамар амандаа бохир гараар хүрэхгүй байх,

Хүний гар хүрэлцдэг зүйлсийн гадаргууг тогтмол цэвэрлэж, ариутган халдваргүйжүүлэх, ингэхдээ бээлийтэй гараар, ариутгалын бодисыг зааврын дагуу  хэрэглэн, ариутгана

Амны хаалтыг тогтмол зүүх, ханиаж найтаахдаа алчуур хэрэглэх, хэрэглэсэн салфетка, алчуур, амны хаалтаа дотуураа ууттай хогийн саванд хаяж, уг савыг таглаж байх

Хувийн эд зүйлсээ тус тусдаа хэрэглэж, байнга угааж цэвэрлэх

Олон хүн цугларсан газраар явахгүй байх, аль болох гэртээ байж, эрүүл ахуйн дэглэмээ сахих

Дархлаагаа дэмжихийн тулд сармис хэрэглэх 

2. Халдвар авсан байж болзошгүй шинж тэмдэг, тийм тохиолдолд хэрхэх тухай

Халуурах, ханиах, амьсгал давчдах гэх мэт шинж тэмдэгүүд хөнгөнөөс хүнд хэлбэрээр илрэнэ.

Хэрэв сүүлийн хоёр долоо хоногийн дотор халдварын тархалттай улс оронд аялсан бол  дор хаяж 14 хоногийн турш заавал өөрийгөө тусгаарлаж ажиглах нь чухал !  

Халдварын шинж тэмдэг мэдэгдсэн бол ХӨСҮТ-ийн 100, 8008-6829, ЗӨСҮТ-ийн 7028-43923,   СЭМҮТ-ийн 1800-2000, ЭМЯ-ны 11-323002, мөн аймаг, сумуудын эмнэлгийн түргэн тусламжийн утсанд хандана.

Ковид -19 –ын бүх тохиолдлыг Монгол улсад мөдөгдөж буй журмаар эмнэлгийн нөхцөлд эмчилэхээр тусгасан тул шинж тэмдэг мэдэгдсэн тохиолдолд дур мэдэн эмчилгээ хийж хэрхэвч болохгүй !   

  


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
6 + 10 =

Create Account



Log In Your Account