Солонгос дахь Элчин сайдын яамнаас иргэдийн эх орондоо буцах хүсэлттэй холбоотой мэдэгдэл гаргажээ

By: Admin
2024-12-30
0
1930

Embassy of Mongolia in Seoul

НУТАГ БУЦАХ ХҮСЭЛТ ГАРГАСАН ИРГЭДИЙН АНХААРАЛД

Тус ЭСЯ эх орондоо буцах хүсэлтэй 2675 иргэний өргөдлийг хүлээн авч, Улсын Онцгой Комисст 6 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар хүргүүлсэн. Өргөдөл гаргасан иргэдийн 246 буюу 9 хувийг өндөр настан /асран хамгаалагчийн хамт/, 595 буюу 23 хувийг 0-18 насны хүүхэд /асран хамгаалагчийн хамт/, 132 буюу 4.5 хувийг жирэмсэн эх /асран хамгаалагчийн хамт/, 217 буюу 8 хувийг эрүүл мэндийн шалтгаантай иргэд /асран хамгаалагчийн хамт/, 78 буюу 3 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд /асран хамгаалагчийн хамт/, үлдсэн 1407 буюу 52 хувийг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд эзэлж байна. Үүнээс гадна БНСУ-ын ХЗЯ-ны ГИХГ-ын түр саатуулах байранд саатуулагдаж буй 70 орчим монгол иргэний мэдээллийг Улсын Онцгой Комисст хүргүүлсэн болно.

Тусгай үүргийн нислэгт хамрагдах иргэдийн нэрсийн жагсаалтыг Улсын Онцгой Комиссын Шуурхай штабын дэргэд байгуулагдсан /холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулан/ ажлын хэсгээс иргэдийн гаргасан өргөдөл, холбогдох нотлох баримтад үндэслэн эцэслэн гаргана. Ажлын хэсгээс нэрсийн жагсаалтыг МИАТ ТӨХК-ийн Сөүл хот дах төлөөлөгчийн газарт хүргүүлж, төлөөлөгчийн газраас тусгай үүргийн нислэгт хамрагдах иргэдтэй утсаар холбоо барьж, суудал баталгаажуулт хийх болно. Одоогоор Улсын Онцгой Комиссын Шуурхай штабын дэргэдэх ажлын хэсгээс 6 дугаар сарын 18-ны өдөр үйлдэгдэх Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгт хамрагдах иргэдийн жагсаалтыг 6 дугаар сарын 15-ны өдрийн 20.00 цагийн байдлаар ирүүлээгүй байна. Иргэдэд коронавирусын шинжилгээ өгөх, нутаг буцах бэлтгэлээ хангах хугацаа олгох үүднээс ажлын хэсэг нэрсийг шуурхай гаргахыг зорьж байгаа ба МИАТ ТӨХК-аас 6 дугаар 16-ны өдөр иргэдтэй холбогдож, мэдээлэл хүргэхээр ажиллаж байна.

МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
4 + 5 =

Create Account



Log In Your Account