Монгол ба Орос Алтайн өндөр уулын ландшафт-Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа

By: Admin
2024-04-26
0
2303

Эрдэм шинжилгээ – судалгаа

Climatogenic transformation of the alpine landscapes in Mongolian and Russian  Altai Монгол ба Орос Алтайн өндөр уулын ландшафт-Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа

Сүүлийн жилүүдэд дэлхийн дулааралт, уур амьсгалын өөрчлөлт, түүнээс үүсч буй болон үүсч болох үр дагаварын тухай олонтоо яригдах болсон авч уур амьсгал болон бусад хүчин зүйлтэй холбоотойгоор байгалийн хэв шинжид гарч буй өөрчлөлт, үр дагаврын талаар судлаж тогтоосон зүйл барагтай байх шиг санагддаг. Тэгвэл Ховд их сургуулийн Байгаль шинжлэл, технологийн сургуулийн захирал, доктор, дэд профессор Д.Отгонбаярын удирдсан, ОХУ-ын Шинжлэх ухааны акедемийн Сибирийн салбарын Уур амьсгал-Экосистемийн мониторингийн хүрээлэн,  Мөн ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Усны экологийн хүрээлэн, Япон улсын Чубу их сургуулийн судлаачдын хамтарсан “Монгол ба Орос Алтайн өндөр уулын ландшафт-Уур амьсгалын өөчрлөлтийн судалгаа”сэдэвт эрдэм шинжилгээ, судалгааны төсөл хэрэгжиж байгаа нь зүй ёсоор сонирхол татав. 

Уг төсөл дээр Японы Чубу их сургууль, Тоон технологи, хэрэглээний шинжлэх ухааны олон улсын төвийн  ( IDEAS) профессор Fukui Hiromichi сансрын зураг, зайнаас тандан судлалын чиглэлээр судалгааны аргазүйн зөвлөгчөөр, ОХУ-ын Томск хотын Уур амьсгал-Экосистемийн мониторингийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан дэд профессор П.С. Бородавко судлаачаар, ОХУ-ын Барнаул хотын Усны экологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан дэд профессор Н.С Малыгина нар хамтарсан судлаачаар ажиллаж байгаа ажээ.

Төслийг санхүүжүүлэгч байгууллага нь Япон улсын “Дэлхийн өөрчлөлтийн талаарх Ази Номхон далайн сүлжээ” буюу Asia-Pacific network for global change research (APN) байгууллага юм байна.

Төслийн багийнхнаас танилцуулсан “Алтайн нурууны өндөр уулын бүсийн уур амьсгал, газрын хэв шинжийн өөрчлөлт” төслийн хүрээн дэх судалгааны ажлын явцад судлаж илрүүлсэн зарим үр дүнгүүдийн тухай  мэдээллийг толилуулж байна.

Сүүлийн 100 жилийн туршид Алтай нурууны /Их Алтай/ өндөр уулын бүсийн газрын хэв шинж, мөстлөг, орон зайн бүтцэд эрс өөрчлөлт гарсан нь судалгаанаас тодорхой харагдаж байна. Тэрээр Монгол Алтай дахь Цамбагарав болон Сутайн нурууны нийт хайлсан мөстлөгт талбайн хэмжээ Бага мөстөлийн үеэс 37,5 км2 багассан бол сүүлийн 50 жилийн явцад 18,0 орчим км2 аар багасчээ.  Уур амьсгалын өөрчилөлт, дулаарлын улмаас Монгол Алтайн уулын мөсөн голын сав орчим дахь газрын өндрийн бүслүүрийн хил зааг 180-200 метрээр шилжиж, өргөгдсөн байна.

Мөсөн дор байсан газар түүний хайлалтын улмаас чөлөөлөгдөн хөрс үүсвэрийн үйл явц явагдах, тэнд ургамлан нөмрөг хөгжих, мөстөл орчмын нуурууд үүсэх, мөстөл орчмын ландшафт нь мөстөл орчмын нууруудын ландшафтад хувирах үйл явц явагдаж байгаа нь бидний судалгааны үр дүнгээр тогтоогдоод байна.

Сүүлийн зуун жилийн туршид Азийн бүсийн уур амьсгалын шинж чанарт нэлээд өөрчлөлт гарч, дулааралт түрцтэй явагдсан нь ажиглагдаж байна.  Монгол болон өмнөд Сибирийн цаг уурын станцуудын ажиглалтын дүн, мөн Америкийн уур амьсгалын үндэсний төвийн судалгааны дүнгээс үзвэл  1940 оноос 2015 оны хооронд агаарын жилийн дундаж хэм 2.7 хэмээр дулаарчээ. 

 Агаарын дулааралтын улмаас Алтайн нурууны өндөр уулсын мөстлөг бүхий талбайн хэмжээ даруй 30 хувиар хумигдсан, (багассан, мөстлөгийн ухралт явагдсан) байдалтай болжээ. 

2015 оны байдлаар Сутайн нурууны мөсөн талбайн хэмжээ 11,21 км квадратаар багасчээ.  

Сибир, Тяншань болон Хойд Монголын уулан дахь цэвдэгт бүсийн хөрсний температур сүүлийн жилүүдэд  түрцтэй өөрчилөгдөж байна. 

Монгол Алтайн уулан дахь цэвдэгт бүсэд дулааралт явагдаж, дулааны хөндийлж үүсэх, /нуур,  гол, мөрний савд хуримтлагдсан агаарын урсгал дахь дулааны хэм үлэмж нэмэгдэх/ болов. Хөх голын хөндийн  цэвдэгт бүсэд 1966 оноос ийм үйл явц эрчимтэй явагдсанаас 2016 он гэхэд  нуурын талбайн хэмжээ 35 хувиар багассан байна.  

Чуйн мөрний сав газар дахь нууруудын талбайн хэмжээ сүүлийн 30 жилийн туршид 42 хувиар багасаж, ширгэжэ

Зуны улиралд агаарын хэм хэт дулаан болсноос нуурын орчим дахь мөнх цэвдэг гэсэж, нуурын тогоо хумигдсан, мөнхүү мөнх цэвдэг бүхий газарт дулааралт түрцтэй явагдсанаас урьд нь үлэмж нягтарч, хатуурсан байсан мөстлөгт хэсэг гэсэж, газрын хөрс тэлэгдэн, өргөгдөж, дээш овойж гарч ирснээс хөрсөн дэх  сэвсгэр гадарга бүхий овгор, товгор, нугалаа, хуниаснууд үүссэн нь олон 

1966 онтой харьцуулахад өдгөө Хөх голын хөндий дэх нуурын талбайн хэмжээ 35 хувь, мөн Эхэн нуурын талбайн хэмжээ 27 хувиар багасчээ.

Маашей нуурын эрэг хэсгийн байгалийн далан, хаалт нурснаас 2011-2012 оны хооронд экологийн сүйрэл бий болсон байна. 

Төслийн хүрээнд бид бүс нутгийн газар зүйн мэдээллийн системд нэвтэрч, тухайн газрын уур амьсгалын болон ландшафтын өөрчлөлтийг тоон өгөгдлөөр бүртгэх боломжтой болоод байгаа юм байна. Төслийг хүрээнд дараа жилээс судалгааны ажлыг улам гүнзгийрүүлэн хийх болно хэмээн төслийн багийнхан ярьж байна.  

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
4 + 1 =

Create Account



Log In Your Account