Ховд аймгийн Мянгад сумын нутаг дахь Халзан бүрэгтэйн газрын ховор элементийн ордыг тойрсон асуудлууд болон зөрчилдөөнтэй холбоотой мэдээлэл, баримтуудыг манай сонины өмнөх дугааруудад олонтоо нийтлэж байсан. Энэ оны 10 дугаар сараас эхлэн тухайн асуудал дахин хурцдаж, ард нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн цар хүрээгээ улам тэлж, ихээхэн хүчирхэгжсэн бөгөөд 10 дугаар сарын 21-ний өдөр Мянгад суманд 2 аймгийн, 10-аад сумын 700 гаруй ард иргэд оролцсон “сонсох ажиллагаа”, сонсгол, хэлэлцүүлэг явагдаж, түүний тэмдэглэл, ард иргэдийн хүсэлт шаардлагыг Төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн бол 11 дүгээр сарын 02-ны өдөр Ховд аймагт болон Улаанбаатар хотод ард нийтийн тайван жагсаал цуглаан зохион байгуулагдаж, энэ талаар дуу хоолойгоо илэрхийлцгээсэн. Улмаар 11 дүгээр сарын 6-9-ний өдрүүдэд Халзан бүрэгтэйд өрөмдлөг болон уурхайн үйл ажиллагаа явуулж байсан “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ний төслийн талбай болон түүний орчимд ард нийтийн өргөн хэмжээний эсэргүүцэл үүсэж, компани болон ард иргэдийн хоорондын зөрчил хурцадсаны улмаас Ховд аймгийн Засаг дарга Захирамж гарган, “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ний тус газар дахь уурхайн үйл ажиллагааг зогсоож, компаний кэмпээ буулган буцсан юм.
Ард иргэдийн энэхүү өргөн хэмжээний шат дараатай эсэргүүцлийн үйл ажиллагаанд тодорхой шалтгаан бий бөгөөд үүний учрыг ойлгохын тулд дээр үгүүлэгдсэн сонсох ажиллагаа, сонсгол, хэлэлцүүлэг, жагсаал цуглаан, эсэргүүцлийн хөдөлгөөнөөс гаргасан Төрийн дээд байгууллага, албан тушаалтнуудад болон нутгийн удирдлага, захиргааны байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлсэн өргөх бичиг, шаардлагуудтай танилцах нь зүйтэй бөгөөд уншигч та бүхнийг энэхүү мэдээллээр хангахын тулд манай редакци тэдгээр өргөх бичиг, мэдэгдэл шаардлагуудын үндсэн агуулгыг нэгтгэн, энэ дугаартай нийтлэж, уншигч олонд толилуулж байна. Мөн аймаг,сумын удирдлагаас энэ асуудлаар холбогдох газруудад хүргүүлсэн албан бичгүүдийг нийтлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын ИХ Хурлын дарга,
Ерөнхий сайдад хүргүүлсэн өргөх бичиг мэдэгдэл
2024 оны 11 дүгээр сарын 18-ний өдөр
2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Мянгад суманд явагдсан сонсох ажиллагаа, нийтийн сонсгол, хэлэлцүүлэг, 11 дүгээр сарын 02-ны өдөр Ховд аймгийн төв болон Улаанбаатар хотод явагдсан, ард иргэдийн тайван жагсаал цуглаан, мөн 2022 оноос хойш өрнөж буй Халзан бүрэгтэй дэх “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ны хууль бус, бусармаг үйл ажиллагааг эсэргүүцсэн ард иргэдийн хөдөлгөөнөөс санал нэгтэй зөвшилцөн шийдвэрлэсэн дараах мэдэгдлийг эрхэм танд хүргүүлж байна.
Өнөөгийн нөхцөлд Ховд аймагт иргэд, олон түмний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, үеийн үед оршин тогтнох нутаг усаа хямгадан сахих, байгалийн нөөц, бэлчээр нутаг, ус ургамалаа өөрсдийн эрхээр захиран зарцуулах, өв соёл уламжлалаа хадгалах, өөрийн болон нийтийн эрх, эрх чөлөөг хамгаалах хуулиар олгогдсон эрхүүд зөрчигдөх бодит аюул нүүрлээд байна.
Ховд аймгийн Мянгад сумын нутаг Халзан бүрэгтэйн газрын ховор элементийн илэрц бүхий газарт тусгай зөвшөөрөл эзэмшигч “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК нь холбогдох хууль тогтоомжуудыг байнга шахам зөрчсөн, байгаль, хүрээлэн буй орчинд аюултай үйл ажиллагааг, хууран мэхлэх, хүч түрэмгийлэх, хуйвалдан завших аргаар явуулж, нутгийн болон бүс нутгийн ард иргэдийн үндсэн хуулиар олгогдсон язгуур эрх, эрх чөлөөнд заналхийлсэн асуудлууд үүсч байгааг тухайн Мянгад сумаар зогсохгүй Ховд аймгийн бусад сумууд (Дөргөн, Буянт, Эрдэнэбүрэн, Чандмань, Ховд, Манхан, Дарви, Зэрэг, Мөнххайрхан, Булган, Алтай гэх мэт) мөн зэргэлдээ Увс аймгийн Өлгий, Өмнөговь, Завхан, Наранбулаг сумууд, Завхан Говь-Алтай, Баян-Өлгий, түүнчлэн Монгол Улсын бусад аймгууд хийгээд Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад оршин суугч ард иргэд шийдвэртэй эсэргүүцэж байна.
Халзан бүрэгтэйд уурхайн үйл ажиллагаа явуулж, газрын хэвлийг онгичин, хамаа бус аягласнаас үүсэх хор хөнөөл, түүнээс учирч болох аюул эрсдлийн талаар, мэргэжилтнүүд, шинжээчид, судлаачид, иргэд олон түмэн хэдийнээс анхааруулж, санал нэгтэйгээр сэрэмжлэн болгоомжилсоор буйгаас гадна уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа “Монголиан нэшнл рийр ийрт корп” компаний эзэмшиж буй тусгай зөвшөөрөл нь одоо мөрдөгдөж байгаа холбогдох хуулиудтай нийцэхгүй байгаа учир хүчингүй болгуулах өргөдлийг, холбогдох нотлох баримтуудын хамт энэ талаар судлан тогтоосон байгууллагууд болон нутгийн удирдлага, захиргааны байгууллага, аймгийн Засаг даргаас Байгаль орчны асуудал эрхлэсэн төрийн Захиргааны төв байгууллагад 2023 онд албан ёсоор хүргүүлсэн байна. Мөн тухайн компани хуулинд заагдсан байгаль орчныг хамгаалах үүргээ хөсөрдүүлсэн, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, дүгнүүлэх үйл ажиллагаа нь хуудуутай, хуурмаг байдлаар явагдсан талаар хөндлөнгийн хяналтын дүгнэлт гарч, уг дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны төв байгууллагад 2024 оны 4, 5 дугаар саруудад гомдол санал хүргэгдсэн бөгөөд одоогийн байдлаар уг өргөдөл гомдлуудыг хянан хэлэлцээгүй байна.
Түүнээс гадна соёлын үл хөдлөх дурсгалын судалгааг хуурамчаар хийлгэсэн, орд газраас илэрч, дэгдэж буй цацраг идэвхт изотопын шинжилгээний дүнг зориудаар худал мэдээлж сурталчилсан, лабораторийн шинжилгээний дүнг санаатайгаар нуун дарагдуулсан байх баримтууд илэрсэн болно (Эдгээр нь төрийн захиргааны төв байгууллагад хүргэгдсэн өргөдөл гомдолд тодорхой бий).
Халзан бүрэгтэйд үйл ажиллагаа явуулж байгаа компаний үйл ажиллагаатай холбоотой Захиргааны зөрчилтэй, хуульд нийцэхгүй шийдвэрүүдийн талаар ч санал гомдол олон байна.
Дурьдагдаж буй эдгээр зөрчил, шалтгаануудын улмаас 2023 оны 9 дүгээр сарын Монгол Улсын Засгийн газрын хуралдааны шийдвэрийг үндэслэн, мөн үеийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас тухайн компаний үйл ажиллагааг зогсоосон. Гэтэл одоогийн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны сайд нь уг компаний Халзан бүрэгтэйд явуулах уурхайн (хайгуул өрөмдлөг) үйл ажиллагааг сэргээсэн бөгөөд энэ нь хуулийн дагуу явагдаагүй байна.
Нутгийн болон бүс нутгийн ард иргэд тухайн газарт аливаа уурхайн үйл ажиллагаа явуулахыг шийдвэртэй эсэргүүцэж буй нь 2024 оны оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Ховд аймагт өрнөсөн ард иргэдийн хөдөлгөөний үйл байдлаас тодорхой харагдаж байна. Тийм учраас Ховд аймгийн Засаг дарга 2024 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр яаралтай Захирамж гарган, “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ны Халзан бүрэгтэй дэх үйл ажиллагааг зогсоогоод байна.
Ийм учраас энэхүү ноцтой асуудлыг анхааралдаа авч:
Нэг: Нутгийн ард иргэд дэмжээгүй нөхцөлд Засгийн газар ард иргэдийн саналыг хүндэтгэн, хууль ёсны эрхийг нь хамгаална, Халзан бүрэгтэйд уурхай өрөмдлөг явуулахыг хориглоно гэж амалсан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний амлалтыг биелүүлэх;
Хоёр: Төрийн Захиргааны төв байгууллагад хүргэгдэн, шийдлээ хүлээсээр байгаа нутгийн удирдлага, захиргааны байгууллагын өргөдөл гомдлыг хуулийн дагуу хэлэлцүүлэн шийдүүлэх, өргөдөл гомдлыг хэлэлцэхэд гомдол гаргагчид болон эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдүүд мөн гурадвагч этгээд, шинжээчдийг хуулийн дагуу заавал оролцуулах талаар үүрэг, чиглэл өгч, хяналт тавьж ажиллах;
Гурав: Халзан бүрэгтэйд явуулсан уурхай, өрөмдлөгийн үйл ажиллагааны улмаас эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санаа, амьдрах хүсэл тэмүүллээрээ хохирсон нөлөөллийн бүсийн болон нутгийн иргэдийн хохирлыг бодитоогоор тогтоолгож, уг хохирлыг барагдуулах асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхэд туслалцаа үзүүлж, хамтран ажиллахыг хичээнгүйлэн хүсч байна.
Энэхүү мэдэгдлийг хамтран гаргаж буй ард иргэдийн нэрс болон гарын үсэг, холбогдох мэдээлэл, Төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн, өргөдөл гомдлууд, албан бичгүүдийн хуулбар, сонсох ажиллагаа, сонсгол явуулсан тухай, мөн иргэд холбогдох байгууллагуудын санал хүсэлтийн тухай аймаг, сумын удирдлагаас хүргүүлсэн албан бичгийн хуулбаруудыг хавсаргав.
Хавсралт 250 хуудастай
Улсын ИХ Хурлын нэр бүхий гишүүдэд
хүргүүлсэн мэдэгдэл, шаардлага
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТ, О.ЦОГТГЭРЭЛ,
Б.ПҮРЭВДОРЖ, Б.ЧОЙЖИЛСҮРЭН, Б.ТҮВШИН, О.АМГАЛАНБААТАР,
Б.ЗАЯАБАЛ, З.МЭНДСАЙХАН, Э.БОЛОРМАА НАРТ
Хүсэлт, шаардлага хүргүүлэх нь

АЖ ҮЙЛДВЭР ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Ц.ТУВААН ТАНАА

Хоёр: Халзан бүрэгтэйд явуулсан уурхай, өрөмдлөгийн үйл ажиллагааны улмаас эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санаа, амьдрах хүсэл тэмүүллээрээ хохирсон нөлөөллийн бүсийн болон нутгийн иргэдийн хохирлыг бодитоогоор тогтоолгож, уг хохирлыг барагдуулах асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхэд туслалцаа үзүүлж, хамтран ажиллахыг хичээнгүйлэн хүсч байна.
Энэхүү мэдэгдлийг хамтран гаргаж буй ард иргэдийн нэрс болон гарын үсэг, холбогдох мэдээлэл, Төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн, өргөдөл гомдлууд, албан бичгүүдийн хуулбар, сонсох ажиллагаа, сонсгол явуулсан тухай, мөн иргэд холбогдох байгууллагуудын санал хүсэлтийн тухай аймаг, сумын удирдлагаас хүргүүлсэн албан бичгийн хуулбаруудыг хавсаргав.
Хавсралт 250 хуудастай
ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ДАРГА З.ЭРХБАЯР ТАНАА
2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Ховд аймаг
2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Мянгад суманд явагдсан сонсох ажиллагаа, нийтийн сонсгол, хэлэлцүүлэг, 11 дүгээр сарын 02-ны өдөр Ховд аймгийн төв болон Улаанбаатар хотод явагдсан, ард иргэдийн тайван жагсаал цуглаанаас санал нэгтэй зөвшилцөн шийдвэрлэсэн дараах мэдэгдлийг эрхэм танд хүргүүлж байна.
Өнөөгийн нөхцөлд Ховд аймагт иргэд, олон түмний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, үеийн үед оршин тогтнох нутаг усаа хямгадан сахих, байгалийн нөөц бэлчээр нутаг, ус ургамалаа өөрсдийн эрхээр захиран зарцуулах, өв соёл уламжлалаа хадгалах, өөрийн болон нийтийн эрх, эрх чөлөөг хамгаалах хуулиар олгогдсон эрхүүд зөрчигдөх бодит аюул нүүрлээд байна.
Ховд аймгийн Мянгад сумын нутаг Халзан бүрэгтэйн газрын ховор элементийн илэрц бүхий газарт тусгай зөвшөөрөл эзэмшигч “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК нь холбогдох хууль тогтоомжуудыг байнга шахам зөрчсөн, байгаль, хүрээлэн буй орчинд аюултай үйл ажиллагааг, хууран мэхлэх, хүч түрэмгийлэх, хуйвалдан завших аргаар явуулж, нутгийн болон бүс нутгийн ард иргэдийн үндсэн хуулиар олгогдсон язгуур эрх, эрх чөлөөнд заналхийлсэн асуудлууд үүсч байгааг тухайн Мянгад сумаар зогсохгүй Ховд аймгийн бусад сумууд (Дөргөн, Буянт, Эрдэнэбүрэн, Чандмань, Ховд, Манхан, Дарви, Зэрэг, Мөнххайрхан, Булган, Алтай гэх мэт) мөн зэргэлдээ Увс аймгийн Өлгий, Өмнөговь, Наранбулаг сумууд, Завхан Говь-Алтай, Баян-Өлгий, түүнчлэн Монгол Улсын бусад аймгууд хийгээд Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад оршин суугч ард иргэд шийдвэртэй эсэргүүцэж байна.
Халзан бүрэгтэйд уурхайн үйл ажиллагаа явуулж, газрын хэвлийг онгичин, хамаа бус аягласнаас үүсэх хор хөнөөл, түүнээс учирч болох аюул эрсдлийн талаар, мэргэжилтнүүд, шинжээчид, судлаачид, иргэд олон түмэн хэдийнээс анхааруулж, санал нэгтэйгээр сэрэмжлэн болгоомжилсоор буйгаас гадна уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа “Монголиан нэшнл рийр ийрт корп” компаний эзэмшиж буй тусгай зөвшөөрөл нь одоо мөрдөгдөж байгаа холбогдох хуулиудтай нийцэхгүй байгаа учир хүчингүй болгуулах өргөдлийг энэ талаар судлан тогтоосон байгууллагууд болон нутгийн удирдлага, захиргааны байгууллага, иргэд, иргэний нийгмийн байгууллагуудаас холбогдох нотлох баримтуудын хамт тухайн асуудлыг эрхлэсэн Төрийн Захиргааны төв байгууллагад албан ёсоор хүргүүлсэн байна. Мөн тухайн компаний хуулинд заагдсан байгаль орчныг хамгаалах үүргээ хөсөрдүүлсэн, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөөг дүгнэх үйл ажиллагаа нь хуудуутай, хуурмаг байдлаар явагдсан талаар хөндлөнгийн хяналтын дүгнэлт гарч, уг дүгнэлтийг үндэслэн гомдол санал хүргэгдсэн бөгөөд одоогийн байдлаар уг өргөдөл гомдлуудыг хянан хэлэлцээгүй байна.
Түүнээс гадна соёлын үл хөдлөх дурсгалын судалгааг хуурамчаар хийлгэсэн, орд газраас илэрч, дэгдэж буй цацраг идэвхт изотопын шинжилгээний дүнг зориудаар худал мэдээлж сурталчилсан, лабораторийн шинжилгээний дүнг санаатайгаар нуун дарагдуулсан байх баримтууд илэрсэн болно.
Халзан бүрэгтэйд үйл ажиллагаа явуулж байгаа компаний үйл ажиллагаатай холбоотой Захиргааны зөрчилтэй, хуульд нийцэхгүй шийдвэрүүдийн талаар ч санал гомдол олон байна.
Дурьдагдаж буй эдгээр зөрчил, шалтгаануудын улмаас 2023 оны 9 дүгээр сарын Монгол Улсын Засгийн газрын хуралдааны шийдвэрийг үндэслэн, мөн үеийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас тухайн компаний үйл ажиллагааг зогсоосон. Гэтэл одоогийн Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны сайд нь уг компаний Халзан бүрэгтэйд явуулах уурхайн (хайгуул өрөмдлөг) үйл ажиллагааг сэргээсэн бөгөөд энэ нь хуулийн дагуу явагдаагүй байна.
Нутгийн болон бүс нутгийн ард иргэд тухайн газарт аливаа уурхайн үйл ажиллагаа явуулахыг шийдвэртэй эсэргүүцэж буй нь 2024 оны оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Ховд аймагт өрнөсөн ард иргэдийн хөдөлгөөний үйл байдлаас тодорхой харагдаж байна. Тийм учраас Ховд аймгийн Засаг дарга 2024 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр яаралтай Захирамж гарган, “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ны Халзан бүрэгтэй дэх үйл ажиллагааг зогсоогоод байна.
Иймээс энэхүү ноцтой асуудлыг анхааралдаа авч:
Нэг: Төрийн Захиргааны төв байгууллагад хүргэгдэн, шийдлээ хүлээсээр байгаа нутгийн удирдлага, захиргааны байгууллагын өргөдөл гомдлыг хуулийн дагуу хэлэлцүүлэн шийдүүлэх, өргөдөл гомдлыг хэлэлцэхэд гомдол гаргагчид болон эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдүүд, мөн гуравдагч этгээдийг хуулийн дагуу оролцуулах талаар Төрийн захиргааны төв байгууллагад санал хүсэлт хүргүүлж, хариуг яаралтай авч бидэнд мэдэгдэх, ард иргэдийнхээ хууль ёсны эрхийг хамгаалах;
Хоёр: Нутгийн удирдлагын байгууллагын иргэдийнхээ өмнө хүлээх хууль ёсны үүргийн дагуу тухайн асуудлыг судалсан байгууллага, хүмүүсийн мэдээлэлд үндэслэсэн нийтийн сонсгол зохион байгуулж, Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон ард иргэдийг үнэн зөв мэдээллээр хангах;
Гурав: Халзан бүрэгтэйд явуулсан уурхай, өрөмдлөгийн үйл ажиллагааны улмаас эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санаа, амьдрах хүсэл тэмүүллээрээ хохирсон нөлөөллийн бүсийн болон нутгийн иргэдийн хохирлыг бодитойгоор тогтоолгож, уг хохирлыг барагдуулах асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэхийг хичээнгүйлэн хүсч байна.
Энэхүү мэдэгдлийг хамтран гаргаж буй ард иргэдийн нэрс болон холбогдох мэдээлэл (Төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн, өргөдөл гомдлууд, албан бичгүүдийн хуулбар, сонсох ажиллагаа, сонсгол явуулсан тэмдэглэл, мөн иргэд холбогдох байгууллагуудын санал хүсэлтийн тухай аймаг, сумын удирдлагаас хүргүүлсэн албан бичгийн хуулбарууд), жагсаал цуглаанд оролцсон эсэргүүцэлд нэгдсэн иргэдийн гарын үсгүүдийг хавсаргав.
Хавсралт 118 хуудастай !