Швецарийн прокурор "Рио Тинта"-г шалгахгүй гэв үү !

By: Admin
2024-12-25
0
1741

“Одоогоор Монголын “Оюу Толгой” төсөлтэй холбоотой мөрдөн шалгах ажлын субъект нь “Rio Tinto” групп болон ажилтнууд нь биш” гэдгийг Швейцарын Ерөнхий прокурорын газраас “Rio Tinto” группийн хуульчдад хандан илгээсэн мэдэгдэлдээ дурджээ. “Оюу Толгой” төслийг хэрэгжүүлэхэд “Rio Tinto” групп авлига өгсөн эсэхийг шалгаж байгаа, мөн Монгол Улсын Сангийн сайд байсан эрхмийн эсрэг эрүүгийн хянан шалгах хэрэг үүсгэсэн гэж Швейцарын хууль хяналтынхан өнгөрсөн долоо хоногт мэдээлж байсан юм.

Австралийн Хөрөнгийн биржийн арилжаа эхлэх үед “Rio Tinto”-ийн хувьцааны ханш 0.69 хувиар буурч, 72.87 австрали доллар болоод байна.

Үүнээс гадна “Оюу Толгой” ХХК-д тавьсан 155 сая ам.долларын татварын акттай холбоотой асуудлаар маргаан шийдвэрлэх хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн талаар “Turquoise Hill Resources” компани мэдээлжээ.

“Оюу Толгой”-ийн хөрөнгө оруулалтын гэрээнд заасны дагуу "Хэлэлцээ хийх хүсэлтийг бичгээр тавьснаас хойш ажлын 60 хоногт" шийднэ. Эсвэл "Тохиролцсон хугацааны дотор талууд нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй бол уг маргааныг энэхүү гэрээний 14.2 дүгээрт заасны дагуу арбитрын зарчмаар шийдвэрлэнэ" гэж заажээ.

Т.Элиса (Эх сурвалж newsmedia.mn)

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
3 + 9 =

Create Account



Log In Your Account