"БИДНИЙ МӨНХИЙН ҮНЭ ЦЭНЭ" олон нийтийн хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна

By: Admin
2024-12-23
0
2281

Олон жилээр ужгирч, маш амь бөхтэй болсон улс төр, ашиг хонжооны бүлэглэлүүдийн хуурмаг суртал ухуулга, тархи угаалтын цаана буй бодит үнэнийг таниулж, ард олныг төөрөгдөлөөс ангижруулахад чиглэгдсэн "ОЛОН НИЙТИЙН ХӨДӨЛГӨӨН"-д нэгдэхийг УРИАЛЖ байна.

Хөдөлгөөний гол зорилго нь: Сэтгэл, оюунаа нэгтгэн дайчилж, "БУДАГГҮЙ ҮНЭН"-ийг танин мэдэх.

Хөдөлгөөнийг өрнүүлэх арга хэлбэр нь: Өнөөгийн улс төр, нийгмийн бурангуй тогтолцооны нөлөөнд баригдан, хуурмаг зүйлсээр халхлагдсаар буй БОДИТ ЗҮЙЛС-ийг ил тод болгож, чөлөөтэй таниулах, хуулийн хүрээнд, мэдээлэл солилцох, түгээх боломжит арга хэлбэрүүдийг ашиглан, олон нийтийн ЗАЙЛШГҮЙ МЭДВЭЛ ЗОХИХ, ЧУХАЛ мэдээллүүдийг сурвалжлан таниулах, санал солилцох, яриа таниулга, хэлэлцүүлэг, мэтгэлцээн өрнүүлэх. Нэн ялангуяа СОНГУУЛИЙН ҮЕЭР ЭРХ МЭДЭЛД ХҮРЭХИЙН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨГЧИД буюу нэр дэвшигчдийн сурталчилгаа, нэг талын ухуулгатай зэрэгцүүлэн, хуулийн хүрээнд нь олон нийт өөрсдөө, өөрсдөдөө үнэн мэдээллийг түгээж, үнэнийг мэдэхийг эрмэлзэх явдлыг бүх талаар дэмжиж, хамтран ажиллах, цаашид ийм хөдөлгөөнийг байнгын, тогтсон тогтолцооны хэлбэрт шилжүүлэх эрмэлзлэлтэйгээр ажиллахыг эрхэмлэх юм.

Энэхүү хөдөлгөөнд оройлон манлайлж оролцох ёстой гэж үзэж буй ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХЭН, СЭТГҮҮЛЧИД, ОЛОН НИЙТИЙН ЗҮТГЭЛТНҮҮД, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУД үнэнийг эрэлхийлэгч шудрага иргэдийг уг асуудлаар санал бодлоо солилцохыг урьж байна. Жич: энэ талаар хоёргүй санаагаа илэрхийлсэн хүмүүст “концепци”-ийг /үзэл баримтлал, чиг баримжаа/, хөтөлбөр, төлөвлөгөөг танилцуулж, хамтран ажиллах болно !

 

Дашрамд дурьдахад: Энэхүү хөдөлгөөнөөс санаачилан УИХ-аас баталж гаргасан Монгол улсын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, мөн шинээр батлагдсан УИХ-ын сонгуулийн тухай хуулинд ажиглалт, шинжилгээ хийж, шүүмж бэлтгэн /mongolgarag.mn/, Ховдын толь сонин, /newsmedia.mn/ -д нийтлэснээс гадна, олон нийтийн цахим сүлжээгээр тус бүрийг нь 9-10-н хэдэн цуврал болгон түгээсэн бөгөөд уншигч та бүхнийг тэдгээрийг нягтлан уншиж, санал бодлоо хуваалцан, нэгтгэхийг  мөн чухалчилан хүсэж байгаа юм !    

 

Харилцах утас: 70432041, цахим шуудан: khovdlocalcommunity@gmail.com, Мөн манай редакцийн хаягаар харилцаж болно.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
1 + 6 =

Create Account



Log In Your Account