"Цусны даралт ихсэлтийн эсрэг" аян өрнөв

By: Admin
2024-11-23
0
2009

“Цусны даралт ихсэх өвчний эсрэг аян”-ы нээлтийн өдөрлөг аймгийн төв талбайд боллоо. Энэхүү аяныг улсын гуравдугаар төв эмнэлгийн санаачлагаар Хаан банк сангийн дэмжлэгт санхүүжилтээр, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй  хамтран гурав дахь жилдээ Ховд аймагт зохион байгуулж байна.

Аяны хүрээнд тархины даралт ихсэлт, түүний эрсдэлт хүчин зүйлийн тухай эрүүл мэндийн мэдлэг олгох сургалт явуулж, цусны даралт ихсэлтийг эрт илрүүлэх, оношлох, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа, мөн хүн амын дундаж наслалт, даралт ихсэлтийн шалтгаан нөхцлийн талаар судалгааны ажлыг өрнүүлсэн юм.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Наранцэцгийн мэдээлснээр “Халдварт бус өвчний таван шалтгааны нэг болох энэхүү цусны даралт ихсэлт нь  Монгол улсад хамгийн их эрсдэлтэй, баруун бүсийн аймгуудын хувьд энэ өвчлөлтөнд залуу хүмүүс өртөх нь элбэг байгаа . Жил бүрийн эрүүл мэндийн нэгдсэн статистик мэдээ гаргахад Ховдчуудын дунд цусны даралт ихсэлтийн илрүүлгэ дундаж үзүүлэлттэй байгаа ч, энэхүү өвчний эрсдэл нь өндөр байна. Судалгаагаар Ховд аймгийн нийт хүн амын 55,6 хувь нь цусны даралт ихсэлтийн оношилгоонд ордог ба үүнээс 8,7 хувь нь энэ өвчний илрэлтэй гарч байна. Гэтэл бусад аймгуудын хувьд хүн амын 75 хувь нь энэ төрлийн оншлогоонд ордогоос 2.5 хувь нь цусны даралт ихсэлт гэсэн өвчний илрэлтэй байгаа юм” гэлээ.

Түүнчлэн энэ өвчин нь сүүлийн үед эрс залуужиж, хүн амын дунд хурдацтай тархаж буй нь хөдөлгөөний хомсдол, таргалалт, зохисгүй хооллолт, стресс зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа ажээ. Тиймээс иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж, даралтаа байнга хянаж, өөх, тос, давсны хэрэглээг багасгах ёстой хэмээн эмч мэргэжилтнүүд уриаллаа.

                                                                                                                                                                                                                                                 Н.Эрдэнэтуул


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
3 + 1 =

Create Account



Log In Your Account