Тариур улс төрийнхний гарт орох үед

By: Admin
2024-12-23
0
1573

Харах өнцөг 

500 орчим жилийн өмнө бүх Европ даяр гал авалцаж халдварласан булчирхайн тахал өвчин янз бүрийн үндэс угсаа, шашин шүтлэгтэй бараг 20 сая хүний амийг авч одсон байдаг. Тэр аймшигт цаг үеийг аль  эрт мартсанаар өнгөрсөн зууны итгэл үнэмшил эхэлсэн юм шиг санагдана.  Гэтэл бас өдгөө хүн төрөлхтөнд хэт орчин үеийн технологоор зэвсэглэсэн халдварт тахал нүүрлэж, цэцэглэл хөгжил, удаан жилийн амар тайван амьдралд төгсгөл  ирэв. 2020 оны эцэс 2021 оны эхээр “COVID –19” тахлын тэсрэлтийн үе өрнөж, дэлхийн олон оронд, зөвхөн улс төр, эдийн засгийн харилцаанд эвдрэл нүүрлээд зогссонгүй, манай дэлхийн оршин суугчдын ертөнцийг үзэх үзлийн мөн чанарт өөрчлөлт бий болж буй тухай яригдах болов. 

Ямар ч тахалтай тэмцэхэд эрт цагаас шалгарсан арга бий бөгөөд энэ нь хүн бүхэн хувийн ариун цэврийг сайтар сахихаас гадна урьдчилан сэргийлэх вакцин хийх, эсвэл хүн амын дийлэнхийг дархлаатай болгох асуудал байдаг. Анагаахын шинжлэх ухаан өнөөгийн нөхцөлд ч тахлын эсрэг үүнээс өөр сонголт олоогүй байна. Тэрбээр Оросын вируслогичид энэ цагт дагавар сөрөг нөлөө өгдөггүй орчин үеийн “Спутник V” вакциныг клиник туршилтанд санал болгосон. Ийнхүү санал болгох үедээ тарилгын материалыг үйлдвэрлэх үйлдвэрлэлий дамжлага түүнчилэн үйлдвэрлэлийн хяналтын технологийг бэлэн болгосон байлаа. Вакцины жор, бүрдэлийг нууц байдалд байлгасан нь үнэн. Оросын анагаахын шинжлэх ухааны нэр хүндийг гэрчилэх чухал хүчин зүйл болохын хувьд улсын нууцын бүрэлдэхүүнд байдаг ийм зүйлийг хэн хүнд ярихгүй үзүүлэхгүй байх нь зүй ёсных. Тэгтэл харин оросын вакциныг нийтийн хэрэглээнд гаргамагц түүний эсрэг орилох нөхдүүд гарч ирэв. Туршилт судалгаа нь илэрхий бус, дараа нь ямар нэг зүйл дээр алдаа илэрч, хүмүүсийн эрүүл мэндэд асуудал үүсэхийг үгүйсгэхгүй гэх мэтээр. Үүнээс үл хамааран,  Оросын бүс нутгуудад ажиглалт, хяналт явуулж эхэлсэн бөгөөд  ажиглалтын үр дүнгээс үзэхэд өвчлөлт үлэмж буурч байгаа нь мэдэгдэж байлаа.

Ямар нэгэн зүйлд үргэлж сэтгэл хангалуун байдаггүй хүмүүс эх орны вакцин итгэлгүй хэмээн болгоомжилж, энэ бодол санаагаа олон нийтэд янз бүрээр илэрхийлсэн. Дээд зэргийн, төгс түвшинд болж чадаагүй байна гэх энэхүү шалтагийг барууны болон Америкийн улс төрийнхөн завшаанчаар ашиглах болов. “Оросод асуудал учир дутагдалтай байна” гэсэн тэр яриа нь бодитой биш, худал гэдгийг нотлосон ч, тэд уг яриагаа дахин дахин давтсаар  “нүүрсэн дээр бензин асгаж түймэр тавих” мэтээр өөрсдийн зориудын зохиомол мэдээллийнхээ мөрийг баллан арилгах арга хэрэглэв.

Ойлгомжтой, “антиваксер” гэх нэртэй туршилтын ажиллагааг санхүүжүүлж эхэлсэн нь нэгийг илтгэж байгаа хэрэг. Үүнтэй зэрэгцээд барууны эмнэлгүүд гэнэт ухаан орсон юм шиг үй олноор гарч байгаа өвчлөл нас баралттай тэмцэх арга замыг өөрсдийнхөөр эрэлхийлж эхлэв. Тэд алдаа гаргасан байсан нь ч мэдээжийн зүйл болов. Учир гэвэл өөрсдийнх нь явуулсан үйл явц ярьж байсан шиг нь ариун гэгээн байгаагүй юм. Ингээд Европ, Азийнхан Оросын вакциныг авахаар бөөн бөөнөөрөө хандаж эхлэв. Барууны улс төрийнхөн Оросын вакцины нэр хүндийг унагах арга ажиллагаагаа улам өргөжүүлэхээр толгойгоо гашилгацгаав.  Тэд басхүү маш адармаатай /хальтаргаатай/зам руу орохоор болсон нь вакцины тунг авсаны эцэст, түүний улмаас нас барсан хүмүүсийн талаар зарлан мэдэгдэх тухай шийдвэр байлаа. 1990 онд АНУ-д вакцины  сөрөг нөлөөллийг судлах VAERS системийг үүсгэн бий болгосон байдаг. Энэ нь онцгой зүйл авч эмнэлгүүдийн өргөн хүрээлэлдээ төдий илэрхий бус байжээ. Гэнэт 2021 онд коронавирусын эсрэг нийтийг хамруулсан вакцинжуулалт явагдахад энэ систем ажиллаж вакцины тунг авсаны улмаас болж буй нас баралтын талаар дохио өгч эхэлсэн байна. Гэсэн ч энэ нь худлаа статистик гаргадаг башир мэхийг нь илрүүлэх, дүрслэн хэлбээс өөрийг нь “савардаж хаях” хүчин зүйл болсон гэсэн үг.    

Барууны орнуудын “Pfizer”, “Jansen”, “Moderna” бэлдмэлүүдийн сөрөг үр дагаварыг уг нь оросоос бүүр тусд нь тооцож үзсэн шүү дээ.  Тэгээд ийм асуудлын тухайд хал үзэж, халуун чулуу долоогоогүй  европ, америкийн уншигчид, хэрэглэгчдэд халдвараас хамгаалах вакцины үр дүнд эргэлзээ төрөх болжээ. Энэ мэдээж гайхаш төрүүлсэн асуудал: Харин тэгэнгүүт тэдний хувьд цухас төдий л мэдээлэлтэй Оросийн “Спутник V” вакциныг энэ эргэлзээг нугалахад ашиглах санаа төрсөн хэрэг. Тэдний хэлсэнчилэн эрэлт нь нийлүүлэлтийг бий болгодог тул “Спутник V”-ийн эрэлтийг ямар нэг аргаар хязгаарлах хэрэгтэй болж. Тэгээд баруунд гардаг зарим орос хэвлэлүүдэд болон нийтийн цахим сүлжээнд “Спутник-V” вакцин үр дүнгүй, ашиггүй гэж ойлгуулахад чиглэгдсэн нийтлэлүүд үзэгдэх болж, улмаар энэ талаар ил цагаан дайралтууд хийх болов. Ийнхүү бохир технологийг энгийн зүйл болгох үйл явц өрнөж байсан ч, түүнтэй зэрэгцээд Америкийн анагаахын мэргэжилтнүүд олон нийтэд хандан америк вакцин нь өөрөө “баталгаагүй, вирус эсэргүүцэх чадвар сул, “СОVID -19” вирусээр өөрөөр нь үүсгэгдсэн хийгээд биологийн аюулт бодисууд агуулсан зэргээс шалтгаалж, ихээхэн хор уршиг дагуулж болзошгүй гэдэг талаар мэдээлэл өгөх болсон. 

Нарийн ширийн зүйлүүдийг ажиглах юм бол сонирхолтой асуудлууд их гарч ирнэ. Юуны өмнө Америкийн VAERS системийн гаргаж тавьж буй тоо баримтуудын талаар авч үзье. Тухайлбал ковидын улмаас, тарилгын тун авсаны дараа /вакцин хийлгэсний дараа/ нас барсан хүмүүсийн тоон мэдээллийг гаргахдаа Оросын анагаахын системийн статистик мэдээлэл дээр тулгуурласан атлаа, ковид вирусын улмаас бус огт өөр өвчний шалтгаанаар нас барсан хүмүүсийн тоог ялгахгүйгээр бүгдийг тийш нь хамруулан оруулж мэдээлэх болсон нь инээдтэй хэрэг. Ийнхүү гуйвуулсан мэдээлэл гаргаж байгаа нь наад захын энгийн асуудал. Барууны уншигчдын тархи толгой руу ийм аймшигт тоон мэдээллүүд цутгах болов. Харин барууны улс төрийнхний түшиг тулгуур болж буй “антиваксеров” системийн талаар зөвхөн Оросын улс төрийн хүрээнийхний дунд бус, жүжигчид, найруулагчид, сэтгүүлчид, блог хөтлөгчид, олны танилуудын дунд түгээмэл яригдаж байна. Тэдний ийнхүү Оросын вакцины эсрэг зохиомол үйл явцыг эсэргүүцэн хэлэлцэх нь дэмий зүйл биш л дээ.  

Үнэн хэрэгтээ бол америкийн улс төрийнхний тараагаад байгаа мэдээлэл оргүй худал зүйл. “Спутник-V” вакцины хувьд бүүр анхнаасаа хэрэглэгчдэд танигдаад эхэлсэн, түүний  улмаас европын улс орнууд, Латин Америк, Азид ихээхэн нэр хүндтэй болсон, ОХУ-ын Ерөнхийлөгч ч өөрөө энэ вакциныг тариулсан байдаг. Гэсэн ч АНУ-д ч тэр, барууны орнуудад ч тэр, улс төрийн хүрээнийхэний хувьд үүнд асар дургүй байгаа нь илэрхий байгаа юм. Америкийн дээр үгүүлэгдсэн системийн хувьд тарилга хийлгэсэн өвчтнийг дээд тал нь 28 хоног ажиглаад, тэр ажиглалтанд үндэслэсэн мэдээллийг өгөгдөл болгон ашиглаж байгаа. 28 хоногоос цааш уг өвчтөн яаж ч байсан тэдэнд падгүй. Гэтэл Оросын анагаахын систем тийнхүү тарилга хийлгэсэн өвчтөнийг 42 хоног ажиглалт, хяналтанд байлгадаг. Басхүү хүндэрсэн өвчтөнүүдэд “Спутник-Лайт” вакциныг тарьж, зургаан сарын турш идэвхтэй ажиглах ба, эдгэрсэн байдлаас нь шалтгаалан, цаашид ч бас эмнэлгийн хяналтанд байлгаж байгаа юм.  Барууны улс төрийн стратегичид “антиваксеров” системийг Оросынх болгон нүүр хувиргаж, аль хэдийнээс хүний эрхийг гишгичсэн, хүмүүсийг төрөлжүүлж ангилан, хуваасан хэмээн шүүмжлүүлж байгаа, төрийн албан ёсны статусыг аваагүй байгаа QW код /таних тэмдэглэмж/-ийн тухай хуулийн төслийг, дахин гаргаж ирэв. Уг кодын тухайд чамайг гэртээ сууж байхад огт хамаагүй байх агаад бусад зүйлүүдэд давуу байдалтай ашиглагдах учиртай зүйл. Тэрбээр хуулийн төслийг өлгөн авсан нь бас л Оросын коронавирустай тэмцэх бодлого, арга ажиллагааны нэр хүндийг хөндлөнгөөс унагаах зорилготой зүйл. Харин Оросын явуулж буй бодлогын хувьд ийм арга хэмжээ авахгүйгээр ХХI зууны энэ далдлагдмал тахалыг дарах боломжгүй гэж үзэж байгаа юм.

Станислав МИКУЛЬСКИЙ /Интернетийн болон хэвлэлийн  мэдээллүүдийг ашиглсан/  

Орчуулсан Хиргис Г.ТӨРМӨНХ       

kovid shumi


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
3 + 1 =

Create Account



Log In Your Account