Дэлхийн энх тайвны дээд хэмжээний чуулга уулзалт БНСУ-д болов

By: Admin
2024-12-22
0
188

Дэлхий дахинд

HWPL олон улсын байгууллагын зүгээс уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг  Дэлхийн энх тайвны дээд хэмжээний чуулга уулзалтын 10 жилийн ойн баяр БНСУ-ын Сөүл хотноо 2024 оны 9 сарын 18-19-ны өдрүүдэд зохион байгуулагдав. Энэхүү үйл ажиллагаанд дэлхийн 32 улсын төлөөлөгчид хүрэлцэн очиж оролцсоны дотор Монгол Улсаас мөн нэр бүхий 10-аад төлөөлөгчид оролцсон юм. “Бүс хоорондын хамтын ажиллагаагаар дэлхийн энх тайвны хамтын нийгэмлэгийг байгуулах нь” уриан дор болсон  уг чуулга уулзалтын хүрээнд Дэлхийн удирдагчдын олон улсын бага хурал, Олон улсын сэтгүүлчдийн онол, практикийн бага хурал, дугуй ширээний уулзалт, шашин хоорондын хамтын ажиллагааны зөвлөлдөх уулзалт, мөн боловсрол, эмэгтэйчүүд, байгаль орчин, тогтвортой хөгжил, хүмүүнлэгийн салбарын хурал уулзалтууд  явагдав.

Дэлхийн удирдагчдын олон улсын бага хурлын үр дүнд энх тайвны  төлөөх стратегийг хэрэгжүүлэх компанит ажлын удирдлагын хороог байгуулж, цаашдын үйл ажиллагааны  тухай санамж бичигт оролцогч талууд гарын үсэг зурсан бол Олон улсын сэтгүүлчдийн бага хурал, дугуй ширээний уулзалтын хүрээнд HWPL байгууллагын дэргэд Энх тайвны төлөөх Олон улсын Хэвлэл мэдээлэл, Соёлын хороог албан ёсоор үүсгэн байгуулах саналыг тунхаглаж, протоколд гарын үсэг зурсан. Мөн шашин хоорондын хамтын ажиллагаа, боловсрол, хүмүүнлэгийн салбаруудад тодорхой санаачлага, тохиролцоонуудад нэгдэв. 

paece 10-1

Дэлхийн энх тайвны байгууллага гэгдэх HWPL нь одоогоос 10 жилийн өмнөөс эхлэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд уг байгууллагын Ерөнхийлөгчөөр БНСУ-ын Христийн шашны тэргүүн И Ман Хы ажилладаг ажээ. Энэ эрхэм бага хурлын үеэр тавьсан илтгэлдээ яагаад энх тайвныг чухалчилан зүтгэх болсон тухайгаа ярьсан бөгөөд хоёр Солонгосын дайны үед фронтод байлдаж байсан 17 настай тариачин хүүг нуувчинд үхэл амьдралын зааг дээр байхад нь туслахаар ирсэн өөр улсын цэргүүд аварч, тэнхрүүлсэн нь И Ман Хы өөрөө байсан. Улмаар халагдаж, нутагтаа очин тариалангаа эрхлэж байхдаа нэг мөр төгсгөл болоогүй, аюул занал отсон хэвээр байгаа дайны тухайд (хоёр Солонгосын) байнга санаа зовсоор, ийнхүү энхтайвны төлөө санаачлага бий болгож зүтгэх болсон. Энэ ажлаараа дэлхийг 30 гаруй удаа тойрон явж, бүхий л улсын дээд удирдлагуудтай уулзан, энхтайвны үйл хэргийн төлөө хамтран ажиллах саналаа олон удирдагчдаар зөвшөөрүүлсэн. Тэрээр өдгөө НҮБ-ийн хүний эрхийн конвенцед бүртгэлтэй 16 улсын дэмжлэг авсан хийгээд 131 улсын 288 газарт шашин хоорондын хэлэлцүүлэг, зөвлөлдлөг зохион байгуулсан, 10 бүлэг 38 зүйл бүхий олон улсын энх тайвны хуулийн төслийг олон улсын хуульчидтай хамтран боловсруулж, нээлттэй зарласан, БНСУ-д энхтайвны ордон байгуулсан зэрэг үйл хэргийг өрнүүлсэн тухайгаа тайлагнасан юм. Тэрчлэн “улс төр, үзэл санаа, шашны зөрчил гэх зэрэг хуваагдлаас дайн үүддэг. Ийм болохоор шашин хоорондын маргааныг арилгаж, үл ойлголцлыг үгүй болгох, жирийн ард иргэд энх тайвны үйл хэргийг тоомсорлохгүй байхыг өөрчилж, хүн бүр энэ үйл хэрэгт санаа сэтгэлээ зориулдаг болгохын төлөө бид нэгдэх ёстой ёстой” гэсэн уриалгыг дэвшүүлж байлаа. Чуулганд дэлхийн 32 оны төлөөлөгчдөөс гадна БНСУ-ын хот, тосгон бүхнээс үй олон хүмүүс цугларан оролцсон нь ихээхэн далайцтай, сүрлэг болгож байв.

HWPL байгууллага уг арга хэмжээний үеэр засгийн газар хоорондын зохицуулагч байгууллага болох G7 болон  Латин Америк ба Карибын тэнгисийн Парламент (PARLATINO)-тай энх тайвны төсөл хөтөлбөрүүдэд түншлэн ажиллах эхний алхмаа тавьсан нь чухал зүйл болов.  G7 байгууллага нь энх тайван, аюулгүй байдал, хөгжлөөр дамжуулан зөрчилдөөнтэй улс орныг эвлэрүүлэх, зохицуулах зорилгоор байгуулагдсан бөгөөд хорин гишүүн оронтой. Харин PARLATINO нь ардчилсан нийгмийн хөгжил цэцэглэлт, эв нэгдлийг дэмжихийн тулд байгуулагдсан бөгөөд одоогоор хорин гурван гишүүн орныг нэгтгэж үйл ажиллагаа явуулдаг хэмээн хамтрагчид тайлбарлаж байна. Зүүн Тимор улсын Дээд боловсрол, шинжлэх ухаан соёлын яамны сайд, доктор Хосе Хонорио да Коста Перейра Жеронимо тус улсад хэрэгжсэн төслийн ажлын бодит хэрэгжилтийг энэхүү чуулганд танилцуулав. Тэрээр Зүүн Тимор улсын Дээд боловсрол, шинжлэх ухаан соёлын яамны зүгээс дээд боловсролын найман байгууллагатай хамтран энх тайвны боловсролыг орон даяар хэрэгжүүлэхийн тулд HWPL байгууллагатай хэрхэн хамтран ажиллах болсон тухайгаа тайлбарласан юм.  Тэр хэлэхдээ “Энх тайвны боловсрол бол зөвхөн хичээлийн нэг хөтөлбөр төдий бус харин сурагчдыг ирээдүйн эзэд болон өсөж торниход туслах, цаашлаад нийгэм даяараа энх тайванлаг амьдарч, тогтвортой байдлыг сахин хамгаалахад үндэс суурь болно гэдэгт итгэлтэй байна” гэсэн. Румын улсын 3 дахь ерөнхийлөгч Левантийн соёл, иргэншлийн дээд боловсролын судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Эмиль Константинеску хүндэт зочид төлөөлөгчдөд хандан энх тайвныг тогтоохын тулд олон улсын хамтын ажиллагааг эрхэмлэхийн жишээ болсон, HWPL байгууллагын 2014 оны “Дэлхийн энх тайвны дээд хэмжээний чуулга уулзалт”-ыг дахин сануулсан. Тэрээр “Тэрхүү сэтгэл догдлуулсан дүр зураг дэлхийд энх тайван тогтоно гэсэн итгэлийг хөгжөөсөн. Тэр үед төрсөн хүчтэй сэттэгдэл бол бид гадна талын ялгарах байдлаас үл хамааран, нэг хувь заяатай гэдгийг гүнзгий ойлгосон. Бид аугаа итгэл найдвар бүхий дэлхийн энх тайвны төлөө нэгэн цул болон холбогдсон” хэмээн дурдав. 

paece 10-2

Энхтайвны чуулганы хүрээн дэх олон улсын сэтгүүлчдийн бага хуралд Зүүн Тимор улсын хэвлэлийн хорооны дарга Отелло Ото, Өмнөд Африкийн мэдээлэл технологийн группын Ерөнхийлөгч ноён Субарроб, Филиппин улсын Боловсролын дэд сайд, мөн Филиппин улсын Мендианео мужийн Их сургуулийн дэд захирал, Хойд Македоны мэдээлэл технологийн группын Ерөнхий редактор, Филиппин дэх HWPL байгууллагын тэргүүн, БНСУ дахь HWPL байгууллагын Олон нийттэй харилцах албаны дарга, Зүүн болон төв Азийн бүсийг хариуцсан мэдээллийн газрын захирал зэрэг голлох удирдагчид тэрчлэн Монгол (Г.Төрмөнх), Энэтхэг, Австрали, Намиб, Бангладеш, Ливан гэх зэрэг орнуудын хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл, сэтгүүлчид оролцсон. Мөнхүү олон улсын 60 гаруй сэтгүүлчид онлайнаар оролцсоны дотор Монголын 3 сэтгүүлч байсан юм.

Ноён Отелло Ото энэ үйл ажиллагаан дээр хэлсэн үгэндээ “Зүүн Тимор улсын хувьд дайн, мөргөлдөөн, дарангуйллын зовлонг олон жил амсаж ирсэн. 400 гаруй жилийн турш Португалийн дарлалд байсан. 1975 онд Португалийн дарлалаас гарсан ч, 10 хоногийн дараа Индонез улс эзэлж авсан. Тиморын ард түмэн дахин олон жилийн уйгагүй хүнд тэмцлийг өрнүүлэх болсноор 2002 онд Индонезийн дарлалаас гарч, тусгаар тогтнолоо олсон бөгөөд ингэхэд хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн түүхтэй. Иймийн тулд бид энх тайвныг юу юунаас илүү эрхэмлэж, тус улсад энх тайвны сэтгүүл зүйн хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон” хэмээн үгүүлэв. 

paece 10-3

Мөн Филиппин улсын оролцогчид тус улсад энх тайвны сэтгүүл зүйн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй өвөрмөц туршлагаа хуваалцахын зэрэгцээ Филиппиний Мендианео болон Бонсемарио мужын хоорондын дайн, мөргөлдөөнийг хэлэлцээрийн замаар, энх тайвнаар шийдэхийн төлөө хичээн ажилласан HWPL байгууллага хийгээд энхтайвны зүтгэлтнүүдийн үйл ажиллагааны үр дүнд 2019 онд энхийн гэрээ байгуулагдсан. Мендионео арал нь одоо зөрчлийг дайнаар бус энх тайвнаар шийдэж болохын үлгэр, жишиг болж, уг энхийн гэрээгээр иргэний эрх чөлөө, оролцоо, хамтын ажиллагаа, шашны зөвшилцөл, соёлын болон боловсролын ялгаа, жендерийн асуудал зэрэг олон зүйлийг зохистойгоор тусган, тогтнуулж чадсан. Тэнд одоо энх тайвныг бэлгэдсэн маш олон хөшөө дурсгал бий болсон зэргийг таниулсан илтгэл хэлэлцүүлэв. Басхүү хэвлэл мэдээллийн салбарт энх тайвны дуу хоолой нэвтрүүлгийг тогтмолжуулан явуулж байгааг мэдээлсэн юм. Онлайнаар оролцсон зарим сэтгүүлчид тухайлбал Бангладешийн сэтгүүлч яг одоо зарчил мөргөлдөөнтэй байгаа улс орнуудад энх тайван тогтооход энд яригдаж буй жишиг туршлага, санаачлага, хөтөлбөрүүд хэрхэн үр дүнтэй нөлөөлж болох тухайд сонирхон, тодорхой гаргалгааг хүсэж байсан бол Өмнөд Африкын БНУ-ын төлөөлөгч Субарроб энх тайвныг бий болгох нь сайн харилцаанаас эхлэнэ. Тухайлбал бид энд өөр, өөр хэл, соёл, заншилтай, олон янзын улсын төлөөллүүд байгаа хэдий ч, тэрхүү бүх улсынхаа хэлээр хоорондоо  мэндчилж, хурал эхлэх замаар халуун дулаан уур амьсгалыг бий болговол их зохистой гэсэн сонирхолтой санааг дэвшүүлж байв. Чуулганы хүрээн дэх аль ч салбар хуралдаан болон уулзалтанд яригдсан зүйлс нь дайн мөргөлдөөн, зөрчилдөөний асуудлыг хөндөж байсан ч аль нэг улс, ямар нэг сэдэл үйлийг буруутгахгүйгээр, хуумгай хийгээд зөрчилтэй дүгнэлт хийхгүйгээр асуудалд төв, найрсаг байр суурийг баримтлаж байсан нь талархууштай санагдав.   

Бага хурал болон уулзалт, хэлэлцүүлгийн үр дүнд Зүүн Ази дахь Олон улсын Хэвлэл мэдээлэл, соёлын хороог үүсгэн байгуулах тухай протоколд гарын үсэг зурж албажуулсан нь чухал алхам болсон юм. Чуулга уулзалтын хүрээнд дэлхийн өнцөг булан бүрээс энх тайвны тухай мессежүүдийг цуглуулж, дэлхийн бүх ард иргэдийн амар амгалан, эв нэгдлийн төлөөх сэтгэлийг харилцан дамжуулах, олонд түгээхэд чиглэгдсэн ажлуудыг өрнүүлсэн ба  цэргийн хурцадмал байдал, эдийн засгийн зөрчил, уур амьсгалын өөрчлөлт, кибер аюулгүй байдлын эсрэг заналхийлэл зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах стратегийг шинэчлэн баталгаажуулсан байна. Чуулганд оролцсон олон улсын зүтгэлтнүүд “бүхний үр хойч амьдрах амар тайван нийгмийг энэ дэлхийд өв болгон үлдээх ёстой" гэдэгт санал нэгдсэн юм.  

paece 10-4

 

 

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
9 + 8 =

Create Account



Log In Your Account