“Ковид дэглэм” болон “вакцинжуулалт”-ын талаар

By: Admin
2024-12-23
0
1167

Өнөөдрийг эрэгцүүлэх нь  

-2021 оны 12 дугаар  сард цахимаар нийтлэгдсэн “Ковидоор илчлэглэгдсэн засаглалын хямрал” цуврал нийтлэлийн тавдугаар хэсгээс товчлон авч дахин толилуулж байна. Бүрэн эхээр нь уншихыг хүсвэл манай сайтын нийгэм цэсний эрүүл мэнд дэд хэсгээс уншаарай /2021 оны 12 сар/

Вакцинаас үүдэлтэй  ГИЙЕНА-БАРРЕ-гийн СИНДРОМ гэгчийн тухай эмч судлаач Цэрэндаш нийтийн цахим сүлжээн дэх өөрийн нүүр номондоо “Энэ синдромыг анх 1916 онд францын эрдэмтэн Гийена, Барре нар нээжээ. “Захын мэдрэлийн эд эсүүд өрөвсөх саажиж, хялгасан судлууд мэдээгүй болдог бөгөөд  эмнэл зүйн хэлээр бол “полинойропати” гэдэг. Тухайн vедээ эрдэмтэд энэ синдромын үүсэл, уг шалтrааныг олж тогтоож чадаагүй байдаг. Харин саяхнаас эрдэмтэн судлаачид шалтrаан үр дагаварыг олж тогтоосон. Энэ нь АУТОИММУНЫ ӨBЧИН, өөрийн дархлаа өөрийнхөө биеийн эсрэг довтлон сүйрүүлнэ гэсэн үг. Байгалийн жамаараа амьд амьтны эд эсүүд ямар ч өвчинд нэрвэгдсэн сэргэдэг жамтай бол, энэ синдромд нэрвэгдсэн мэдрэлийн эд эсүүд нэгэнт саажсан тохиолдолд эргэж сэргэдэггүй. Учир шалтrаан нь ХОРДЛОГО, олон төрлийн хордлого дотор BАКЦИНЫ ХОРДЛОГО гэж эрдэмтэдийн судлагаанд бичигдсэн байдаг. гэж бичсэн бол. 

Реалполитик судлаач, Монголын үндэсний чөлөөлөх хөдөлгөөний тэргүүн Болорболд олон түмэнд хандаж ярихдаа:  https://youtu.be/PRfSCdOZYRE / “Нялхас, хүүхдүүдэд байгаа Янз бүрийн гажиг, саажилт зэрэг өвчнүүд 1990 оноос өмнө бараг байгаагүй бол одоо маш олон тохиолдох болсон. Вакцинд бүхнийг хамруулах гэж хаа сайгүй улайран сурталчилдаг нь тэдгээрийг үйлдвэрлэж борлуулж буй бизнесийн бүлэглэлийнхэнд асар их орлого ашиг өгдөгт байгаа юм. Түүхэн үеүүд дэх яг бодит баримтуудыг судлаад үзэхэд элдэв өвчнөөс вакцин аварсан гэдэг нь худлаа болох нь  мэдэгддэг. Аюулт өвчнийг хүмүүсийн анагаах мэдлэг, ариун цэвэрч байдал, сайжирснаар арилгаж, ялан дийлсэн нь илүү бодитой зүйл болох нь харагддаг. 1933 онд Гитлер Германы төрийн эрхэнд гараад Рокфеллерийн сантай хамтран явуулж байсан үйл ажиллагаатай холбоотойгоор  вакциныг хомроглон тарихыг хүчтэй сурталчилах болсон байдаг. Хүмүүс өнгөрсөн түүхийн бодит үнэнийг сайн мэддэггүй учраас төөрөлдөөд, төөрөлдсөн ойлголт нь хэвшмэл итгэл үнэмшил болчихсон нь тоогүй. Вакциныг борлуулах сонирхолтой этгээдүүд ДЭМБ-ийг гар, хөлөө болгочихсон нь үнэн зүйл . Яг үнэндээ гэвэл нийгэмд тийм ихээр хавтгай тархах  магадлалгүй, өндөр аюул учруулахааргүй өвчнүүдийн нэр барьж, “вакцин тариулахгүй бол танай хүүхэд тийм, тийм өвчнөөр заавал өвдөнө” гэж айлгаж, хуурах замаар нялхасд вакцин хийж байна. Үүнийг вакцин үйлдвэрлэгч борлуулагчид нь ДЭМБ гэх мэтээр дамжуулж, эрх баригчдад, улсын эрүүл  мэндийн байгууллага болон эмнэлгийнхнийг төөрөлдүүлэх замаар итгүүлдэг. 2013 оны үед Ламбаа ЭМ-ийн сайд байхдаа Гардиасел гэгч вакциныг оруулж ирээд, Монголчуудад хавтгайд нь хийх зорилго тавьж, хийж эхэлсэн нь аюул тарих шахсан. Үүнийг нийгмийн зүтгэлтнүүд мэдэж, эсэргүүцэж байж зогсоосон. Саажилт гэх өвчин нялх хүүхдүүдэд яагаад үүсч байна гэхээр хүүхдийн төрөлхийн эрүүл өсөж бойжих зүй тогтолтой заяагдсан эрхтэний систем рүү нь хортой хүнд металууд агуулсан вакцин гэгчээрээ тариад, хэвийн өсөлтийн ажиллагааг нь гацаагаад эвдчихэж байгаа юм. Одоо бүүр байтлаа хүүхдүүдийг нэг нас хүртэл нь 24 төрлийн вакцин хийх ёстой гэсэн жагсаалт гаргачихсан. Энэ юу гэхээр манай улс үндэстний эсрэг геноцид бодлого явуулаад байгаа нь илэрхий зүйл” гэсэн бол,       

Герман дахь тусгай сургуулийн хичээлийн эрхлэгч, орлогч захирал, доктор Б.Жаргалмаа: “Монголд сүүлийн 15-20 жилд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд түрцтэй нэмэгдсэн. Тэдний эцэг эхчүүдийн яриа, тайлбарыг сонсож, нягтлаад байхаар эдгээр өвчин вакцинаас улбаатай нь  маш тодорхой болсон. Тухайлбал 4 сар, 6 сар, нэг ой хүртлээ зүв зүгээр байсан нялх хүүхдүүд вакцин тариулсны дараагаар гэнэт өвчтэй болдог тохиодол дийлэнхийг эзэлж байгаа нь бодитой зүйл. Вакцин хийсний дараа хүүхдүүдийн тархины судсанд цочрол өгч, тархи хавагнаснаас тархины даралттай болно. Улмаар нугас, тархины хальс үрэвсэж, мэнингит болдог тохиолдлууд их гарах болсон. Монголд хүүхдийг дөнгөж төрөнгүүт нь 24 цагийн дотор вакцин хийж байгаа нь маш буруу зүйл. Үүнээс болоод өвчтэй хүүхдийн шалтгааныг нь, төрөлхийн гажиг байна уу, олдмол гажиг байна уу гэдгийг тогтоох боломжгүй болдог. Өвчтэй зарим нялх хүүхдийг Герман гэх зэрэг улсад аваачаад, нарийн шинжилгээ хийлгээд үзэхэд вакцины нөлөө байна гэдгийг тогтоосон. Хүүхдийн зулай жилийн дотор аажмаар битүүрдэг байтал, маш хурдан, хэдхэн сарын дотор битүүрдэг болсныг манай Монголын зарим эмч нар гайхаж, вакцины нөлөө юм шиг байна гэж надад ярьсан.  Вакцины найрлаганд мөнгөн ус гэх мэт хүнд металиуд байдгийг бид мэддэг болсон. Мэдээжийн хэрэг тэр нь хүний организмд, тэр тусмаа нялх хүүхдүүдэд ямар нөлөөтэй болох нь ойлгомжтой. Японд вакциныг хүүхдэд тарихдаа гурван наснаас нь хойш зөвхөн шаардлагатай бол тарьдаг болсноос хүүхдийн эндэгдэл бараг байхгүй болсон” хэмээн үгүүлсэн байна.   

Ийнхүү ард олны төлөө зүрх нь цохилж, сэтгэл нь зовниж, санаагаа чилээн, тархиа ширээж байдаг “элитүүд” /илүү сэхээлэг хүмүүс/ ажиглаж тандаж, судлаж шинжлэхэд цаг наргүй зүтгэсээр, таньж болгоосноо толилуулсаар байвч, нийт олны ухаарч сэхээрэх нь нэн хойрго, харин ч үл итгэн, өөдөөс нь доог тохуу болгох явдал хаа, сайгүй байв. 2021 оны 3 сар гараад орон нутагт иргэдийг вакцинжуулах ажиллагаа эхэлсэн. Монголд хүн амыг вакцинжуулах аяныг эхлүүлсний дараа 3, 4 сарын дотор  халдвар тархалт, өвчлөлт, нас баралт огцом нэмэгдсэн. 2021 оны 3 дугаар улиралд судлаач, нийтлэлч, зохиолч Б.Наминчимэд энэ тал дээр анхаарал хандуулан статистик мэдээлэл, дата өгөгдөлүүдийг ажиглан, судалгаа хийснийг авч үзвэл  “манайд улсад ковид халдвар авсан хүмүүсийн дундахь нас баралтын хувь сар тутамд өмнөхөөсөө дунджаар 2 дахин өссөөр. Үүнд:

- 2021.3.7-нд Халдвар авсан 1614 хүний 1 нь нас барж. 0,0006 хувь

- 2021.4.7-нд Халдвар авсан 1000 хүний 1 нь нас барж. 0,0014 хувь

- 2021.5.7-нд Халдвар авсан 1000 хүний 3 нь нас барж. 0,0035 хувь

- 2021.5.27-нд Халдвар авсан 1000 хүний 5 нь нас барж.0,0047  хувь

/Энэ нь вакцинжуулалтын эрчимжилттай парлелээр давхцаж байгаа./ ийнхүү нас баралтын хувь огцом өсөж буйн шалтгаан юу байна вэ? Нас барагчдын хэдэн хувь нь вакцины нэг болон хоёрдугаар тунд хамрагдсан байсан бэ? /Статистикийг уншдаг өөр ямар аргачлал байна вэ?/ Өөрөөр хэлбэл вакцинжуулалтаас болж нас баралтын хувь өсөв үү? Өөр шалтгаан байна уу? хэмээн санал дэвшүүлсэн байсан. Энэ мэт гярхай ажиглалтаас үүдсэн, санал бодол, эрэлхийллийг цөөн бус судлаачид, олон нийтийн зүтгэлтнүүд, мэргэжийн хүмүүс, иргэд дэвшүүлэн гаргасаар асан ч Засгийн газар, УОК, ЭМЯ мэт нь “иргэн үг хэлвэл сонсож болдоггүй юм шүү гээд ам шүд алдчихсан юм шиг” нөгөө л дүлий, гөлгөр хэвээрээ. Улсын Ерөнхий сайд маань “Бид вакцинжуулалтаараа дэлхийд эхний тавд орох зорилт тавьсан” хэмээх хүн гайхмаар, өмнөөс нь санаа зовмоор “тэнэгдүү” мэдэгдлээ дахин дахин давтсаар. Телевизүүдээр үе, үе гарч, “вакцинжуулалт тэдэн хувьтай байна. Төдий хугацаанд тэдэн хувьд хүргэнэ. Бүгдийг вакцинжуулна. Заавал вакцин тариулцгаа” хэмээн “донгодсоор” байв. Умард Солонгос улс л “ковакс” хөтөлбөрийн хүрээнд тусламжаар илгээсэн Астразенекаг хүлээж авахаас татгалзсан ба хятад вакциныг мөн авахгүй гэдгээ мэдэгдсэн https://www.facebook.com/NewsChannelMN/videos/200626428537877 (2021.07.12 News chanel /Ньюс чанел/ суваг) тухай  мэдээллийг сонсоод “тэр улсын удирдлага нь манай эрх баригчдын дэргэд үндэсний аюулгүй байдал гэж юу болохоо хувь илүү ойлгодог юм байна даа” гэсэн бодол ч төрөх.

Дээр үгүүлсэнчилэн вакцины сөрөг үр дагавар, таагүй урхаг илэрхий болсоор байхад яагаад улс орнуудын Засгийн газар мэдэн будилсан байдлаар хуумгай шийдвэр гаргаж, бүх нийтийг вакцинжуулалтанд албаддаг вэ гэхээр үүнийн цаана дэлхийд ноёрхлоо тогтоосон, маш том бизнесийн бүлэглэлүүдийн эрхшээл байдаг гэх үг яриа, бичвэр, баримт сэлтүүд ч цөөн бус үзэгдэх болсон. Хүнээр зогсохгүй, мал эмнэлгийн салбарт вакцинаар дамжуулан малын өвчин тарааж, түүнийхээ мөрөөр дахиад вакцин “шахаж” вакцины наймааг “цэцэглүүлдэг” мөнөөх мафийн бүлэглэлийн гар хөлүүд Монголын төрийн систем, мал аж ахуй, мал эмнэлгийн салбарыг эрхшээж, хяналтаа тогтоосон тухай олон удаагийн баримттай нийтлэлүүдийг доктор О.Уламбаяр, доктор Ц.Өлзийтогтох нар бичиж нийтлүүлжээ. http://www.ulziitogtokh.mn/news/c/7   

Япон эмч Сакаүэ Хитоши 2021 оны 7 сард “клуб хаус”-т болсон ярианд оролцохдоо “Корона бол томуугаас ч зөөлөн ханиад. Вакцин огт хэрэггүй. Ажлаас чинь вакцин тулгавал ажлаасаа гар. Бүү тариул. Файзерын туршилт 2023 оны 5 сард дуусна. Коронагаас биш вакцинаас болж эрүүл, залуу хүмүүс үхэж байна. Ковидын вакциныг эрүүл хүнд тарих нь аллага, хүн амины гэмт хэрэг. Медианууд хэтэрхий их тархи угааж үнэнг огт хэлэхгүй байна” хэмээсэн. Хятадын вирус судлалын эцэг хэмээгддэг” профессор Жун Нань Шань 2021 оны 7 сарын 8-ны өдөр Шанхай хотын шинжлэх ухаан технологийн дээд сургууль дээр хэлсэн үгэндээ:  "Хятад улсад вакцины судалгаа удаашралтай байгаад нэг хүндрэл байгаа юм. Тэр нь юу хэмээвээс гуравдагч шатны туршилтанд хамрагдах өвчтөн олдохгүй болчихсон. Тийм болохоор арга буюу гуравдагч шатны бүх туршилтаа гадаад оронд хийхээс өөр арга алга." хэмээн мэдэгдсэн нь тэр даруйдаа дэлхийн хэвлэл мэдээллийн анхааралд өртсөн. 2021 оны 5 сарын 27-нд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Баттөр мэдээлэл хийхдээ “вакцины бүрэн тунд хамрагдсан буюу хоёр тун тариулсан иргэдээс гурван мянган нь халдвар авч, өвчилсөн” тухай зарласан байдаг. Вакцин тариулсан дариуд, түүнчилэн вакцины хүндрэлээс болж өвдсөн хавдсан, тэр ч байтугай нас барсан тохиолдлын тухай мэдээ сэлт хаа сайгүй тааралдсаар байсан ч, түүнийг төр засаг анхааралдаа авахаас зориуд зайлсхийж, цар  тахлын хууль, журам гэгчийн далбаан дор дарагдаж өнгөрсөөр байсан ба Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яаманд нөхцөл байдлыг ажиглах, эрэгцүүлж тунгаах, буй болоод буй таагүй баримтуудаас цочрол авахыг цээртэй зүйл мэт болгож ирсэн. Энэ хооронд коронавирусын гурав болон дөрөвдөгч мутаци хувирал “дельта”, “омикрон” гэх  улам их хор уршигт вирусын халдвар тархаж байгаа тухай  мэдээлэл гарч,  Засгийн газар, УОК, ЭМЯ маань ард олныг гуравдагч, дөрөвдөгч тунд албадан, шахалт үзүүлсээр байв. Яваандаа ард иргэд хэрсүүжиж, байдлыг тунгаан, хамаагүй вакцин шахуулахаас зайлсхийх нь элбэг болсон тул вакцины албадлага олигтой газар авахаа болив. Тэгмэгц албан тушаалтнууд ил цагаан дарангуйлах хэлбэрт шилжжээ. Жишээлэхэд Нийслэлийн захирагч Д. Сумьяабазар ЭМГ-ын даргаа загнан, “Вакцин шахуулахгүй байгаа төрийн албан хаагчдыг ажилд нь битгий ирүүл. Болохгүй бол хүч хэрэглэ. Хүч хэрэглэсэн ч яадгийн ...” https://www.facebook.com/100005912737967/videos/947832762485601 хэмээн уурсан, “тэнэгтэж” байгаа аудио бичлэг нь задарч, нийтийн сүлжээнд цацагдав. Улсын онцгой комиссоос нь шийдвэрлэсэн бололтой зарим аймгийн Онцгой комисс, ОБГ-ын дарга даамлууд вакцины гурав дахь тун тариулаагүй иргэнд үйлчилгээний газрууд үйлчилгээ үзүүлэхгүй, бараг л гудамжаар явуулахгүй ухааны юм ярьж, хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөх зэрэг “хошин үзэгдлүүд” хөвөрч байсан. https://www.facebook.com/www.khovd.mn/videos/615345519649970     

2021 оны хавар манай Засгийн газраас Ерөнхий сайд Оюун-Эрдэний зорилт тавьсанчилан вакцинжуулалтаараа Ази тивд тэргүүлэхийн тулд вакцин хийлгэсэн хүн бүрт 50.000 төгрөг өгөх арга хэрэглэв. Энэ урамшуулал нь вакцин тариулсан хүн бүрийн дансанд орсон. Гэвч эрүүл ухаанаар бодож үзвэл нэг талаасаа дэндүү бүдүүлэг, увайгүй арга юм. Корона вирусыг эсэргүүцэх вакцин гэгч нь жинхэнэ мэргэжлийн горимоор нь авч үзвэл хэрэглээнд нэвтрүүлэх шаардлагыг хангаагүй бараг туршигдаагүй зүйлээр хүн төрөлхтөнд туршилт тулгасан хэрэг болсон тухай энэхүү үгүүллэгт олон мэргэжилтэн, судлаачдын дуу хоолой санал бодлоос эш татсан билээ. Тэгвэл Монгол улсын Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулинд эмнэлзүйн туршилт явуулагч нь туршилтад хамрагдах хүмүүст туршилтын зорилго, арга, гарч болох эерэг, сөрөг үр дагаврын талаар сайтар ойлгуулж, гэрээ байгуулах /21.5./, хөндлөнгийн гэрчээр баталгаажуулах / 21.5-д /, гаж нөлөө гарсан тохиолдолд шаардлагатай арга хэмжээ авахуулах /21.7/ эмнэлзүйн туршилттай холбогдсон зардлыг туршилт явуулагч хариуцах /21.9/ тухай заасан байдаг ч “туршилтын корона вакцин”-ыг хүмүүст хомроголон тарихдаа ямар ч гэрээ байгуулсангүй, хөндлөнгийн гэрчээр баталгаажуулсангүй, гаж нөлөөг мэдээлэх хуудас олгосонгүй. Вакцины улмаас хүндэрч өвдсөн, тэр ч байтугай нас барсан хүмүүсийн асуудлыг ер авч үзсэнгүй билээ. Тэрчлэн вакцинжуулалтын өмнө болон тухайн үед дархлаажуулалтын хууль зэрэг холбогдох хууль тогтоомжийг ер таниулан сурталчилаагүй учир хуулийн олон заалт зөрчигдсөөр ирсэн. Ач тус өгөхөөсөө илүү эргэлзээ, сэжиг, магадгүй гай, гамшиг дагуулсаар байсан вакцинжуулалт болон ковидын эсрэг дэглэм /вакцины код шаардах гэх мэт/ гэгчид асар их хөрөнгө зарцуулсныг цухас авч үзвэл  2021 оны 10 сарын 14-ны ТВ-9 телевизийн мэдээгээр Сангийн сайд Жавхлан, ЭМ-ийн сайд Энхболд нар ярьснаар бол тухайн үеийнхээр 1 тэрбум долларыг вакцины эргэн тойронд зарцуулсан. Гэтэл бодит нөхцөл байдалд дүгнэлт хийсэн хүмүүс туршилтын вакциныг албадлагаар шахуулахаас, цаашилбал болзошгүй эрсдэлд орохоос аль хэдийн татгалзчихсан байсан.  Дээр нь зарцуулж буй тэр их мөнгөнд нарийн хяналт байхгүй, ёстой нөгөө “дураараа дургиж, дунд чөмгөөрөө наргиж” байж магадгүй гэдэг нь зарим албан тушаалтнуудын ам алдсан, үг ярианаас илэрхий харагдсаны жишээг авч үзвэл нийслэлийн Эрүүл  мэндийн газрын дэд дарга Ж.Отгонболдын ковидыг эмчлэхэд нэг өвчтөнд “111.0 сая төгрөг зарцуулсан” гэдэг яриа гэх мэт олон зүйлээс харагдсан билээ. Тиймээс “ковид дэглэм” болон түүний далбаан дор өрнөсөн  үйл байдлын  мөр, улбааг дор бүрнээ ажиглан тандаж, цаашилбал цогцоор нь, жинхэнээсээ хараат бусаар нягтлан шинжлэх шаардлага байсаар байх бөгөөд хэзээ ч улирч балрахгүй гэдгийг уншигч олонд сануулан анхааруулахыг хүсэв.        

Хиргис Г.ТӨРМӨНХ  

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
4 + 4 =

Create Account



Log In Your Account