Тахлын халдвар авсан өвчтөнтэй харилцаанд орсон хүмүүсээс одоогийн байдлаар шинж тэмдэг илрээгүй

By: Admin
2024-12-23
0
1954

2020 оны 07-р сарын 04-ний өглөөний 09 цагийн нөхцөл байдлын мэдээгээр:

БОЭТ-ийн Халдвартын тасаг, Цэцэг сумын Эрүүл мэндийн төвд Тарваган тахлын халдварын улмаас хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн биеийн байдал хүндэвтэр гэхдээ тогтвортой, эмчилгээ хэвийн хийгдэж байна. 1-р хавьтлын бүх иргэдэд тархвар судлалын гүнзгийрүүлсэн судалгаа хийж дууссан байна. Хяналтанд байгаа 1-р хавьтлын нийт иргэдэд PCR-ийн болон нян судлалын шинжилгээ хийхэд бүгд СӨРӨГ гарчээ. ЗӨСҮТ-ийн Тандалт, шуурхай удирдлагын албаны дарга Д.Отгонбаярын мэдээлсэнээр одоогоор 1, 2-р хавьтлын иргэдээс халдварын ямар нэгэн эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй байна.

Тарваган тахлын халдварын нууц үе нь 6 хоног байдаг. Энэ хугацаанд 1, 2-р хавьтлын иргэдээс өвчний ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй, өвчлөөгүй бол хорио цээрийг дэглэмийг бууруулах, хөл хориог цуцлах асуудлыг мэргэжлийн байгууллагаас өгсөн дүгнэлтийг үндэслэн аймгийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл маргааш буюу 7-р сарын 5-ны хурлаар тодорхой шийдвэр гарах юм.

Эх сурвалж: Ховдньюс.мн  


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
6 + 10 =

Create Account



Log In Your Account