HWPL байгууллага нь иргэний нийгмийн бүхий л давхаргын гишүүдтэй энх тайвны үйл ажиллагаанд хамтран ажилладаг. Иймд 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн Аймгийн зөвлөлтэй хамтран “Энх тайвны соёл-Хамтдаа энх тайванд хүрэх арга зам” үйл ажиллагааг зохион байгууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй болон амьжиргааны түвшин доогуур өрхийн 100 гаран хүүхдүүдэд Олон улсын хүүхдийн баярыг тохиолдуулан бэлэг гардуулсан. Түүнчлэн аяны хүрээнд Баян-Өлгий аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн багш нартай хамтран хог түүж орчноо цэвэрлэж, 12 байршилд мод тарилаа.
Монгол Улсын баруун хязгаарт, Алтайн нурууны өвөрт орших Баян-Өлгий аймаг нь үндэстэн, угсаатны олон янз байдлыг илэрхийлэгч төдийгүй, өнөөг хүртэл соёлын олон янз байдлыг хадгалсаар ирсэн түүхтэй. Тиймээс цаашид ч эв нэгдлээ хадгалж, энх тайван амьдралын үнэ цэнийг байнга санаж, хамгаалан сахиж ирээдүй хойчдоо дамжуулан өвлүүлэх хэрэгтэй билээ.
Иймд HWPL байгууллагын зүгээс үйл ажиллагаанд оролцсон эцэг эх болон хүүхдүүдэд зориулж дэлхийн 94 улсад хэрэгжиж буй энх тайвны боловсрол хичээлийн агуулгаас онцгойлон, энх тайван бол хувь хүн бүрийн эерэг хандлага, өөрчлөлтөөс эхэлнэ. Өнөөдрийн амар тайван харилцаа ирээдүйн аюулгүй нийгмийн хөрс суурь болох тул эргэн тойрондоо, гэр бүлдээ эерэг хандлага нөлөөллийг бий болгож, үлгэрлэн нөлөөлөх нь чухал тухай сургалтаар хүргэлээ.
ЮНЕСКО-ийн дүрмийн оршилд “Хүний оюун ухаанд дайн эхэлсэн учир хүний оюун ухаанаас эхлээд энх тайван тогтох хэрэгтэй” гэж бичигдсэн байдаг. Тэгвэл энэ цаг үед хүн бүр оюун ухаандаа энх тайвныг хоногшуулж, үнэ цэнийг нь улам гүнзгий ойлгож ухаарсан цагт бүх нийт аливаа асуудалд мөргөлдөөний замыг бус харилцан ойлголцлын замыг сонгох юм. Энэхүү агуулгыг л HWPL байгууллагын зүгээс Энх тайвны соёлыг түгээн дэлгэрүүлэх аяны хүрээнд хийгдэж буй үйл ажиллагаа бүрээрээ хүргэхийг зорин ажиллаж байна.