Ховд аймгийн ЗДТГ ISO 9001 стандартыг нэвтрүүлжээ

By: Admin
2024-12-23
0
1684

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар нь 2018 оны 9-р сараас эхлэн  “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-аас зөвлөх үйлчилгээний тусламжтайгаар, "Төрийн үйлчилгээндээ олон Улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 буюу MNS ISO 9001 - 2016 стандартыг нэвтрүүлэх" зорилт дэвшүүлэн ажиллаж эхэлжээ.

Зорилтын хүрээнд өнгөрсөн хугацаанд албан хаагчдаа чадавхжуулах, ажиллах орчин нөхцлийг нь сайжруулах, иргэдэд төрийн үйлчилгээг элдэв хүнд суртал, чирэгдэлгүйгээр хүргэх зэргээр үйлчилгээнийхээ чанарыг ахиулахад анхаарсан олон талт ажлыг санаачлан хэрэгжүүлсэн байна. 

“Монсертф” ХХК-иас хянан баталгаажуулалт хийж, үнэлгээ өгсний үндсэн дээр, олон Улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 буюу MNS ISO 9001-2016 стандарт нэвтрүүлснийг албан ёсоор баталгаажуулсан “Батламжийн гэрчилгээ”-г  2020 оны 2 сарын 11-ний өдөр Ховд аймгийн Засаг даргын тамгын газарт гардуулан өгчээ.  

Уг гэрчилгээн нь 2024 он хүртэл хүчинтэй бөгөөд Ховд аймгийн ЗДТГ нь Хөвсгөл, Хэнтий аймгийн дараа гэрчилгээг гардсан гурав дахь орон нутгийн Захиргааны байгууллага болов. 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
4 + 9 =

Create Account



Log In Your Account