Улсын онцгой комиссын шийдвэрээр дөрөвдүгээр сарын 8-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэх шийдвэрийг дөрөвдүгээр сарын 3-нд гаргасан. Уг нислэгээр:
Эмчийн хяналтад байгаа иргэн
Жирэмсэн эх
Өндөр настан
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэргийг эх оронд нь авч ирэх юм.
Эдгээр шаардлагыг хангасан хүмүүсийг дөрөвдүгээр сарын 4-ний 11:00-17:00 цагт бүртгэл явуулахаар төлөвлөсөн ч 14:00 цагийн орчим 260 гаруй иргэн бүртгүүлсэн тул бүртгэлээ хаажээ.