Эрүүл мэндийн салбарын ажлыг сайжруулна

By: Admin
2024-12-21
0
1934

Өнөөдөр аймгийн Засаг даргын НХБ хариуцсан орлогч дарга Ч.Уранчимэгээр ахлуулсан ажлын хэсэг аймгийн Эрүүл мэндийн салбарын ажлыг сайжруулах, эрчимжүүлэх талаар хуралдлаа. Ховд аймагт энэ сарын эхээр ажилласан Эрүүл мэндийн дэд сайд Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийн өгсөн зөвлөмж, үүрэг чиглэлийн дагуу тусламж үйлчилгээг сайжруулах ажлын хэсэг байгуулагдан өнөөдөр ийнхүү ажлын төлөвлөгөө гаргаж хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар ярилцлаа. Тухайлбал, Тусламж үйлчилгээний чанар сайжруулах, үйлчлүүлэгчид ээлтэй орчин бүрдүүлэх, Халдвар хамгааллын дэглэм, эрсдэлийн менежментийг сайжруулах, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй харилцаа хандлагыг сайжруулах, Эм зүйн тусламж үйлчилгээг сайжруулах, Тоног төхөөрөмж, техник ашиглалтыг сайжруулах, Нийт ажилчдын цаг ашиглалтыг сайжруулах, Хог хаягдлын  менежментийг сайжруулах зэрэг чиглэлүүдээр ажиллахаар ажлын төлөвлөгөө гаргаад байна. Энэ дагуу БОЭТ, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Сумдын эрүүл мэндийн төв зэрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг газруудын үйл ажиллагаанд хяналт, зөвлөгөө өгч ажиллах юм байна.  

Ж.Саруул


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
9 + 5 =

Create Account



Log In Your Account