Дэлхийн XXXII өвлийн Универсиад наадмын оюутны спортын тэмцээн 2025 оны 1-р сарын 13-нд Италийн Турин хотноо эхэллээ. Энэхүү наадамд 57 орны хоёр мянга гаруй тамирчин оролцож байна. Гэхдээ тэдний дунд Орос, Беларусь хүн байхгүй нь өнөөх л улс төрийн шалтгаанаас юм. Улс төр дахин спортод хөндлөнгөөс оролцлоо.
Уг наадмыг (FISU) зохион байгуулдаг. 2022 онд Москвад болсон пауэрлифтингийн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Казань хотод болсон регби долоогийн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүд явуулахаар төлөвлөөд байсан ч Олон улсын оюутны спортын холбоо уг тэмцээнийг зохион байгуулах эрхийг хассан юм. Оросыг дэмждэг түншийн хувьд Беларусь ч шүүмжлэлд өртөв. Түүнийг усан цана болон вейкбордын дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахыг хоригложээ.
Энэ удаагийн (FISU)-ын үйл ажиллагааны олон улсын олимпийн хорооноос ялгаатай нь гэвэл "спорт бол улс төрөөс гадуур" гэж зарлаж, хямдхан шоу үзүүлээгүй бөгөөд ч үнэнийг хэлэхэд: бид Украиныг дэмжиж байна. Тэгээд л ийм шийдэл гаргасан гэх маягийн юм хэлсэн.
Спортын тэмцээнээр дамжуулан дэлхийг илүү сайжруулахыг зорьсон гэх тайлбараа уг мэдэгдэлд мэдээжийн хэрэг орхигдуулсангүй. Харин хэрхэн сайжруулахыг зорьж байгаа нь бүрэн тодорхойгүй байгаа ч энд, цуутай “давхар стандарт” гэгч нь аль хэдийн гарч ирсэн байх магадлалтай байна.
Жилийн өмнө Турин хотын дарга Стефано Ло Руссо хэлэхдээ Орос, Беларусийн тамирчид 2025 оны өвлийн Универсиад наадамд оролцоно гэж найдаж байгаагаа илэрхийлж байсан. Учир нь тэрээр спорт бол "дэлхийд чухал мессеж" болно гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг байсан. Гэвч түүний хэлсэн үг биеллээ олоогүй нь тоогүй хэрэг болов.