“COP30”-ын хөшигний ард: Эрх мэдэл, улс төр, шударга шилжилтийн төлөөх тэмцэл

By: Admin
2025-12-14
0
89

    Дэлхий дахинд

Манай редакци өмнө нь уншигч та бүхэнд 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Белги Улсын Белем хотод болсон Уур амьсгалын өөрчлөлтийн саар нөлөөний тухай НҮБ-ийн баталсан конвенц, “Парисын тунхаглал”-ыг хэрэгжүүлэхэд оролцогч талуудын бага хурал (COP3)-д хандан Ашигт малтмалын шудрага ёс, хүний эрхийн төлөөх олон улсын зүтгэлтнүүдээс хүргүүлсэн уриалгыг бүрэн эхээр нь толилуулсан. Тэгвэл энэ дугаарт уг бага хурлын үр дүнгийн талаар тоймолсон Анжела Асунсион, Фида Микдаши, Лаура Монтано, доктор Кетакандриана Рафитосон нарын хамтран бэлтгэсэн дараах мэдээллийг хүргэж байна. 

Уг мэдээлэлд үгүүлсэн нь : “Бразилын Белем хотод болсон COP30-ын эцсийн хөшиг хаагдсан ч "Үнэний бага хурал", "Уугуул иргэдийн бага хурал" гэж нэрлэгдсэн дээд хэмжээний уулзалт гашуун амтыг үлдээв. Нэг талаас, COP30 нь “Белемийн үйл ажиллагааны механизм” гэгдсэн шинэ шударга шилжилтийн механизмыг бий болгосноороо түүхэн ялалт байгуулсан юм. Юу гэвэл энэ нь засгийн газрууд зөвхөн нүүрстөрөгчийн ялгаруулалтын түвшинг мэдээлэхээс гадна улс орондоо шударга шилжилтийг төлөвлөх, санхүүжүүлэх, сурталчлах боломжтойг сануулан шаардсан НҮБ-ын дэмжлэгтэй платформыг бий болгож чадсан хэрэг. Тэрбээр “шударга шилжилтийн ажлын хөтөлбөр” (JTWP)-ийн хүрээнд тэргүүлэгч нийгэмлэгүүд, үйлдвэрчний эвлэлүүд, уугуул иргэд, иргэний нийгмийн цуцашгүй дэмжлэгийн ачаар үүнд хүрсэн юм.

Белемд болсон CОP30-ын хуралдаан Шударга Шилжилтийн Механизмыг сайшааж байгаа ч хийх ажил их байна. Тодруулбал энэхүү үйл ажиллагааны хүрээнд худалдаа, санхүү, технологийн хүртээмж, нөөцийн менежментийн чиглэлээр шинэчлэл хийхийг шаардах ёстой бөгөөд ингэснээр малтмал түлшнээс татгалзах шилжилтийг бодит байдлаар нь шударга, эмх цэгцтэй, эрх тэгш болгох боломж бүрдэнэ. Ингэснээр нэн ялангуяа дэлхийн өмнөд хэсгийн орнуудын аж үйлдвэржилт, эрчим хүчний системд ноёлсон хэвээр байгаа уур амьсгалд ээлтэй технологоос зайлсхийдэг хэвшмэл дүрэм журамтай зөрчилдөх нь магад.

Нөгөөтэйгүүр, энэхүү Талуудын Бага Хурал нь чулуужсан түлш болон шилжилтийн ашигт малтмалтай холбоотой агуулгуудыг тайландаа тусгахаас зайлсхийсэн нь Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилтод саад учруулсан зүйл болоод байна. Талуудын Бага Хурлын эцсийн тунхаглал болох “Дэлхийн Мутирао” нь 80 гаруй орны дэмжлэгийг үл харгалзан, малтмал, чулуужсан түлшнээс татгалзах шударга шилжилтийн замын зураг гаргахаас зайлсхийсэн гэсэн үг. Энэ алхам нь уур амьсгалын шударга бус байдлыг улам гүнзгийрүүлэх, уур амьсгалын хямралын төлөө  түүхэн хариуцлага хүлээх ёстой орнуудын хариуцлагыг сулруулсан, өөрөөр хэлбэл биелүүлэх ёстой амлалтынх нь хугацааг хойшлуулж, уур амьсгалын төлөөх өрөө төлөхөөс хойргоших боломж олгосон хэрэг юм.

Томоохон үйлдвэрлэгчид болон эрдэс баялгийн хангамжийн сүлжээний гол тоглогчид эрдэс баялаг ихтэй гол орнуудын хүчтэй дэмжлэг, идэвхтэй иргэний нийгмийн өмгөөллийн үйл ажиллагааг үл харгалзан, Талуудын Бага хурлын үр дүнгийн баримт бичиг дэх шилжилтийн эрдэс баялгийн засаглалын талаарх чухал агуулгуудыг бүдэгрүүлж байгаа нь уур амьсгалын хямрал болон уул уурхайн салбарын нэн хүнд нөлөөлөлтэй тулгарч буй асуудлыг шийдэхээс цааргалж, шударга ёсыг хангахын төлөө шургуу ажиллах зарчмаас ухарсан гэсэн үг.

Энэ нь COP-ын үйл явц дахь институцийн доголдлыг тодорхой харуулж байгаа хэрэг бөгөөд дэлхийн эрх мэдлийн тэнцвэргүй байдлыг, хувийн ашиг сонирхол, геополитикийн өрсөлдөөн, малтмал түлш, уул уурхай, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд суурилсан эрх ашгийн төлөөх лоббиг өөгшүүлсэн зүйл болж, гүнзгий зөрчилдөөнийг үүсгэхээр байна.

Шударга шилжилтийг дэмжих дэлхийн хүчин чармайлтад нэгдээрэй

Дээр үгүүлэгдсэн “ахиц дэвшил хийгээд ухралтын хослол” нь бидэнд нөлөөллийн хүчин чармайлтыг “COP30”-аас (талуудын бага хурал) өөрөөр хаашаа төвлөрүүлэх ёстойг сануулж байна гэсэн үг! Үүнтэй зэрэгцээд шударга шилжилтийн механизмын мандатыг бүрдүүлж, түүнийг худалдаа, санхүү, оюуны өмч, нөөцийн засаглалын системийн шинэчлэлд нийцүүлэх, “шударга шилжилтийн ажлын хөтөлбөр”-ийг цаашид идэвхтэй үргэлжлүүлэх зорилтууд бидний өмнө тавигдаж байна.

 Үүний тулд шударга шилжилтийн үндэсний төлөвлөгөөг (Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах Парисын конвенцэд нэгдсэн бүх орнуудад батлагдаж хэрэгждэг) жам ёс, шудрага зарчимд сайтар нийцүүлэх тал дээр практик дэмжлэг үзүүлэх, энэ оны 12 дугаар сард болсон НҮБ-ын Байгаль орчны чуулган,   Өмнөд Африкт болсон G20 дээд хэмжээний уулзалт зэрэг бусад томоохон арга хэмжээнүүдийн хувьд дэлхийн эрдэс баялгийн засаглалын эрх, тэгш байдлыг хангах, ногоон аж үйлдвэрийн бодлого, шилжилтийн эрдэс баялгийн талаар гарсан ахиц дэвшлийг үндэсний хөтөлбөрүүдэд нэвтрүүлэх зэргийг чухалчилах ёстой.

2026 оны 4 дүгээр сард Колумби улсад болох “малтмал түлшийг шат дараатайгаар зогсоох” олон улсын бага хурлын үр дүнг дэлхий дахинаа таниулах талаар идэвхтэй ажиллахаар төлөвлөж байгаа бөгөөд бидний зорилго бол “шудрага шилжилт”-ийн тухайд бүс нутгийн болон дэлхийн хэмжээнд тулгарч буй саад бэрхшээлийг даван туулж чадахуйц, “хат сайтай” зохицуулалт бүхий үндэсний төлөвлөгөө боловсруулахыг дэмжих явдал болоод байна.

Тэрчлэн дараагийн COP-31-ийг (талуудын 31 дүгээр бага хурал) зохион байгуулагч болон даргалагч орнууд болох Турк, Австрали улсуудын тухайд бид хөнөөл багатай эрчим хүчний эх үүсвэрийг чухалчилах, малмал түлшнээс татгалзах, амьд байгаль, хүний эрхийг дээдэлсэн олон нийтийн нягт оролцоо болон хамгаалалт бүхий ашигт малтмалын нөөцийн менежмент, мөнхүү ийм зарчимд суурилсан олон улсын санхүү, худалдааны архитектурын шинэчлэлийг нэн тэргүүнд тавина гэж найдаж байна. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн конвенцийн үр дүн нь биднийг нийтлэг атлаа тус тусын  онцлог бүхий хариуцлага чадавхид тулгуурлан уур амьсгалын тэгш байдалд хүргэхэд шийдвэрлэх нөлөө, дэмжлэг үзүүлэх ёстой юм.

Манай сүлжээний давуу тал нь улс болгоны орон нутгийн оршин суугчид, уугуул иргэд, иргэдийн хөдөлгөөнүүдтэй хамтран хамгийн бодит шудрага түншлэл үүсгэдэгт байгаа юм. ,Мөнхүү дэлхийн өнцөг булан бүрээс бидэнтэй хамтран ажиллаж буй улсуудын үндэсний онцлог бүхий туршлага, чадвар нэн чухал. Уур амьсгалын тэгш байдлын төлөөх тунхаг бол хэн бүхэнд хамаатай зайлшгүй анхаарах, санаа зовних, заавал бодит алхам хийх ёстой асуудлын нэг билээ. Иймээс шударга шилжилтийг хийхийн тулд хүчээ нэгтгэцгээе!

COP 1

Шударга шилжилтийн механизмыг бүтцийн шинэчлэл болгон хувиргах нь

Өнөөдөр дэлхийн өмнөд бүсийн орнуудыг тухайд системтэйгээр өрөнд оруулж, маргаан үүсгэж, шийтгэдэг хуучирсан дүрэм үйлчилж байна. Энэ дүрэм нь дэлхийн санхүү, худалдааны архитектурт шударга шилжилт хийх боломжийг хааж байна.  “COP30” талуудын бага хурал нь  уур амьсгалын өөрчлөлтийн арга хэмжээний хоорондын гүнзгий уялдаа холбоог анх удаа хүлээн зөвшөөрсөн боловч “Европын Холбооны нүүрстөрөгчийн ялгаруулалтын механизм” хэмээн нэрлэгддэг хэлэлцээрийн баримт бичиг гэх мэт нэг талын зохицуулалтуудыг, тэрчлэн системийн илүү гүнзгий асуудлуудыг шийдвэрлэхээс зайлсхийжээ. Үүний эсрэгээр, өмнөд Африкт болсон G20-ийн удирдагчдын тунхаглалд санхүүгийн тогтворгүй байдал, зээлийн өндөр өртөг, зэрэг нь ногоон хөрөнгө оруулалтыг боомилж байгааг хүлээн зөвшөөрч, шударга эрчим хүчний шилжилт, тогтвортой аж үйлдвэржилт, чухал ашигт малтмалын нөөцийн асуудлыг нэг хөтөлбөрт холбосон билээ.

Бразил улс худалдаа, уур амьсгалын бодлого боловсруулагчдын хоорондын яриа хэлэлцээний форумыг эхлүүлсэн нь эерэг шинж тэмдэг юм. Гэсэн хэдий ч энэ нь дэлхийн худалдааны байгууллагын дүрмийн дагуу хөрөнгө оруулагчдын цэвэр эрчим хүчний систем, байгаль орчинд ээлтэй "ногоон" үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрмэлзлэлийг боомилж, ийм чиглэлээр ажилласан орнуудыг шүүхэд өгөх боломжийг олгодог худалдааны гэрээний загварыг өөрчлөөгүй учир шударга шилжилтийн үндсэн системийн саад бэрхшээлийг шийдвэрлэж чадаагүй хэрэг.

Тиймээс одоо жижиг дунд үйлдвэрүүд санхүүгийн болон худалдааны шинэчлэлийг дэмжих талбар болох нь чухал бөгөөд дэлхийн өмнөд бүсийн орнуудын хувьд олон нийтийн эрх ашгийг удирдлага болгосон эрчим хүч, аж үйлдвэрийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд саад болж буй өр, зээл,  худалдааны хамаарлыг шийдвэрлэх энэхүү механизмыг бий болгон хэрэгжүүлэх шаардлагатай болоод байгаа юм. COP-30 талуудын бага хуралд шилжилтийн эрдэс баялгийн сэдэв нь урьд өмнө байгаагүйгээр өндөр ач холбогдолтой болж, НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлгийн гол сэдэв болсныг дурьдах нь зүй. Иргэний нийгмийнхний нөр их хүчин чармайлтын ачаар энэ асуудлыг “COP”-ийн ерөнхийлөгч нээлтийн үгэндээ онцолсон бөгөөд талуудын болон нийтийн эрхийн асуудлаар зөвлөлдөх, үнэ цэнэ бий болгох, ашиг тусыг хуваалцах талаарх дэвшилтэт үзэл санаануудыг эхний төслүүдэд оруулсан.

Үйлдвэрлэгч, хэрэглэгчийнхээ хувиар том нөлөө бүхий орнууд үүнээс зайлсхийж үр дүнг саармажуулсан хэдий ч шилжилтийн эрдэс баялгийн асуудлыг албан ёсоор хүлээн зөвшөөрч, талууд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, байгууллагууд НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнөөс сэргийлэн хамгаалах үйл ажиллагааны хүрээнд шударга ёсны асуудал болгон дэвшүүлж хуульчлан баталгаажуулах шат руу ахиц гарч байна. Уул уурхайн салбарт шударга ёсыг тогтоохгүйгээр уур амьсгалын өөрчлөлтийн шударга ёсны тухай ярих боломжгүй, тиймээс эрчим хүчний шилжилтийн шийдвэр гаргахад нэн ялангуяа орон нутгийн иргэд болон уугуул иргэдийн эрх, манлайллыг хүлээн зөвшөөрөх нь хэлэлцээрийн үндсэн асуудал болох билээ.

Геополитикийн динамик нь эцсийн томъёоллыг үр дүнтэйгээр хязгаарлаж байсан ч гол бүлгүүд, ялангуяа Африкийн хэлэлцээрт оролцогчдын бүлэг болон Дэлхийн өмнөд хэсгийн хэд хэдэн засгийн газрын хүчтэй дэмжлэг нь улс төрийн хүсэл зоригийн бодит өөрчлөлтийг авч ирэх боломжийг нээж өгөв. Гэтэл томоохон эдийн засгуудаас ирсэн зөрчилдөөнтэй дохионуудын улмаас нөхцөл байдал хүндэрч, жишээлбэл, Хятад улс саяхны G20-ын дээд хэмжээний уулзалт дээр нийлүүлэлтийн сүлжээнд тэнцвэртэй ашиг тусыг дэмжихээ илэрхийлж байсан атлаа “COP30” талуудын бага хурал дээр өмнөх байр сууриасаа татгалзсан юм.

Тэрчлэн “”G20”-ийн уулзалтаар яригдсан чухал ашигт малтмалын сэдвийн хүрээнд аж үйлдвэржилт, төрөлжилт, үнэ цэнийг бий болгохыг онцлон тэмдэглэснээрээ энэ асуудлыг хүлээн зөвшөөрч, ач холбогдол өгсөн хэрэг боловч хүний эрхэд суурилсан хандлагыг хэрэгжүүлж чадаагүй, зөвхөн нийгэм, байгаль орчны стандартыг л дурдсан юм.

“COP30” талуудын бага хурлын үр дүн нь байгалийн нөөцийн менежментийг олон талын  оролцоонд суурилж явуулахыг улам эрчимжүүлэх хэрэгтэй байгааг сануулсан хэрэг. Тиймээс бид ашигт малтмалын асуудлаар НҮБ-ын дэмжлэгтэйгээр олон талт хамтын ажиллагааны механизмыг бий болгох асуудлыг үргэлжлүүлэн дэмжих болно. Энэхүү механизм нь хүний эрх, түүнчлэн ул мөрийг мөрдөх, үнэ цэнийг бий болгох, нийтлэг, нээлттэй суурь стандартыг бий болгож, үйлдвэрлэгч орнуудад "олборлоод тээвэрлэх" загвараас цааш гарах боломжийг, мөнхүү хариуцлага шаардах үр дүн тооцох боломжийг олон нийт, ажилчид, уугуул иргэдэд олгох болно. Талуудын дараагийн бага хурлын өмнө бид шийдэмгий байдлаа улам бэхжүүлж, уг механизмыг дахин хэлэлцэх асуудлыг хэлэлцэх зүйлийн жагсаалтанд нь заавал оруулах ёстой” хэмээжээ.

                                                                                                         РЕДАКЦИ

 

 

 

 

 

 

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
2 + 9 =

Create Account



Log In Your Account