Хүчит бөхийн барилдаанд аймгийн арслан Б.Баянмөнх түрүүлэв

By: Admin
2024-12-23
0
1920

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Ховд аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймаг, сум, цэргийн цолтой 256 бөх барилдсанаас Мөнххайрхан сумын харьяат, аймгийн арслан Б.Баянмөнх 8 даван түрүүлэн аймгийн хурц арслан боллоо. 

Мөст сумын харьяат, сумын заан Ц.Төмөрцоож үзүүрлэж, аймгийн заан цолны болзол хангав. Мөн их шөвөгт аймгийн харцага Б.Анхжаргал, аймгийн харцага Б.Сосорбарам нар тус тус шалгарлаа.

Энэ жилийн баяр наадамд сумын заан Б.Баяраа, Б.Даваадалай, Б.Одгэрэл нар тав даван шинээр Аймгийн начин цолны болзол хангасан юм. 

 

Гэрэл зургийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
6 + 9 =

Create Account



Log In Your Account