"Ард түмний эв нэгдэл бол бидний хүч чадал" улс хоорондын бага хурал

By: Admin
2026-04-07
0
73

Гадаад мэдээлэл

Оросын ард түмний эв нэгдлийн жилийн хүрээнд 2026 оны 3-р сарын 27-нд Киргиз улсын нийслэлд Оросын эх орон нэгтнүүдийн 17 дахь удаагийн "Киргиз ба Орос: Ард түмний эв нэгдэл бол бидний хүч чадал" улс хоорондын бага хурал боллоо. Энэхүү чухал улс хоорондын арга хэмжээнд Орос, Киргизийн төлөөлөгчид, мөн Якут, Татар, Кабардино-Балкар, Узбек, Тажик зэрэг тус улсын олон тооны диаспорууд оролцов. Оросын төлөөлөгчдийг Киргиз улсад суугаа Оросын Холбооны Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сергей Вакунов тэргүүлэв. Бага хурлыг Киргизийн Ард түмний чуулганы дарга Рахман Медер нээж, хөтлөв.  

Оросын Сэтгүүлчдийн Холбооны Алтай салбарын орлогч дарга Алексей Ивашкин тэргүүтэй ОХУ-ын төлөөлөгчдийг “Жогорку Кенешийн (Киргизийн парламент) гишүүн Темирлан Айтиев, Бишкекийн болон Киргизийн хамба лам, “Туган тел” буюу “Залуусын жигүүр” байгууллагын удирдагч Мадина Сатыжоглу, "Слово Киргизстана" хэвлэлийн газрын ерөнхий редактор Елена Жолобова, Киргизстан дахь Оросууд ТББ-ын дарга Елена Бардакова, Бишкек дэх Казак үндэстний Атаман Евгений Зимин бусад хүмүүс угтан авсан юм.  

Iva 1

Үндэсний асуудлуудыг хэлэлцэх үеэр дэлхийн үймээн самууны үед Киргизстан, Оросын Холбооны Улсын хоорондын найрамдал, хамтын ажиллагааг хадгалах, үндэстэн хоорондын энх тайван, эв найрамдлыг бэхжүүлэх, Киргизстан, Төв Азийн бүс нутгийн нийт хүн амын эв нэгдлийг дэмжих, шаардлагатай амьдрах нөхцлийг бүрдүүлэх, Оросын диаспорын гишүүдийн үндсэн хуулийн эрхийг хүндэтгэх, нийгэм, боловсролын системд орос хэлийг ашиглах нь чухал болохыг тэмдэглэв. Түүнчлэн, илтгэгчид түүхийн ой санамжийг хадгалах, түүхийг хуурамчаар үйлдэх, фашизмыг сэргээх, неонацизмыг аливаа хэлбэрээр алдаршуулах оролдлогоос сэргийлж, ийм бусармаг зүйлийн толгойг өндийлгөхгүй байх, Оросын түүх, Аугаа их Эх орны дайны судалгааг дэмжих нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатайг онцоллоо. Хуралдаанаар орос хэл, шинжлэх ухаан, соёл, түүх, Оросын орчин үеийн бодит байдал, Орос-Киргизийн улс хоорондын харилцааг сурталчлах, мөн ТУХН, ЕАЭЗ, КОХБ, ШХАБ-ын хүрээнд интеграци, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг дэмжих шаардлагатайг онцоллоо. Дашрамд хэлэхэд, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчдийн дараагийн уулзалт 2026 оны 8-р сард Бишкек хотод болно. Тиймээс энэхүү чухал арга хэмжээнд идэвхтэй бэлтгэх ажил одоогоор Киргизийн нийслэлд явагдаж байна.

ОХУ-ын Сэтгүүлчдийн эвлэлийн Алтай бүсийн салбар болон Оросын Алтайн Бүгд Найрамдах Улсын нийслэлийн орлогч нарын корпусын төлөөлөгч Алексей Ивашкин, "Слово Киргизстана" хэвлэлийн газрын ерөнхий редактор Елена Жолобова нар хэвлэл мэдээллийн салбарт хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав. Энэхүү хэлэлцүүлэг нь Төв Азийн эл бүгд найрамдах Улсад орос хэлийг цогцоор нь дэмжихэд мөн чиглэгдэж байлаа. Дараа нь “Жогорку Кенеш”-ийн хамгийн залуу гишүүн Темирлан Айтиев, ОХУ-ын АБНУ-ын нийслэлийн парламентын ахмад зүтгэлтэн Алексей Ивашкин нарын хооронд уулзалт боллоо. Талууд хууль тогтоомж боловсруулах, шилдэг туршлагыг солилцох чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

IVA 2

Мөн 2026 оны 5-р сард болох "Үхэшгүй мөнхийн хороо", "Гэгээн Георгийн тууз", "Дурсамжийн лаа", "Дурсамжийн цэцэрлэг" зэрэг олон улсын арга хэмжээнд хамтран оролцохоор болов. Хуралд оролцогчид Аугаа их Эх орны дайны үеэр хайртай хүмүүсээ алдсан гэр бүлүүдэд нөхөрлөлийг хадгалах, бэхжүүлэхэд тусалдаг "Алдрыг сэргээх" цэргийн дурсгалын төсөлд эх орон нэгтнүүд чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэв. Түүнчлэн "Бидний ялалт" эрэл хайгуулын хөдөлгөөн, цэргийн булшийг эрэн сурвалжилж олох, амь үрэгдсэн баатруудын алдрыг сэргээн мөнхжүүлэх чиглэлээр өргөн хүрээтэй ажил хийж байгааг тэмдэглэв. Арга хэмжээний дараа нарийвчилсан тогтоол батлагдсан юм.

Дмитрий СОКОЛОВ

Орчуулсан Г.ТӨРМӨНХ

 

 

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
6 + 2 =

Create Account



Log In Your Account